Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох, Хот,

ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-68f09af7f9b047338a080e2f

НИТХ-ын ээлжит V хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа. Хуралдаанаар Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай, 800 айлын орон сууцны талаар авах арга хэмжээний тухай, Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам батлах тухай зэрэг нийт 10 асуудлыг хэлэлцэнэ.

НЗДТГ-ын дарга Д.Амгалан Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай асуудлыг танилцуулав. Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай журмын төслийг боловсруулахдаа зорилго, хэрэгжүүлэх хууль тогтоомжийн зохицуулалт, сангийн зарчмууд, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, удирдлага зохион байгуулалт, хөрөнгийг юунд зарцуулах, зарцуулсан хөрөнгөд хяналт тавих зэргийг тусгасан байна. Тухайн сангийн хөрөнгийг бүрдүүлэхдээ нийслэлийн төсвөөс тухайн жил тодорхой хөрөнгө тавих бөгөөд мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болсон орон сууц, үйлчилгээний зориулалттай талбай, автомашины зогсоолыг худалдан борлуулсан орлого, газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан орлого 100 хувь, орон сууц, үйлчилгээний талбай, автомашины зогсоолыг түрээслэсний орлогын 100 хувь зэрэг газрыг дахин төлөвлөсөнтэй холбоотойгоор хэрэгжүүлж буй ажлууд хамарч байна. Харин сангийн хөрөнгийг дэд бүтцийг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн нөхөх олговрын зардал, өрхийн гэрийн дулаалга, дулаан алдагдлыг буруулах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах, шинээр барих, орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн зөрүүг төлөх зэрэгт зарцуулахаар тусгасан байна.

Үүний дараа НИТХ-ын Ардчилсан намын бүлгээс гаргасан санал, дүгнэлт болон НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хорооны танилцуулсан юм.

НИТХ-ын төлөөлөгч АН-ын бүлгийн дарга Т.БАТЦОГТ: Энэхүү Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлагдсанаар Улаанбаатар хот салаа мөчиртэй болох бодит эрсдэл бүрдэх нь. Энэ санд нэлээдгүй орлого бүрдүүлэхээр төсөөлөгдөж байгаа юм байна. Сан байгуулах удирдах журмын хүрээнд төсвийн төсөөлөл, тоо эндээс тодорхой харагдахгүй байна. Мөн журмын төсөлд удирдах зөвлөлийн 9 гишүүн сангийн хөрөнгийн захиран зарцуулалтын бүрэн эрх байхаар тусгасан боловч хяналт болоод сангийн үйл ажиллагаа санхүүгийн тайлагналтын тодорхойгүй байна. НИТХ хяналт тавина гэсэн ганцхан заалт байгаа нь учир дутагдалтай. Сангийн орлого зарлагын төлөвлөлтийг НИТХ батлах эсэх, сангийн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа болоод санхүүгийн тайлангаа хаана, хэнд тайлагнахыг тодорхой тусгах нь зүйтэй гэж үзэж байна.

НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.СЭМЖИДМАА: Иргэд, олон нийтээс ирүүлдэг гэр хорооллыг орон сууцжуулах, газар чөлөөлөлтийг үр дүнтэй шийдвэрлэх болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр санал хэлснийг нэгтгэсэн тусгасан.  

НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Б.ДӨЛГӨӨН: Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн ТУЗ-ийн гишүүдийн зохицуулалтыг тодорхой тусгах, сангийн хөрөнгө бүрдүүлэлт, зарцуулалт хариуцсан байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааг тодорхой болгох санал гаргаж байна. Мөн сангийн орлого, зарлагын мэдээлэл болон журмын хэрэгжилтийн талаар мэдээллийг бүрдүүлэх шаардлагатай талаар санал гаргаж, дүгнэлтэд тусгалаа.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Г.Жаргалсайхан Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн журамд дахин төлөвлөлтөд богино болон урт хугацаанд аль газруудыг ээлж дараатайгаар оруулах вэ гэдэг нь тодорхой байвал иргэд өөрсдийн газраа дахин төлөвлөлтөд орох эсэх мэдээллээ авах болно. Тэгэхгүй иргэдээс өмнө ченжүүд мэдээлэл аваад газрыг нь авчихдаг. Ингээд газар чөлөөлөлтийн нөхөр олговор анхны зорилтод айлдаа ач холбогдлоо бодитоор очдоггүй тал үүсдэг. Үүнийг тодорхой болгосноор төсвийн үргүй зардал гарахаас сэргийлнэ гэдгийг хэллээ. Харин НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул сангийн зарцуулалт агуулгатайгаа зөрчилдөж байгаа төдийгүй дахин төлөвлөлттэй холбоотойгоор амжилттай, амжилтгүй төслүүд бий. Тухайлбал, СОТ-ын байрны иргэд одоо ч байрандаа ороогүй байна. Амжилтгүй болсон дахин төлөвлөлтийг ямар нэг байдлаар шийдэх хэрэгтэйг онцоллоо. НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн газар чөлөөлөлтийн мэдээллийг хаанаас тодорхой авч болох вэ. Дээрх журамд айл өрхийн дулаалгын ажлын зарцуулалтыг тодорхой тусгах шаардлагатай бөгөөд мөн 2026, 2027 онд ипотекийн зээлд хамрагдах боломжтой зэргийг тодорхой тоотой нь тусгах талаар тодруулав. НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар дахин төлөвлөлт нь иргэдийг орон сууцжуулах хүрээг нэмэгдүүлэх нь чухал, иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авдаг байх, төлөвлөгөө нь олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр мэдээлэл хүргэхэд анхаараарай гэв.

    1.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай

  1. 800 айлын орон сууцны талаар авах арга хэмжээний тухай,
  2. Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам батлах тухай
  3. Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
  4. Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (ДЦС-V)
  5. Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөл)
  6. Гэрээ байгуулах эрх олгох тухай (Наран шарлагын иж бүрэн цогцолбор байгуулах төсөл)
  7. Улаанбаатар хотын барилга, байгууламжийн судалгаа, шинжилгээний газар ОНӨТҮГ-ыг байгуулах тухай

      9.Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай

  1. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг чөлөөлж, томилох тухай

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

5
Өмнөх

БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ, НОРМТОЙ ХОЛБООТОЙ БАРИМТ БИЧГИЙН УДААШРАЛТЫГ ШИЙДЭХ ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

өмнө 1 сар
Дараах

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА

өмнө 1 сар

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 4 долоо хоног
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт