Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3576.53₮
  • Евро
    4125.71₮
  • Японы иен
    24.87₮
  • Швейцарийн франк
    4404.86₮
  • Шведийн крон
    376.65₮
  • Английн фунт
    4849.42₮
  • Болгарын лев
    2109.42₮
  • Унгарын форинт
    10.25₮
  • Египетийн фунт
    71.86₮
  • Энэтхэгийн рупи
    41.57₮
  • Хонконгийн доллар
    455.64₮
  • ОХУ-ын рубль
    45.04₮
  • Казахстаны тэнгэ
    6.99₮
  • БНХАУ-ын юань
    498.02₮
  • БНСУ-ын вон
    2.61₮
  • БНАСАУ-ын вон
    27.51₮
  • Канадын доллар
    2625.84₮
  • Австралийн доллар
    2318.31₮
  • Чехийн крон
    166.37₮
  • Тайванийн доллар
    121.11₮
  • Тайландын бат
    110.23₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    842.43₮
  • Сингапурын доллар
    2788.61₮
  • АНЭУ-ын дирхам
    973.87₮
  • Кувейтийн динар
    11690.3₮
  • Шинэ Зеландын доллар
    2150.93₮
  • Данийн крон
    553.14₮
  • Польшийн злот
    965.62₮
  • Украины гривн
    86.27₮
  • Норвегийн крон
    359.23₮
  • Непалын рупи
    25.98₮
  • Өмнөд Африкийн ранд
    199.27₮
  • Туркийн лира
    91.02₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12213653.24₮
  • Мөнгө /унцаар/
    129727.72₮
  • Зээлжих тусгай эрх
    4894.01₮
Онцлох, улс төр,

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
06ddda42867d45a38bf458b906485230

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан ардчилсан Үндсэн хуулийг 33 жилийн өмнө буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан Ардын Их Хурлын депутатуудыг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.01.13) хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

1992 оны ардчилсан Үндсэн хуулийг Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй. Тус Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулиар хүн бүрийн хүн ёсны эрхэм чанарыг хүндэтгэх, эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, төрийн эрх мэдэл хуваарилах, хяналт-тэнцэлтэй байх зарчмыг тулгуур болгон тусгасан нь Монголчууд бидний гарцаагүй бахархах, нандигнах үнэт зүйл” хэмээн онцлов. Түүнчлэн, “Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоо нь төлөөлөх чадварыг өргөжүүлэх замаар парламентын дархлааг бэхжүүлэхийг зорьсон. Энэ зорилго хэрэгжиж өнөөдөр Монгол Улсын Их Хуралд таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүн сонгогдож, олон салбар чиглэлээр мэргэшсэн, нас насны төлөөллийг хангасан бүрэлдэхүүнтэй болж, олон ургалч үзэл өргөн хүрээнд хангагдах нөхцөл бүрдсэн” гэлээ. Тиймээс нийгмийн шинэ харилцааны хэрэгцээнд тулгуурлан эрх зүйн зүй ёсны зохицуулалтыг цаг алдалгүй нэвтрүүлэх, иргэдийн бодит дуу хоолойг сонсох, үр дүнтэй оролцоог хөхиүлэн дэмжих зэрэг төрийн үйл ажиллагаанд шинэ хандлагаар хандах хэрэгцээ шаардлагыг ханган ажиллахаа илэрхийллээ.

Ардын Их Хурлын депутатуудын зүгээс тухайн үеийн Ардын Их Хуралд нийгмийн бүх салбарын төлөөлөл багтан ажиллаж байсан учраас ардчилсан Үндсэн хуулийг баталж, иргэдийн эрх, эрх чөлөөг тунхаглаж чадсан байдаг. Харин одоо шинээр байгуулагдсан парламентад салбар бүрийн төлөөлөл орсныг дурдаад, шинэ парламентаас олон амжилтыг хүлээж буйгаа тодотгосон юм. Олон нам, нас насны төлөөллийг багтаасан, жендэрийн тэгш байдлыг хангахуйц шинэ парламент хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэнд ахмад депутатууд талархалтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

286
Өмнөх

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажиллалаа

өмнө 5 сар
Дараах

Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

өмнө 5 сар

Төстэй нийтлэлүүд

large-684a3131dceb081e87ba541a copy
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 өдөр
large-68400a65dceb081e87ba53ea
Онцлох, Хот,

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    өмнө 4 өдөр
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    өмнө 2 долоо хоног
  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт