Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох, Хот,

НИЙТИЙН ЭДЭЛБЭРИЙН ГАЗРЫН ТОО ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, БҮРТГЭЛЖҮҮЛЭХ, ТОХИЖУУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-6863b66bdceb081e87ba548e

НИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхбаатар Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ хил заагийг тогтоох тухай асуудлыг танилцууллаа.

Нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Тэр хэрээр гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхээр нийтийн эдэлбэрийн газрыг нэмэгдүүлэх зорилгоор 2019-2024 онуудад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 удаагийн тогтоолоор нийт 308 байршлын 298.75 га газрыг нийтийн эдэлбэрийн газарт бүртгээд байна.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211, А/234 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон явган хүний зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх гараашнуудыг чөлөөлж газрын зөрчил арилгах арга хэмжээ авч ажилласан гэдгийг онцоллоо. Уг чөлөөлөлт хийсэн газар болон бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газрыг судалж Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн эдэлбэр газарт авахаар тусгажээ.

Үүнд:

  • Баянгол дүүрэгт                    16 байршлын      1.68 га
  • Баянзүрх дүүрэгт                   12 байршлын      1.80 га
  • Сонгинохайрхан дүүрэгт       10 байршлын      33.95 га
  • Сүхбаатар дүүрэгт                 12 байршлын      0.95 га
  • Хан-Уул дүүрэгт                     2 байршлын        2.52 га
  • Налайх дүүрэгт                      1 байршлын        26.48 га

Цаашид нийтийн эдэлбэр газарт авсан байршлуудад зориулалтын дагуу хот төлөвлөлт, газрын менежментийн бодлогоор хөгжүүлж, ашиглалт, хамгаалалт тохижуулалтын асуудлыг шийдвэрлүүлэх саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх гэнэ. Нийтийн эдэлбэрийн газарт хийж буй ажлыг иргэд, олон нийтэд нээлттэй болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүрд мэдээлэх гэнэ. Мөн нийтийн эдэлбэрийн газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит IV хуралдаанд дээрх нийтийн эдэлбэр газарт хүүхдийн тоглоомын талбай, тохижилт бүхий ногоон байгууламж, авто машины зогсоол байгуулах зэргийг хэлэлцүүлэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

4
Өмнөх

УЛААНБААТАР ХОТЫН ТАХИЛГА ШҮТЛЭГТ ДӨРВӨН УУЛЫН ТАХИЛГА БОЛЛОО

өмнө 5 сар
Дараах

НИЙСЛЭЛИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ 94.1 ХУВЬТАЙ БАЙНА

өмнө 5 сар

Төстэй нийтлэлүүд

large-68c12d33f9b047338a080d1c
Онцлох, Хот,

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ “НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
large-68ba85eedceb081e87ba55ea
Онцлох, Хот,

ХЭТ ЧАНГА ДУУ ЧИМЭЭТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙН СТАНДАРТЫН ТҮВШИНГ ХЭМЖЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ “НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ “НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • ХЭТ ЧАНГА ДУУ ЧИМЭЭТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙН СТАНДАРТЫН ТҮВШИНГ ХЭМЖЛЭЭ

    ХЭТ ЧАНГА ДУУ ЧИМЭЭТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙН СТАНДАРТЫН ТҮВШИНГ ХЭМЖЛЭЭ

    өмнө 2 сар
  • ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

    ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ЯВГАН ХҮНИЙ ЗОРЧИХ ХЭСГИЙН ЗАМЫГ ЗАСАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

    ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ЯВГАН ХҮНИЙ ЗОРЧИХ ХЭСГИЙН ЗАМЫГ ЗАСАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

    өмнө 3 сар
  • ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ШИНЭ ЗАМЫН ТРАССУУДЫН БАЙРШИЛ ДЭЭР АЖИЛЛАЛАА

    ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ШИНЭ ЗАМЫН ТРАССУУДЫН БАЙРШИЛ ДЭЭР АЖИЛЛАЛАА

    өмнө 3 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ДААТГАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ДААТГАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА

    өмнө 3 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: 16 НАС ХҮРЭЭГҮЙ БОЛ МОПЕД, СКҮҮТЭР ТҮРЭЭСЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛНО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: 16 НАС ХҮРЭЭГҮЙ БОЛ МОПЕД, СКҮҮТЭР ТҮРЭЭСЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛНО

    өмнө 3 сар
  • БАГА ТОЙРУУ ОРЧИМД ЗОРИУЛАЛТЫН ЗОГСООЛД БАЙРШУУЛААГҮЙ МОПЕД, СКҮҮТЭРИЙГ ӨНӨӨДРӨӨС АЧИЖ ЭХЭЛЛЭЭ

    БАГА ТОЙРУУ ОРЧИМД ЗОРИУЛАЛТЫН ЗОГСООЛД БАЙРШУУЛААГҮЙ МОПЕД, СКҮҮТЭРИЙГ ӨНӨӨДРӨӨС АЧИЖ ЭХЭЛЛЭЭ

    өмнө 3 сар
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛСНӨӨР АВТОБУС ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСАЖ, ХУРД 4.5 КМ/ЦАГААР НЭМЭГДЖЭЭ

    НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛСНӨӨР АВТОБУС ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСАЖ, ХУРД 4.5 КМ/ЦАГААР НЭМЭГДЖЭЭ

    өмнө 3 сар
  • ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСЛИЙН ДЦС, БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ EPC ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСЛИЙН ДЦС, БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ EPC ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    өмнө 3 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт