Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3580.17₮
  • Евро
    4148.88₮
  • Японы иен
    24.65₮
  • Швейцарийн франк
    4408.8₮
  • Шведийн крон
    374.03₮
  • Английн фунт
    4862.05₮
  • Болгарын лев
    2121.02₮
  • Унгарын форинт
    10.31₮
  • Египетийн фунт
    71.63₮
  • Энэтхэгийн рупи
    41.54₮
  • Хонконгийн доллар
    456.08₮
  • ОХУ-ын рубль
    45.46₮
  • Казахстаны тэнгэ
    6.9₮
  • БНХАУ-ын юань
    498.78₮
  • БНСУ-ын вон
    2.63₮
  • БНАСАУ-ын вон
    27.54₮
  • Канадын доллар
    2608.6₮
  • Австралийн доллар
    2325.5₮
  • Чехийн крон
    167.21₮
  • Тайванийн доллар
    121.12₮
  • Тайландын бат
    109.5₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.9₮
  • Сингапурын доллар
    2793.84₮
  • АНЭУ-ын дирхам
    974.89₮
  • Кувейтийн динар
    11707.17₮
  • Шинэ Зеландын доллар
    2153.65₮
  • Данийн крон
    556.17₮
  • Польшийн злот
    972.81₮
  • Украины гривн
    85.61₮
  • Норвегийн крон
    354.51₮
  • Непалын рупи
    25.96₮
  • Өмнөд Африкийн ранд
    201.45₮
  • Туркийн лира
    90.36₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11915951.41₮
  • Мөнгө /унцаар/
    129346.53₮
  • Зээлжих тусгай эрх
    4864.16₮
Онцлох,

Алдагдсан уран зургийн сураг буюу Ц.Элбэгдорж “сөрсөн базаа” хийх гэж оролдов

нийтлэсэн Site Default3 сар 21, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
orold

Уран зургийн талаарх ойлголт мэдлэг монголчуудад түгээмэл биш. Тодорхой төвшинд уран зургийг мэдэрдэг, бас үнэлдэг гэхэд болно.

Ер нь бол дэлхийд уран зургийн наймаа манайхаар бол морь шиг өндөр үнэлэгддэг гээд ойлгочиход болно. Гэхдээ уран зургийн үнэ УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн тэрбумаар азарга, 360 саяар хөөрөг авдгаас ч хэдэн зуу дахин илүү үнэлгээтэй.

Уран зургийн ертөнцөд 100 сая ам.доллараас дээш үнээр зарагдсан 10 гаруй зураг байдаг юм байна.

Тэрбумтан Кен Гриффин гэдэг эрхэм Виллем де Кунингийн 1955 онд зурсан “Сэлгээ” хэмээх бүтээлийг 303 сая ам.доллараар худалдаж авсан гэдэг мэдээлэл интернэтэд байна. Мөн 2017 оны арваннэгдүгэр сарын 17-нд Нью-Йорк хотод Christie’s компанийн дуудлага худалдаагаар алдарт зураач Леонардо Да Винчигийн “Salvator Mundi” нэртэй уран зураг 450,3 сая ам.доллараар зарагджээ. Харин үнэлгээний хувьд мөн л Леонардо Да Винчигийн алдарт “Мона Лиза”-г худалдвал үнэлгээ нь 670 сая ам.доллараас дээшээ тавигдана гэж мэргэжлийнхэн тогтоосон байгаа юм.

Монголд ч уран зургийн үнэ ханш сүүлийн үед бага биш болсон. “…Уран зураг бол хаана ч үнэ нь буурдаггvй цорын ганц бараа” гэж ардын зураач Б.Чогсом гуайн хэлсэн нь одоо манайд биеллээ олж буй юм байна.

Энэ бүхнийг тоочихын учир нь, уран зургийг хэн сонирхдог, хэн худалдаж авдаг вэ гэдгийг хэлэх гээд байгаа юм. Зүгээр нэг мань шиг амьтан бол уран зураг цуглуулахыг санаархах энэ тэрийн хэрэггүй гэсэн үг. Тэгвэл өчигдөр “…Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнөөс 30 орчим уран зураг хураажээ” гэсэн агуулга бүхий мэдээллүүд түгэв. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цахим сүлжээнд “…Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийж уран зургуудыг хурааж авлаа” гэсэн “мэдээлэл” дамжуулсан байв. Түүнчлэн Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарынхаас дээрх уран зургуудыг хураасан гэх мэдээ бас явсан. Ямартай ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэлээд уран зураг хураалгасан болж таарсан.

Энэ талаар ЦЕГ, Прокурорын байгууллагаас ямар нэг тайлбар өгсөнгүй. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттеэртээ “…Женко технологи. Тавантолгойд бүрдүүлсэн цаас нь болох байсан уу. Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280 сая ам.долларын шороо нь олны анхааралд орох гээд байна уу. ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу. Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаг, зураг хулгайлдаггүй” гэж “жиргэсэн” байна.

Харин баттай эх сурвалжийн мэдээллээр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос уран зураг хурааж авсан нь үнэн. Төр засгийн үйлчилгээний “Хатан туул” зочид буудалд байсан дөрвөн ширхэг зураг Ц.Элбэгдоржоос гарч ирсэн гэж байна.

“Хатан туул” зочид буудал бол Их тэнгэрийн дээд хэсэгт оршдог. Төрийн тусгай хамгаалатад байдаг төр, засгийн үйлчилгээний зориулалттай зочид буудал юм.

Эндээс үзэх нээ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Хатан туул” зочид буудалд байсан дөрвөн ширхэг уран зураг ямар нэг байдлаар оччихсон байна. Энэ бол маш эвгүй факт.

Тиймээс Ц.Элбэгдорж “сөрсөн базаа” хийж Ерөнхийлөгч Х.Баттулгын “эмзэг цэг” гэж болох төмөр замын 280 сая ам.долларын асуудлыг сөхжээ. Гэвч өчигдөр гуравдугаар сарын 20-ны өдөр байв. Арав хоногийн өмнө гэхээр гуравдугаар сарын 10-ны өдөр болж байгаа юм. Тэр өдөр нь амралтын өдөр буюу бүтэн сайн байжээ.

Ийн өчигдөр алдагдсан уран зургийн сураг гарч, авсан эзнээр нь “тогтоогдсон” Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ийм байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулга руу “сөрсөн базаа” хийв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

759
Өмнөх

Өдөртөө 0 градус орчим байна

3 сар 21, 2019
Дараах

Ноолуурын зах зээл дэх хятадын “сүүдэр”

3 сар 21, 2019

Төстэй нийтлэлүүд

large-6858d37fdceb081e87ba544c
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 өдөрсэтгэгдэлгүй
large-684a3131dceb081e87ba541a copy
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 3 өдөр
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    өмнө 3 долоо хоног
  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт