Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3568.21₮
  • Евро
    4135.91₮
  • Японы иен
    23.02₮
  • Швейцарийн франк
    4488.03₮
  • Шведийн крон
    376.01₮
  • Английн фунт
    4692.2₮
  • Болгарын лев
    2114.87₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.82₮
  • Энэтхэгийн рупи
    40.26₮
  • Хонконгийн доллар
    458.48₮
  • ОХУ-ын рубль
    44.05₮
  • Казахстаны тэнгэ
    6.85₮
  • БНХАУ-ын юань
    501.64₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.45₮
  • Канадын доллар
    2539.38₮
  • Австралийн доллар
    2314.16₮
  • Чехийн крон
    171.1₮
  • Тайванийн доллар
    114.36₮
  • Тайландын бат
    109.88₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.2₮
  • Сингапурын доллар
    2738.56₮
  • АНЭУ-ын дирхам
    971.6₮
  • Кувейтийн динар
    11630.03₮
  • Шинэ Зеландын доллар
    2019.07₮
  • Данийн крон
    553.79₮
  • Польшийн злот
    976.51₮
  • Украины гривн
    84.75₮
  • Норвегийн крон
    352.17₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.94₮
  • Туркийн лира
    84.27₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14322063.46₮
  • Мөнгө /унцаар/
    177357.88₮
  • Зээлжих тусгай эрх
    4852.44₮
нийгэм, Онцлох,

Халамцуу жолоочид биш хүүхдэд төсөв хэрэгтэй байна

нийтлэсэн Site Default10 сар 9, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
children_rape_bigstock_26.12.17
Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Яг энэ үед Өдрийн сонин “Ирэх оны төсөвт сэтгүүлчдэд хуваарилсан ганц төгрөг алга байна” гэж бичжээ.
Гарчгийг нь хараад өнөөх хэдэн сэтгүүлч шуудхан мөнгө гуйжээ гэж ойлгож магад. Үгүй юм. Дотор нь “…”Дөрөв дэх засаглал”,  “Ардчилсан нийгмийн тулгуур багана” гэж өргөмжилдөг ч урьдын адил сэтгүүл зүйд ганц төгрөг ч төсөвтөө суулгаж гийгүүлсэнгүй. …Ер нь Монголын төрд сүүлийн үед хэвлэл мэдээллийг боомилох арга сэдлийг хайж ирсэн. Сонин хэвлэлд мөнгө төлж сурталчилгаа гаргах нь буруу мэтээр ярьж, түүнийгээ хууль дүрмэндээ оруулах гэж дайрч давшилж ирсэн. …Ардчилсан засгийн үед  “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” хэмээх айхавтар хууль гараад сэтгүүл зүйн салбарыг үндсээр нь устгах аюул нүүрлэсэн. …Д.Сарангэрэл нарын гишүүд хүчтэй дуугарч байж зогсоож авсан. Тухайн хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн редакцийнхаа үйл ажиллагаанд оролцох эрхгүй, редакци нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг, төлбөртэй материал хийх эрхгүй, рекламны байгууллагаас тусдаа байхыг хуульчилсан” хэмээх агуулгыг хэлсэн байгаа юм. Энэ үнэн.
Хамгийн гол нь сэтгүүл зүй, сэтгүүлчид төрөөс зүгээр мөнгө гуйгаад суугаад байгаа юм биш. Ажлаа хийхэд, албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай төсвийг засаг төрийн зүгээс шийдэх ёстой гэж байгаа юм. Учир нь сэтгүүл зүйн редакци ажиллаж байна гэдэг зардал мөнгө урсаж байна гэсэн үг.
Тэгээд ч төсөв хөрөнгө яаж үргүй зардал болдгийг сэтгүүлч, сурвалжлагч бид мэдэхийн дээдээр мэддэг юм. Хүүхдийн эрхийн төлөөх зардал төсвийг хэн авч, юунд зарцуулдгийг ч гадарлаад байдаг юм.
Тэгэхээр ийм санаа байна. Манай “Зууны мэдээ” сонин л гэхэд 2019 оны төсөвт хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлын төлөөх сурталчилгаанд зориулж хэрэгцээт төсвийг суулгаж өгөхийг хууль батлагчдад уриалж байгаа юм.
Хэдхэн хоногийн өмнө Монголын өдөр тутмын сонины холбооноос “Өдөр тутмын сонины форум-2018”-ыг зохион байгуулж, хүүхэд хамгааллын сэдвээр дорвитой дуугарсан. Өдөр тутмын сонины сэтгүүлчид дээрх сэдвээр судалгаа, сурвалжлагыг сайтар бэлтгэж, түүнийгээ форум дээрээ илтгээд, цаашид энэ сэдвээр үр дүн гартал холбоо болоод редакцийнхаа бодлого болгон ажиллаж эхэлсэн.
Бидний хийх гээд байгаа хүүхдийн аюулгүй байдлын төлөөх үйл ажиллагаа маш энгийн. Товчхондоо, бид сэрэмжлүүлж, сурталчилна. УИХ, Засгийн газар төсвийг нь л шийдээд өгчих гэж байгаа юм.
Өнөөдөр аюулгүй байдлаа хангуулж чадаагүйн улмаас өдөр бүр хүүхэд нас барж байна.
Олон давхар орон сууцны цонхоор унаж, халуун тогоо, ханын разетканы цахилгаанд цохиулж, машинд дайруулж, хулгайлагдаж амиа алдсаар байна.
Ингээд бичихэд ганцхан мөр, хэдхэн үг. Гэвч үүний цаана хэчнээн зуун хүүхдийн амь нас үгүй болсныг бодох хэрэгтэй.
Тэгвэл төр засгаас хүүхдийг өндөр байшин­гийн цонхоор унахаас, цахилгаанд цохиулахаас, машинд дайруулахаас, хулгайлагдахаас сэргийлж юу хийдэг вэ. Хийдэг гэж хэлж чадахгүй. Хийдэггүй учраас л хүүхэд амиа алдсаар байгаа юм.
Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны сайтад хамгийн сүүлд 2018 оны дөрөвдүгээр сарын 5-нд л хүүхдийн аюулгүй байдлын төлөө “Таны хүүхэд хаана явна вэ” гэдэг сэрэмжлүүлэг оржээ. Тэд “Хүүхэд хамгаалал” гэдэг нэг сарын аян зохиож, түүнийхээ хүрээнд энэ сэрэмжлүүлгийг түгээсэн байна. Энэ нь хүүхдийн аюулгүй байдлын төлөөх сэрэмжлүүлгийг цагдаагийг байгууллага тогтмол хийдэггүй гэсэн үг.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэж Засгийн газрын агентлаг бий. Өнгөрсөн хавар, гуравдугаар сарын 9-нд болсон “Дүнжингарав-2018” уралдаан дээр эдний Хуулийн хэлтсийн дарга Энхбаатар гэдэг залуу очсон ч харуй бүрий болж байхад мордсон соёолонгийн уралдааныг хориглоод дийлээгүй. Арав гаруй хүүхэд гэмтсэн. Энэ байгууллага хүүхдийн аюулгүй байдлын төлөө хүчтэй дуугарч чадахгүй л байна. Өнөөдөр тэд хүүхэд хамгааллын зардал 3.7 тэрбум төгрөгөөр тавилга авсан, аваагүй гэж тайлбар тавиад л сууж байна.
Хүүхдийн аюулгүй байдлын төлөөх төрийн үйл ажиллагаа иймэрхүү л байна.
Тиймээс өдөр тумын сонинынхон, ер нь хэвлэл мэдээллийнхэн бид хүүхдэд зориулсан сурталчилгааг хийхэд оролцох боломжтой юм.
Яг үнэндээ таны, миний хүүхэд хаанаас мэдээллийг илүү авдаг вэ. Хэний үгэнд илүүтэй итгэдэг вэ. Хариулт нь товчхон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авдаг, тэдний контентод итгэдэг. Тухайлбал, DREAM BOX хүүхдийн сувгаар гардаг кино, нэвтрүүлгийг хүүхдүүд үзэх дуртай. Тэднийх нь завсар зайгаар нэвтэрдэг чихэр, жигнэмгийн рекламнууд хүүхдийн ойд шууд буудаг.
Байнга гардаг япон, солонгосын олон ангит хүүхэлдэйн кинонд хүүхдүүдийг бараг л донтуулж байна. Дундуур нь хүүхдүүд шууд л авч идэхийг хүстэл амттануудыг рекламддаг.
Тэгэхээр зөвхөн энэ суваг дээр л гэхэд хүүхдүүдэд зориулсан “…Цонх руу ойртох, цонхоор толгойгоо гаргах аюултай”, “…Хананд бэхэлсэн разетканд хүрч болохгүй”, “… Халуун тогооноос хол бай”, “…Танихгүй хүнийг дагаж явахаас болгоомжил” гэдэг сурталчилгааг байнга явуулж болно.
Ийм маягаар өдөр тутмын сонинууд, телевизүүд, мэдээллийн сайтууд ажиллаад ирвэл хүүхдэд юу нь аюултай вэ гэдэг ойлголт суух боломжтой юм.
Гэтэл манайхан их марзан. Жишээ нь, Зөрчлийн хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд халамцуу жолоочид хүлээлгэх хариуцлагыг тодорхой заагаад өгчихсөн. Гэсэн атлаа өдөр бүр телевизээр “…Та архи уусан бол жолоогоо бусдад шилжүүлнэ үү” гэж сэрэмжлүүлдэг. Ингэх хэрэгтэй л байх. Гэхдээ хүүхдийн аюулгүй байдлын төлөө ингэж сурталчилгаа, сэнхрүүлэг хийдэг бил үү.
Яг үнэндээ халамцуу жолоочид тавьдаг халамж хүүхдэд илүү хэрэгтэй байна. Гэхдээ төр төсвөө гаргачих. Хэвлэлийнхэн бид хүүхдэд зориулсан сэрэмжлүүлэг, суртал­чилгаа, сэнхрүүлгийг хийгээд өгье. Өөр бусад санал санаачлага ч олон байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

781
Өмнөх

Конор Макгрегор Хабибтай дахин тулалдах хүсэлтээ илэрхийлжээ

10 сар 9, 2018
Дараах

Модель бүсгүй Лони Уиллисон юунаас болж Холливудаас гудамжны амьдрал руу шилжив?

10 сар 9, 2018

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт