Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3580.52₮
  • Евро
    4193.86₮
  • Японы иен
    24.87₮
  • Швейцарийн франк
    4468.67₮
  • Шведийн крон
    379.26₮
  • Английн фунт
    4921.07₮
  • Болгарын лев
    2144.28₮
  • Унгарын форинт
    10.48₮
  • Египетийн фунт
    71.75₮
  • Энэтхэгийн рупи
    41.75₮
  • Хонконгийн доллар
    456.13₮
  • ОХУ-ын рубль
    45.75₮
  • Казахстаны тэнгэ
    6.9₮
  • БНХАУ-ын юань
    499.56₮
  • БНСУ-ын вон
    2.64₮
  • БНАСАУ-ын вон
    27.54₮
  • Канадын доллар
    2613.71₮
  • Австралийн доллар
    2340.94₮
  • Чехийн крон
    169.52₮
  • Тайванийн доллар
    123.39₮
  • Тайландын бат
    110.65₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    847.86₮
  • Сингапурын доллар
    2812.33₮
  • АНЭУ-ын дирхам
    974.91₮
  • Кувейтийн динар
    11717.9₮
  • Шинэ Зеландын доллар
    2169.62₮
  • Данийн крон
    562.14₮
  • Польшийн злот
    987.17₮
  • Украины гривн
    86.05₮
  • Норвегийн крон
    354.33₮
  • Непалын рупи
    26.09₮
  • Өмнөд Африкийн ранд
    203.22₮
  • Туркийн лира
    90.11₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11980222.99₮
  • Мөнгө /унцаар/
    130282.23₮
  • Зээлжих тусгай эрх
    4896.28₮
нийгэм, Онцлох,

Чи хэний төлөө амьдраад байгаа юм бэ?

нийтлэсэн Site Default9 сар 24, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
8146_All-elements-of-life-in-hanging-bulbs-Abstract-wallpaper

Энд тэндгүй цацсан будааны нэгэн ширхэг зүүний үзүүр дээр тогтох шиг, энэ ертѳнцѳд хүн болж мэндлэх гэдэг юутай ч зүйрлэшгүи хувь тавилан.

Замын түгжрэл дунд цээжээ гарган харааж хашгиралдах хүмүүс, зѳндѳѳ зовлон тоочин байж чамаас мѳнгѳ салгаад түүгээрээ архи уун согтож шогтох хүмүүс, чамд учиргүй дотносох хэрнээ чиний араар чамайг бусдад муулан ярих хүмүүс, чамд хайртай гэж уяруулан нэгэн хѳнжилд шѳнийг хѳгжилдэн ѳнгѳрүүлэх атлаа ѳглѳѳ нь хээв нэг хувцсаа ѳмсѳн хальтхан үнсээд чамайг мартаж одох хэн нэгэн, чамайг алдар хүндтэй байхад зусардан дотносох атлаа чамайг алдаа гарган гундахад хээв нэг нулимж орхиод холдож одох хүмүүс болгон энэ л зүүний үзүүр дээр тогтсон аугаа их хувь тавилангийн эзэд. Бурхан гэгч хэнийг хайрлаад, хэнийг тохуурхаад байгааг би ойлгодоггүй юм, миний ухаан ч хүрдэггүй юм.

Чи ээжийнхээ хэвлийгээс орилон чарлаж бусдыг инээлгэн ирэх тавилан, чи бусдыг уйлуулан байж авсан дотор амгалан оршиж буцах хүртэл харьцангүй хугацааг бид элээдэг. Чиний хэн байхаас, чи энэ ертѳнцѳд яаж амьдарсан гэдэг нь бурханы шалгуур байх. Биднийг энэ ертѳнцѳд ирүүлээд буцаах хүртэл бурханы хишиг байж болох ч, энэ хугацаанд яаж амьдрах нь гагц чиний л сонголт.  Зѳндѳѳ олон хүмүүс энэ ертѳнцѳд ирээд зовж зүдрэхдээ шалтгааныг нь бусдаас хайж, гомдсондоо бусдыг үзэн ядацгаадаг. Учирсан зовлонг даахгүйдээ архи уун бусдад агсамнаж, ѳгсѳн хайрыг даахгүйдээ бусдыг хардаж зовоон тарчлааж, итгэл даахгүйдээ бусдыг хууран мэхэлж, үг даахгүйдээ үнэн үг хэлсэн хэн нэгнийг үзэн ядаж. үйл даахгүйдээ залхууран хулчийж, үхэхдээ хүртэл бусдыг үзэн ядах хорсол хүний  зовлонгийн шалтгаан.

Их олон хүмүүс энэ ертѳнцѳд ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ бус. ѳрѳѳлийн тѳлѳѳ амьдарч байгаа хэмээн мунхардаг. Тэгээд л ѳѳрийн зовлонгийн шалтгаанаа ѳрѳѳл бусдаас хайн гомдоллоно. Ѳѳрт нь тусалсангүй хэмээн гомдоллох хэрнээ ѳрѳѳл бусад нь ѳѳрийн гэсэн амьдрал зовлон жаргалтай хэрнээ бас асуудалтай гэдгийг ухаардаггүй, ѳѳрийг нь ойлгосонгүй хэмээн агсамнах хэрнээ ѳрѳѳл бусдыг ѳѳрѳѳ ч ойлгодоггүй гэдгээ хүлээн зѳвшѳѳрдаггүй, ѳѳрийг нь дэмжсэнгүй хэмээн шаралхах хэрнээ ѳрѳѳл бусдад бас л санаа байгаа гэдгийг ухаардаггүй, ѳѳрт нь мѳнгѳ байхгүй хэмээн тунирхах атлаа ѳрѳѳл бусад нь амьдралаа залгуулах гэж зовж байгааг анзаардаггүй. Зүгээр л ѳѳрийн хувиа хичээх бэртэгчин санаа бодол, ѳѳрийгѳѳ биш ѳрѳѳл бусдыг буруутгах тэнэглэл болж байгааг бид ѳѳрсдѳѳ ч анзаардаггүй.

Найз минь дээ, зүүний үзүүр дээр ширгэх будаа тогтох шиг аугаа хувь тавиландаа талархаж, ѳѳрийн хувь заяагаа ѳѳрѳѳ л үүрч яв даа. Амьдралын урсгал дунд учрах зовлон болгоноо ѳѳрийн шалгуур мэт хүлээж авч сур. Хичээж давсан зовлон бүрийн ард илүү боломж оршин байгааг анзаарч ѳѳрийгѳѳ хутга мэт хурцал. Учирсан зовлон болгоноо ухаарлын учиг хэмээн бодолдоо зангидаж сур, түүнийгээ эрчил. Энэ амьдрал хулчгар хүний шийтгэж, тэмцэгч хүнийг дэмжиж байдгийг анзаар. Энэ амьдрал гэдэг чинь далайн давалгаа болгоны ѳѳдѳѳс сѳрж сэлэх бяр юм шүү дээ. Зовлондоо гонгинож бүү гутар. Тэр чинь чиний ХҮН шиг оршихуйн шалгуур юм шүү дээ. Чи нэг л зүйлийг, чи бусдын тѳлѳѳ бус, зѳвхѳн ѳѳрийнхѳѳ оршихуйн тѳлѳѳ амьдарч байгаа гэдгээ хэзээ ч бүү март. Чи энэ ертѳнцѳд тѳрж, чи энэ ертѳнцѳѳс буцна гэдэг л маргашгүй үнэн. Түүнтэй адил чиний эргэн тойрон дэх хүмүүс энэ л тавилангаас хаашаа ч холдохгүй дээ.

             Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

620
Өмнөх

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

9 сар 24, 2018
Дараах

Д.Батмөнх байртай болж үрс нь цэцэрлэгт явах боломжтой боллоо

9 сар 24, 2018

Төстэй нийтлэлүүд

large-6858d37fdceb081e87ba544c
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 5 өдөр
large-684a3131dceb081e87ba541a copy
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 5 өдөр
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    өмнө 3 долоо хоног
  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт