Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.52₮
  • Евро
    4134.96₮
  • Японы иен
    22.93₮
  • Швейцарийн франк
    4417.27₮
  • Шведийн крон
    376.62₮
  • Английн фунт
    4734.33₮
  • Болгарын лев
    2114.65₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.53₮
  • Энэтхэгийн рупи
    39.38₮
  • Хонконгийн доллар
    455.49₮
  • ОХУ-ын рубль
    46.71₮
  • Казахстаны тэнгэ
    7.05₮
  • БНХАУ-ын юань
    501.56₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2542.05₮
  • Австралийн доллар
    2348.73₮
  • Чехийн крон
    170.84₮
  • Тайванийн доллар
    113.5₮
  • Тайландын бат
    111.25₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.97₮
  • Сингапурын доллар
    2737.75₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11551.18₮
  • Шинэ Зеландын доллар
    2047.18₮
  • Данийн крон
    553.66₮
  • Польшийн злот
    977.55₮
  • Украины гривн
    84.04₮
  • Норвегийн крон
    351.03₮
  • Непалын рупи
    24.61₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.3₮
  • Туркийн лира
    83.62₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14977213.56₮
  • Мөнгө /унцаар/
    206436.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.86₮
нийгэм, Хот,

“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэдийг ажлын байраар хангаж эхэллээ

нийтлэсэн Site Default4 сар 15, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
urt tsagaan

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” А/216 дугаар захирамж гарсантай холбогдуулан байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, үр нөлөөтэй болгох санал, санаачилга гарган, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, үр өгөөжийг дээшлүүлэн цаашид харилцан ашигтай ажил өрнүүлэх зорилгоор нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрыг төлөөлж тус газрын дарга Ш.Үнэнбат, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж тус хорооны дарга Х.Гантулга нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, харилцан итгэлцлийг бий болгох үндэс суурийг тавих зорилготой аж.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Урт цагаан бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр эрүүл, аюулгүй орчны шаардлага хангахгүй нь тогтоогдсон учраас бид иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг хангах үүднээс шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Цаашид шат дараатай арга хэмжээ авч жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ дэмжиж, аль болох асуудлуудаа шийдээд ажлын байраар хангаад явна” гэлээ. 

Энэ үеэр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт дам түрээсэлж байсан иргэдийг хохироохгүй ажлын байраар хангах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргаас өгсөн. Энэ дагуу өнөөдөр эхний ээлжинд 12 иргэний ажлын байрыг шийдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ. Энэ ажил үе шаттай хэрэгжиж дараагийн ээлжний иргэдийг ажлын байраар хангана” гэлээ. 

Иргэдийг ажлын байраар хангахдаа нийслэлийн Төр, захиргааны IV байран дахь нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн байранд 280 орчим ам.метр талбайг гаргасан байна. Энэхүү ажлыг Урт цагааны түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарч хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үе шаттайгаар бүх түрээслэгчийг ажлын байраар хангахаар төлөвлөжээ. Түүнчлэн нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай 30 түрээслэгч гэрээ байгуулж ирсний эхний гурав нь өнөөдөр акт үйлдэж, нийслэлийн өмчийг хүлээлгэн өгсөн байна. 

Мөн Урт цагаанд 22 жил түрээсээр ажил эрхэлсэн иргэн А.Оюундарь “Би 22 жил түрээс төлж ажиллаж ирсэн. Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулаад нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Биднийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Харин гомдол гаргаад байгаа зарим хүмүүс бол дам түрээсэлж, биднээс мөнгө идэж ирсэн хүмүүс гэдгийг хэлмээр байна” гэсэн юм. 

1,249
Өмнөх

Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн замын ажил эхэллээ

4 сар 15, 2020
Дараах

ХОТЫН АЖЛЫГ ХОРОН УЛСТӨРЖИЛТӨӨР ТУШИХ ХЭРЭГГҮЙ

4 сар 16, 2020

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт