Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3553.58₮
  • Евро
    4114.87₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4410₮
  • Шведийн крон
    373.89₮
  • Английн фунт
    4695.52₮
  • Болгарын лев
    2103.64₮
  • Унгарын форинт
    10.78₮
  • Египетийн фунт
    74.62₮
  • Энэтхэгийн рупи
    39.72₮
  • Хонконгийн доллар
    456.54₮
  • ОХУ-ын рубль
    45.44₮
  • Казахстаны тэнгэ
    6.93₮
  • БНХАУ-ын юань
    502.06₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.34₮
  • Канадын доллар
    2530.77₮
  • Австралийн доллар
    2318₮
  • Чехийн крон
    170.36₮
  • Тайванийн доллар
    113.24₮
  • Тайландын бат
    110.46₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.33₮
  • Сингапурын доллар
    2738.26₮
  • АНЭУ-ын дирхам
    967.53₮
  • Кувейтийн динар
    11572.92₮
  • Шинэ Зеландын доллар
    2029.45₮
  • Данийн крон
    550.94₮
  • Польшийн злот
    972.57₮
  • Украины гривн
    84.1₮
  • Норвегийн крон
    348.59₮
  • Непалын рупи
    24.82₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.78₮
  • Туркийн лира
    83.61₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14835254.8₮
  • Мөнгө /унцаар/
    191306.98₮
  • Зээлжих тусгай эрх
    4827.77₮
Онцлох, улс төр,

Монголын төрийн алба намчин, хулгайчдаар дүүрчээ

нийтлэсэн Site Default10 сар 26, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
vvvvvv

Төрийн албанд ажиллагчдыг шударгаар сонгон шалгаруулахад дэмжлэг хүсэх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нар танаа өргөдөл гаргар нь :

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан байна. Сонгон шалгаруулалтыг 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах юм байна. Өмнө нь нэгэнтээ 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа бүрдсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг-үржлийн газрын даргын сонгон шалгаруулалтыг шударгаар, нээлттэйгээр, ил тодоор, хэвлэл мэдээллийн буюу дөрөвдөгч засаглалын хяналтан дор явуулж өгөх өргөдөл, хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн боловч “таны шаардлага”-д нийцүүлж бус, Төрийн албаны зөвлөлийнхөө боловсруулж баталсан журмын дагуу, тогтсон жишгээрээ, уламжпалт арга хэлбэрээрээ явуулахаа илэрхийлсэн хариу ирүүлээд, тогтсон жишгээрээ уг сонгон шалгаруулалтыг явуулсан билээ. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Төрийн албаны зөвлөлийн дарга нарт хандахын учир нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс явуулдаг ээлжит нэгэн “жүжиг” бус, шударга, ил тод, үнэн зөв шалгаруулалт болгож өгөхийг хүсч энэхүү өргөдлийг гаргаж байна.

Сонгон шалгаруулалт гэдэг нь аль хэдийн, хуйвалдаанаар тохиролцоод”сонгочихсон” нэгнийг “шалгаруулаад” гаргаад ирдэг “тогголцоо” гэдгийг манай улсын бараг бүх иргэн мэднэ дээ. “Сонгон шалгаруулалт” гэдэг нэрнээсээ ч “сонгочихсон хүнээ” “шалгаруулдаг” үйл явц болох нь илэрхий. Тиймээс ч хуйвалдаан хийдэггүй, үнэнч шударгаар явж байгаа хүмүүс түүнд оролцох болон сонгогдож шалгарах ямар ч боломжгүй учраас төрийн албанд туршлагатай, мэргэжлийн мэдлэгтэй, ур чадвар сайтай мэргэжилтнүүд бараг байхгүй болсныгулс даяараа ярьцгааж байгаа.

Төрийн албаны зөвлөлийн боловсруулж баталсан, хүчин төгөлдөр мөрддөг журам гэгч нь урьдчилан тохиролцоод хуйвалдаад “сонгоод шалгаруулчихсан” “төрийн албан хаагч”-ийг л нэр дэвшигчид буюу оролцогчдын дундаас сонгон шалгаруулж гаргаж ирдэг журам гэдгийг хатуу ойлгох цаг нь болсоон.

Тиймээс ч одоогийн Монголын Төрийн алба нь авлигачин, луйварчин, алуурчин, хулгайч, бөгс долоогч, цүнх баригч, сонгуульчин, намчин, компани болон луйвар хийгчдийн бүлэглэлийн төлөөлөгч, тодорхой хуулийн тодорхой зүйл, заалтыг мэдэх нь бүү хэл, ерөнхийдөө хууль эрх зүйт улсын бүх иргэнд хууль жигд, тэгш үйлчилдэг гэдгийг ч ойлгохгүй, “эзэн”-ийхээ үгийг хууль гэж ойлгодог голдуу этгээдүүдээр дүүрээд, нийт иргэдийнх нь 70 хувь орчим нь төр, засагтаа буюу төрийн албандаа итгэх итгэл нь бүрэн алдарсан гэдэг судалгааны дүн өнгөрсөн долоо хоногт мэдээлэгдсэн байна. УИХ-ын нэгэн гишүүн төр засагтаа иргэдийн итгэл алдалтын хувь түүнээс ч өндөр байгааг хэлсэн байна лээ. Энэ мэт тоон үзүүлэлт юуг илтгэх вэ гэвэл манай улсын төрийн албанд ажиллагсдын мэргэжлийн мэдлэг, чадвар, туршлага нь туйлын хангалтгүй байгааг харуулж байна. Аливаа ажил, алба гүйцэтгэж буй хүнээс л хамаарна. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлага сайтай мэргэжилтний хариуцсан ажлын үр дүн, нэр хүнд сайн л байдаг шүү дээ. Дээр дурдсан бодит байдлын улмаас энэ удаад Төрийн албаны зөвлөл зохион байгуулах ээлжит нэгэн “сонгон шалгаруулалт”-ыг үнэн зөвөөр, шударгаар явуулж чадахгүй гэдэгт огтхон ч эргэлзээ алга.

Учир нь ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ гэдэг энэхүү субьект болон түүн дотор ажиллагч этгээдүүд нь манай улсын мал эмнэлгийн салбарын мэргэжлийн удирдлага, бодлогыг чиглүүлж ажилладаг Төрийн захиргааны байгууллагын удирдлагыг сонгон шалгаруулахдаа илэрхий хуйвалдаан, хууль бус, зүй бус үйлдпүүдийг хийж байсныг манай мэргэжлийн салбарынхан төдийгүй, нийгэм даяараа анхааралтай ажиглаж байсан болно. Тэдгээр

үйлдлүүдийг гэрчлэх, нотлох гэрч, баримтууд ч олон бий.

Тухайлбал,

Нэгэн жишээ баримт. 2004 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрдсэн Засгийн газрын үед Мал эмнэлгийн асуудал хариуцсан Төрийн захиргааны байгууллагын даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулаад тухайн үеийн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төрсөн ахыг хэдэн сарын өмнө тус ажлын байранд аваачаад суулгачихсан байсныгаа ногоон гэрлээр шалгаруулаад л гаргаад ирсэн. Тавигдсан шаардлагынх нь 50 хувийг ч хангахгүй байхад шүү дээ. Тэгэхэд уг сонгон шалгаруулалтад оролцогчид дотор түүнээс бүх талаараа хавыүй илүү оролцогч нар байж л байсан.

Нэгэн жишээ баримт.

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа мен л Мал эмнэлгийн асуудал хариуцсан Төрийн захиргааны байгууллагын даргын сонгон шапгаруулалтыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулаад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асаны хамаатан, өмнө нь буюу 2000-2004 оны хоорондох Засгийн газрын үед ХХААЯамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ олон хууль бус үйлдэл хийгээд, хууль, хяналтаас зугтаж, хугацаанаасаа өмнө огцорч, ОХУ дахь Монголын элчин сайдын яаманд бүгэж байгаад ирсэн, зоотехникч мэргэжилтэй гэх нэгнийг үүрэг гүйцэтгэгчээр хэдэн сарын өмнө тус ажлын байранд аваачаад суулгачихсан байсныгаа бас л ногоон гэрлээр шалгаруулаад гаргаад ирсэн. Мал эмнэлгийн талаар А ч мэдэхгүй этгээдийг шүү дээ. Уг сонгон шалгаруулалтад оролцогчид дотроос тэр этгээд цойлж гарах магадлал маш бага байсан учраас хуурамч өрсөлдөгчид буюу малын эмчийн дипломтой зарим хүмүүсийг ч захиалж оролцуулахаа хуйвалдаан хийгчид мэднэ. Тэгээд тэдгээрээс олонхыг нь шат шатны шалгаруулалт гэгчээс ялихгүй шалтаг зааж хасаж, цөөхнийг нь үлдээх, нөгөөхөө тэнцүүлэх замаар ам таглахаа ч тооцно шүү дээ.

Нэгэн жишээ баримт. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Мал эмнэлгийн асуудал хариуцсан Төрийн захиргааны байгууллагын даргын сонгон шалгаруулалтыг мөн л Төрийн албаны зөвлөл зохион байгуулаад тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуйн бодлогын зөвлөхийн ангийн анд, дэлгүүрийн худалдагч, зоотехникч нэгнийг хэдэн сарын емнө тус ажлын байранд аваачаад суулгачихсан байсныгаа ногоон гэрлээр шалгаруулаад л гаргаад ирсэн. Түүнтэй Орос улсад Мал эмнэлгийн дээд боловсролыг онцлох дипломтой эзэмшсэн, тэндээ урилгаар докторантурт элсэж эрдмийн зэрэг хамгаалсан, толгойд нь манай улсын мал эмнэлгийн салбарыг ямар бодлогоор, хэрхэн удирдах төлөвлөгөө, хөтөлбөр байгаа, тус ажлыг гүйцэтгэж чадна гэдэгтээ өөртөө бүрэн итгэлтэй нэгэн өрсөлдөөд “цэвэр ялагдаж” байгаа юм. Шүүгч, шалгаруулагч нар нь мэдээж Төрийн албаны зөвлөлийнхөн.

Дашрамд дурдахад, 2012 онд Төрийн албаны зөвлөлийнхний сонгон шалгаруулалт явуулж буй байдлыг зах зухаас нь анзаарч, хандлагыг нь тандаж ажиглах боломж тохиосон юм. Тэр үед Төрийн албаны зөвлөлийнхөнтэй урьдчилан хуйвалдаад тохиролцчихсон сонгон шалгаруулалт явуулж байгаагаа өөрсдөө ч хэл, үйлдлээрээ илэрхийлж байсан. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ажилтан Д.Баатарсайхан гэгч этгээд нь сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэж байх үедээ мал эмнэлгийн ухааны доктор, мапын эмч нэгэн бүртгүүлээд гарах үед, түүний хойноос “энэ нэг хөгийн амьтан сонгон шалгаруулалт бүрт л ингээд оролцоод явж л байдаг юм” гэх маягтай даапаалсан үг амнаасаа унагаж байсан. Тэр бол “чи сонгогдохгүй ээ”, “бид чамаас өмнө хуйвалдаанаар сонголтоо хийчихсэн” гэдгээ илэрхийлж буй нь тэр байсан юм. Т иймээс ч би Төрийн апбаны зөвлөлийн даргад хандаж уг сонгон шалгаруулалтыг шударгаар, үнэнээр, дөрөвдөгч засаглапын хяналтан дор явуулж өгөхийг хүссэн бичиг илгээсэн ч тусыг эс олсон. Учир нь тэр малын эмчийг сонгон шалгаруулалтад орооч гэж уриалсан, хүссэн, тэр л чадна гэдэгт итгэсэн олон хүмүүсийн нэг нь би байсан болно.

Тэр докторын зэрэгтэй малын эмч маань түүний дараахан Төрийн албаны зөвлөл болон Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан урьдчилан хуйвалдаад тохиролцчихсон “сонгочихсон” “шалгаруулалтад” хэдэнтээ хууртагдан орж “ЗУУНЫ ТЭНЭГ ХҮНЭЭР ТОДРОВ” гэдэг өгүүлэл ч бичсэн байсан.

Одоо 2018 онд ч Төрийн албаны зөвлөл нь дээр дурдсан жишээнүүдийн үед хэрэглэсэн уламжлалт, “сурсан юмыг сураар боож болохгүй” аргаараа Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын суудалд үүрэг гүйцэтгэгчээр аваачаад суулгачихсан байгаа, мэргэжлээрээ нэг ч жил ажиллаж үзээгүй, Ховд аймгийн Дарви сумын засаг даргыг хуулинд заасан “15 жил мэргэжлээрээ ажилласан байх ёстой” гэх заалтыг ч үл харгалзан ногоон гэрлээр “сонгон шалгаруулаад” гаргаад ирэх нь ойлгомжтой.

Тиймээс 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр явагдах “сонгон шалгаруулалт”-ыг нийтийн өмнө нээлттэйгээр, үнэн шударгаар, төрийн албаны зөвлөлийнхний уламжлалт, тогтсон хэв загвар, журмаар бус, хөндлөнгийн хараат бус хяналттайгаар, мэргэжлийн буюу хууль эрх зүйн мэдлэгтэй шударга шүүгчтэйгээр явуулж өгөхийг хүсч байна.

Ц.Өлзийтогтох

Sonin.mn

754
Өмнөх

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 сар 26, 2018
Дараах

Маргаашнаас сурагчдын амралт эхэлнэ

10 сар 26, 2018

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 4 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 4 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт