Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох,

Төрийн хяналт, шалгалтыг шинэ түвшинд гаргахад хууль эрхзүйн шинэчлэл чухал учраас энэ чиглэлд онцгой анхаарна

нийтлэсэн Site Default7 сар 27, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
shadar mer

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж болоод хүнсний аюулгүй байдал, барилгын материалын чанар, стандартыг хангуулах, барилга байгууламжийн паспортжуулалт болон Мэргэжлийн хяналтын байгууллагад нэвтрүүлж буй дижитал шилжилтийн явц зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллаж, тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцон, гарц шийдлийг хэлэлцлээ.

Барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Мэргэжлийн хяналтын eрөнхий газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хяналт шалгалт хийхэд 2021 онд БНХАУ-аас импортоор оруулж ирэн худалдаж байсан арматур төмөр жин тонндоо хүрэхгүй, стандартын шаардлага хангахгүй байжээ. Иймд 759,5 тн арматурыг зах зээлээс эргүүлэн татаж, барилгын даацын бүтээцэд хэрэглэхийг хориглож хашаа, замын ажилд хэрэглэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн БНХАУ-аас импортлосон цементийн хадгалалтын горим алдагдаж чанарын шаардлага хангахгүй болсон тул 914,7 тн цемент болон сав баглаа боодлын битүүмж алдагдаж хатсан 24,9 тн будаг, чанар стандартын шаардлага хангахгүй 172,3 мянган ширхэг тоосгыг зах зээлээс эргүүлэн татаж устгажээ.

Хүнсний аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 2021 оны эхний 6 сарын байдлаар хэрэглэх болон хадгалах хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй 1925, хаяг шошгын зөрчилтэй 486 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс татаж устгалд оруулсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шадар сайдад уламжиллаа. Ялангуяа барилгын материалын чанар стандартыг хангуулах тал дээр лабораториудын хүрэлцээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортлогч, импортлогч талуудын чиг үүргийг тодорхой тусгасан, чанар стандартын асуудлаарх хууль эрх зүйн орчинг сайжруулах нь нэн түрүүнд шаардлагатай байгааг салбарынхан хэлж байлаа. Хууль эрх зүйн орчны шинэчлэл нь мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн чухал байгаа бөгөөд Төрийн хяналт, шалгалтыг орчин үеийн эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурлан шинэ түвшинд гаргах, цахим шилжилтийн бодлогыг бодитой хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх тул энэ чиглэлээр Засгийн газар, УИХ-ын түвшинд асуудлыг тавьж шийдүүлэхэд онцгойлон анхаарахаа Шадар сайд энэ үеэр мэдэгдлээ.

Тэрбээр хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний худалдаа эргэлтийг хөнгөвчлөх зорилготой АХБ-ны төслийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг боомт, Дархан-Уул аймгийн МХГ-ын лабораторийн барилга, Алтанбулаг боомтод хилийн хорио цээрийн байгууламжийг 2022 онд багтаан ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм. Мөн Цар тахлын амаргүй цаг үед мэргэжлийн хяналтын байгууллага хувийн хэвшлийнхэн, иргэд, аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх чиглэлд зөвлөн тусалж ажиллах шаардлагатай байгааг мөн үүрэг даалгавартаа онцолсон юм.

1,317
Өмнөх

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

7 сар 26, 2021
Дараах

Вирусийн эсрэг эмийг нийлүүлэгчээс эмийн сангууд шууд цахимаар захиалж авах боломж бүрдлээ

7 сар 27, 2021

Төстэй нийтлэлүүд

large-685bde96dceb081e87ba5470
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар
large-6864e955dceb081e87ba5498
Онцлох, Хот,

МОПЕД, СКҮҮТЭРИЙН ХЭРЭГЛЭЭНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙ БОЛГОНО

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

    өмнө 5 сар
  • МОПЕД, СКҮҮТЭРИЙН ХЭРЭГЛЭЭНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙ БОЛГОНО

    МОПЕД, СКҮҮТЭРИЙН ХЭРЭГЛЭЭНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙ БОЛГОНО

    өмнө 5 сар
  • “МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    “МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    өмнө 5 сар
  • Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА

    Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА

    өмнө 5 сар
  • УЛААНБААТАР ХОТЫН 176 УУЛЗВАР, ГАРЦ, АВТО ЗАМЫГ ИЖ БҮРЭН КАМЕРЖУУЛЖ, 10 ТӨРЛИЙН ЗӨРЧЛИЙГ AI АШИГЛАН ИЛРҮҮЛНЭ

    УЛААНБААТАР ХОТЫН 176 УУЛЗВАР, ГАРЦ, АВТО ЗАМЫГ ИЖ БҮРЭН КАМЕРЖУУЛЖ, 10 ТӨРЛИЙН ЗӨРЧЛИЙГ AI АШИГЛАН ИЛРҮҮЛНЭ

    өмнө 5 сар
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 5 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧЛИЙГ AI БУЮУ ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ИЛРҮҮЛЭХ АЖЛЫН ТУРШИЛТТАЙ ТАНИЛЦЛАА

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧЛИЙГ AI БУЮУ ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ИЛРҮҮЛЭХ АЖЛЫН ТУРШИЛТТАЙ ТАНИЛЦЛАА

    өмнө 5 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЯВГАН ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС МОПЕД, СКҮҮТЭРИЙН ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ ЦЭГЦЛЭНЭ

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЯВГАН ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС МОПЕД, СКҮҮТЭРИЙН ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ ЦЭГЦЛЭНЭ

    өмнө 5 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ДЭЛХИЙН АВАРГА “ROYAL DANCE” ХАМТЛАГИЙН БҮЖИГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ДЭЛХИЙН АВАРГА “ROYAL DANCE” ХАМТЛАГИЙН БҮЖИГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    өмнө 5 сар
  • ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

    ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт