Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
нийгэм, Сэрэмжлүүлэг,

Галд амиа алдсан нэг гэр бүлийн таван гишүүн “Шинэ гэр“-ийн найраа хийгээд удаагүй байжээ

нийтлэсэн Site Default10 сар 25, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
vvv

 

“Хань нь цалингаа хуримтлуулж, байр худалдаж авна. Жаахан л хүлээгээрэй” гэж шинэ гэрийнхээ найрнаар гэрийн эзэн хэлэхэд “Ээ, гялай. Удахгүй байранд амьдарч хашаа түрээсэлдэг амьдралдаа цэг тавих нь” гээд хоёр бяцхан үрээ үнсээд гэргий нь хүүхэд шиг хөөрцөглөн баярласан гэдэг. Харамсалтай, энэ гэр бүлийн дөрвөн гишүүн, нас дээр гарсан аавынхаа хамтаар өглөөний ургах нарыг үзэж чадалгүй нарт хорвоогоос хальсан гашуудам хэрэг өчигдөр боллоо.

Сонгинохайрхан дүүргийн V хороо, Баянголын 14 дүгээр гудамж буюу Ханын материалын хуучин эцсийн автобусны буудлаас ердөө 100 хүрэхгүй метрийн зайд айлын хашаа түрээсэлж амьдарч байсан нэгэн гэр бүлийн таван иргэн энэ сарын 24-ний 4:37 минутад гэртээ унтаж байхдаа галд өртөж амиа алдсан нь энэ. Болсон хэргийг харсан гэрчийн хэлснээр гудамжны орц, гарц хэтэрхий нарийхан байсан учир галын машин орох гэж цөөнгүй минут авсан. Энэ хооронд гэр юу ч үгүй шатсан аж.

Нэгэн гэр бүлийн таван иргэн харамсалтайгаар амиа алдсан гэх мэдээллийн дагуу манай сурвалжлах багийнхан газар дээр нь очсон юм. Хашаанд ороход 4×7 хэмжээтэй болов уу гэмээр байшингийн урдхан шатсан гэрийн буйр, хөдөлгүүрийн хэсэг нь шатсан Соната-VII автомашин байв. Үүнээс зүүн хойд хэсэгт талийгаачдийн галаас үлдсэн хувцас хэрэглэлийг овоолжээ. Охин хүүхдийн цэцгэн хээтэй ягаан өнгөтэй цамцны ханцуй нь шатаж, тортог болсон байхыг хараад сэтгэл урагдах шиг болов. Хажууханд нь эмэгтэй хүний ноосон цамц, эрэгтэй хүүхдийн өмд гээд талийгаачдийн хэрэглэж байсан зүйлс байлаа.

Галаас үлдсэн зарим нэг эд хогшлыг байшинтай зэрэгцүүлэн хураасныг талийгаачийн ар гэрийнхэн зөөхөөр портер машинтай ирэв. “Тун удахгүй байр худалдаж авна аа” гээд инээж суусан талийгаач залуу дээрээ нэг ахтай. Ах нь нь хотод ажиллаж амьдардаг. Аймшигтай хэрэг болсныг хэрэг гарснаас хэдхэн минутын дараа мэдэж иржээ. Төрсөн аавыгаа, дүүгээ, хоёр бяцхан зээ дүүгээ, бэрээ алдсан түүний сэтгэл ямар их шаналж буй нь ойлгомжтой.

Нүдэндээ нулимс цийлгэнүүлэн, санаа алдах тэрбээр “Хэлэх ч үг олдохгүй юм. Энэ их зовлонг ээж минь даах болов уу. Үр хүүхдээ тойруулаад жаргаж суух ёстой аавыгаа галд алдчихлаа. Зээ дүү нарыг хүргэж өгөнгөө хонох гэж очсон юм шүү дээ. Дүүгийн маань амьдрал цэгцэрч одоо л хөл дээрээ босох нь дээ гэтэл…” гэж хэлээд уйлав. “Хоёр зээ дүү минь, бэр минь ямар их зовж, шаналсан бол. Яагаад ийм зүйл болчхов доо” гэж мэгшин уйлахыг харахад сэтгэл урагдахгүй байхын аргагүй байв.

Гэрийн эзэн ариун цэврийн цаас, нойтон салфетканы үйлдвэрт ажилладаг. Хөрш айлын хүмүүстэй таарахдаа мэндийн зөрүүтэй өнгөрдөг залуу байжээ. Харин эхнэр нь “Талх-Чихэр” ХК-д ажилладаг байсан бөгөөд ажил, цэцэрлэгт ойрхон гэж тус газар нүүж ирсэн байна. “Хашааны эзэд нь гадаадад амьдардаг болоод тэр үү, боломжийн үнээр хашааг нь түрээслэхээр болсон” гэж талийгаач эмэгтэй хөршдөе хэлсэн байна. Ингээд энэ сарын 12-ны билэгт сайн өдөр шинэ гэрээ барьснаас хойш хэдхэн хоногийн дараа амиа алдсан юм.

АРАВДУГААР САРЫН 24-НИЙ 04.35 ЦАГ

Гал гарч буйг автобусны буудлын ойролцоо ТҮЦ ажиллуулдаг Ц.Навчаа анх харж, 101-д дуудлага өгчээ. Тэрбээр “Би тос, тосолгооны материал зардаг. Үүрээр толгой өвдөхөөр нь салхилах санаатай гартал гал гарч байсан. Галын дуудлага өгчхөөд хашаанд ороход хүмүүс “авраарай” гэж хашхирч, хүүхэд уйлж байсан. Амбаарнаас гал түрүүлж гарсан учир хаалгаар орох аргагүй байлаа. Яг үнэндээ юу хийхээ мэдэхгүй тусламж хүсч орилсон.

Энэ үед замаар явж байсан машинууд зогсож таван залуу гүйж ирээд гэрийн ханыг өргөөд “Амьд хүн байна уу” гэж орилоход хэн ч дуугараагүй. Уг нь галын машин их хурдан ирсэн. Гэвч монгол гэр хурдан шатдаг юм билээ. Дээр нь галын машин манай гудамж руу орж чадахгүй цаг алдсан. Айлууд нь орц, гарц хааж, хашаагаа сунгаснаас л боллоо. Эгч нь айж, балмагдаад болсон явдлыг бүрэн харж чадаагүй. Гэр өргөх гэж оролдоод дийлээгүй залуу талийгаачид бүгдээрээ гэрийн хойморт цугларсан байсан гэсэн” гэлээ.

Ослын талаар хөрш айлуудаас асуухад бүгдээрээ өглөө босоод мэдэж, шоконд орсноо дуулгасан юм. Талийгаачид энд нүүж ирээд хөрш Д.Жамц гуайтай ойр харилцаатай байжээ. Тэрбээр “Эхнэр нь их уриалагхан зантай охин байсан. “Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ” гээд хашаагаа цэмцийтэл нь цэвэрлэхэд зэрлэгнээс зулгаалцаж туслангаа жаал юм ярьж суусан юм. Том нь сэргэлэн, цовоо зантай хүү байж билээ. Хоёр сөөсгөр үр нь нүдэнд харагдаад сэтгэл шимширч байна” гээд уйлав.

Жаахан тайвширсныхаа дараа “Манай энэ хавь ер нь их аюултай. Гудамжаар галын машин арай чүү гэж багтах зайтай. Энэ хавийн айлууд бүгдээрээ орц, гарц хааж, хашаагаа сунгасан. Хэдэн жилийн өмнө манай арын айлын төслийн зуух дэлбэрч гал гарсан юм. Тэгэхэд галын машин гудамж руу орж чадаагүй. Арга буюу зам дээр машинаа тавиад шалангаа сунгаж галыг унтраасан. Өглөө гал гарахад нарийн гудамжаар машин багтахгүй их цаг авсан. Уг нь 10 жилийн өмнө энэ гудамж нэлээд өргөн байсан юм.

Гэтэл айл буунгуутаа жижиг тэрэг явах хэмжээтэй зай үлдээгээд хашаагаа сунгасан.Дараахан нь нөгөө зайгаа бүр багасгаад явган хүн багтах хэмжээтэйг үлдээгээд бусдыг нь бөглөчихөөр нь энэ хавийн айлууд зодоон хийх шахуу болж байж, жижиг тэрэг явах зай гаргуулсан. Уг нь энэ айл газраа сунгаагүй бол байдал яаж ч эргэх байсан юм билээ гэв. Түүний эл хэлсэн үгийг тэдний хөрш Ё.Өлзий-Арвижих болон тус газрын оршин суугчид мөн л баталсан юм.

ОРЦ, ГАРЦ ХААСНААС БОЛЖ ТУСЛАМЖ АВЧ ЧАДАХГҮЙД ХҮРЭХ ЭРСДЭЛ ҮҮСЧЭЭ

Иргэдийн хэлснээр Баянголын 15 дугаар гудамжны оршин суугчдад галын осол тулгарлаа гэхэд урд талын гудамжны хоёр талаар галынхан орж ирэх боломжтой юм байна. Гэвч гудамжны үзүүр хэсэг дэх айл нь жижиг тэрэг багтах хэмжээтэй зай үлдээгээд бусдыг нь хашаалжээ. Харин төв зам талаасаа шууд орох хэсгийг “Эверест” хүнсний дэлгүүр хашаалснаас болж машин орж, гарах боломжгүй болсон байна. 

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас тодруулахад “Эверест” хүнсний дэлгүүр ажиллуулдаг газрыг 2004 онд эзэн нь өмчилж авсан. Гэхдээ зөвшөөрөлтэй газраасаа дөрөв орчим метрээр сунгаж орц, гарц хаасан байна. Харин гудамжны үзүүрийн айлын хувьд 2003 онд өмчлөх эрхээ авсан гэдгийг хэлсэн юм.

Тиймээс гудамжны орц, гарц хаасан гэх айлын эзэдтэй уулзах гэсэн боловч гэртээ байсангүй. Тус хорооны нийгмийн ажилтнаас талийгаачдын талаар тодруулахад “Нүүж ирээд удаагүй. Шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байсан. Их харамсаж байна” гэсэн юм. Харин галын осол юунаас болсныг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын албанаас тодруулахад хэргийн талаар нэгдсэн мэдээлэл цуглаагүй байна гэв. Энэхүү харамсалтай хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд гал гарахад гадны нөлөө байгаагүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Энд нэг зүйлийг цохон тэмдэглэхэд, осол болсон шалтгаан нь халуун үнсээ үүдний амбаартаа гаргаж тавьснаас болж гал гарсан байх магадлалтай гэж оршин суугчид таамаглаж байсан юм. Учир нь өнгөрсөн 2017 онд тус хорооны хэд хэдэн айл халуун үнснээс болж галд өртөж байжээ. Энэ талаар онцгой байдлын албанаас тодруулахад

Халуун нурамнаас гал гарах  тохиолдол цөөнгүй байдаг. Гэр хороололд гарсан галын ослын шалтгааны дийлэнх нь цахилгааны гэмтлээс болдог бол цөөнгүй нь халуун нурмаа бүрэн унтраагаагүйгээс болдог.

Тиймээс цахилгааны утсаа бүрэн эсэхийг шалгах, нүүрсний нурмыг бүрэн унтрааж, тусгай саванд хадгалах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн юм.

1,587
Өмнөх

Төөрөх, осгохоос сэрэмжлэхийг анхаарууллаа

10 сар 25, 2018
Дараах

Жихадистуудад гурван жилийн өмнө барьцаалагдсан Японы сэтгүүлч өчигдөр суллагдлаа

10 сар 25, 2018

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 4 долоо хоног
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт