Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3575.08₮
  • Евро
    4084.53₮
  • Японы иен
    24.84₮
  • Швейцарийн франк
    4355.07₮
  • Шведийн крон
    372.65₮
  • Английн фунт
    4842.09₮
  • Болгарын лев
    2088.43₮
  • Унгарын форинт
    10.13₮
  • Египетийн фунт
    72.02₮
  • Энэтхэгийн рупи
    41.71₮
  • Хонконгийн доллар
    455.6₮
  • ОХУ-ын рубль
    44.98₮
  • Казахстаны тэнгэ
    7.01₮
  • БНХАУ-ын юань
    497.6₮
  • БНСУ-ын вон
    2.63₮
  • БНАСАУ-ын вон
    27.5₮
  • Канадын доллар
    2615.27₮
  • Австралийн доллар
    2322.73₮
  • Чехийн крон
    164.75₮
  • Тайванийн доллар
    119.5₮
  • Тайландын бат
    109.58₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    845.17₮
  • Сингапурын доллар
    2779.89₮
  • АНЭУ-ын дирхам
    973.37₮
  • Кувейтийн динар
    11667.06₮
  • Шинэ Зеландын доллар
    2158.81₮
  • Данийн крон
    547.54₮
  • Польшийн злот
    952.47₮
  • Украины гривн
    86.39₮
  • Норвегийн крон
    354.01₮
  • Непалын рупи
    26.07₮
  • Өмнөд Африкийн ранд
    201.14₮
  • Туркийн лира
    91.03₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12014216.68₮
  • Мөнгө /унцаар/
    129328.52₮
  • Зээлжих тусгай эрх
    4869.9₮
Онцлох, Хот,

Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн “мөрөөдлийн гал”-ыг бадраалаа

нийтлэсэн Site Default9 сар 9, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-64fc734b522df447f99501d3

Италийн алдарт хөлбөмбөгчин, дэлхийн аварга Жанлука Замброта тэргүүтэй тус улсын хөлбөмбөгийн холбооны багш, дасгалжуулагчид Монголд иржээ. Өнөөдөр Монголын 8-14 насны 120 хүүхдэд зориулсан “Itallian soccer camp” зуны сургалт эхэллээ. Италийн багш, дасгалжуулагчид, алдарт хөлбөмбөгчдийн олгодог энэхүү сургалт нь 20 гаруй жилийн түүхтэй бөгөөд хөлбөмбөгт хайртай дэлхийн 30 гаруй орны хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг нь биелүүлдэг хөтөлбөр болоод байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол дахь хөлбөмбөгийн талбайд сургалтыг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан болон хөлбөмбөгийн холбооны удирдлагууд, Италийн алдарт хөлбөмбөгчин, дэлхийн аварга Жанлука Замброта, тус улсын багш дасгалжуулагчид оролцож, нөхөрсөг тоглолтыг хийсэн юм. Мөн энэхүү сургалтад хамрагдахаар шалгарсан Монголын өсвөрийн 120 хүүхэд алдарт хөлбөмбөгчин, багш дасгалжуулагчидтай уулзлаа. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “…Италийн хөлбөмбөгийн хүүхдийн сургалт дэлхийн олон мянган хүүхдийн мөрөөдлийг биелүүлсээр ирсэн. Анх 2011 онд буюу 12 жилийн өмнө Италийн хөлбөмбөгийн баярт шалгаран оролцсон анхны таван Монгол хүүхэд спортын карьераа эхлүүлэхээр тус улсыг зорьж байсан. Та бүхэн санаж байгаа бол XX зууны домогт тамирчдын нэг, Италийн “АС Милан” клубын ахлагч-асан Франко Барези Монголд ирж байсан. Тухайн үед Монгол хүүхдүүдээс шалгарч байсан таван хүүхдийн нэг Г. Ганбаяр өнөөдөр Европын лигт амжилттай тоглож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчин болсон. Харин өнөөдөр алдарт хөлбөмбөгчин Жанлука Замброта Монголд ирсэн байна. Итали бол дэлхийн дөрвөн удаагийн аварга баг. Тийм хүчирхэг багийн дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин Монголд ирнэ гэдэг манай орны олон олон хүүхэд, залуусын мөрөөдрийн галыг нь бадраасан үйл явдал болж байна…” гэлээ.

Харин дэлхийн аварга, алдарт хөл бөмбөгчин Жанлука Замброта Монголын хөлбөмбөгт хайртай хүүхдүүдэд хандан “…Ямар ч үед хөл бөмбөгийн талбайд орж ирэхэд миний сэтгэл маш их хөдөлдөг. Хүүхэд бүхэн мөрөөдөлтэй байгаарай. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зорино гэдэг хамгийн сайхан зүйл байдаг…” хэмээв. 

Өнөөдрийн сургалтад оролцохоор 1200 гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд 8-14 насны 120 хүүхэд шалгараад байна. Тэдний дундаас ур чадвараараа шалгарсан 3-5 хүүхдийг Итали улсад сургалтад хамруулах юм. Сургалтад хамрагдсан хүүхдүүдэд хөлбөмбөгийн тоглолтын хувцас бэлэглэж, сертификат олгоно.  

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

337
Өмнөх

“БАРИЛГЫН САЛБАР ГАМШГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” УРИАН ДОР БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА

9 сар 8, 2023
Дараах

ХАРЬ ОРОНД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

9 сар 9, 2023

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт