Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3563.84₮
  • Евро
    4105.37₮
  • Японы иен
    22.63₮
  • Швейцарийн франк
    4420.81₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4657.58₮
  • Болгарын лев
    2099.15₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.2₮
  • Энэтхэгийн рупи
    40.19₮
  • Хонконгийн доллар
    458₮
  • ОХУ-ын рубль
    44.16₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    500.82₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2535.19₮
  • Австралийн доллар
    2307.94₮
  • Чехийн крон
    169.81₮
  • Тайванийн доллар
    114.07₮
  • Тайландын бат
    109.84₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.9₮
  • Сингапурын доллар
    2725.59₮
  • АНЭУ-ын дирхам
    970.41₮
  • Кувейтийн динар
    11594.63₮
  • Шинэ Зеландын доллар
    1998.07₮
  • Данийн крон
    549.72₮
  • Польшийн злот
    970.57₮
  • Украины гривн
    84.62₮
  • Норвегийн крон
    349.72₮
  • Непалын рупи
    25.12₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.97₮
  • Туркийн лира
    84.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14469350.77₮
  • Мөнгө /унцаар/
    181769.03₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.08₮
нийгэм,

ӨМӨЗО-оор зорчсон тэмдэглэл I

нийтлэсэн Site Default4 сар 23, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
zolc2

МСНЭ-ийн “Медиа-тур” аялалын баг бүрэлдэхүүн “70 жилийн гэрч” хэмээх хүндтэй нэр зүүж Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлага бэлтгэхээр Улаанбаатараас Хөх хот руу дөрөвдүгээр сарын 11-ны өдөр хүлгийн жолоо залсан юм. “70 жилийн гэрч” Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын үйл ажиллагааг зохион байгуулснаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон БНХАУ байгуулагдсаны 70 жилийн туршид хуримтлуулсан туршлага, хөгжил ололттой сэтгүүлчид танилцаж, мэдээ мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэхээрээ ихээхэн ач холбогдолтой. Уг үйл ажиллагааг хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Өвөр Монголын Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төв болон Монголын талаас Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулсан юм. Тус үйл ажиллагааны нээлтийн үеэр ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юйшян “Монгол, хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэг зэрэг олон салбарт гарсан хөгжил дэвшлийг үзүүлэхийн зэрэгцээ хоёр орны найрамдалт харилцаа, нөхөрсөг үйл ажиллагааны үр дүнг гүйцэд харуулахаар хоёр орны хэвлэл мэдээллийнхний хамтарсан аялалыг цувралаар зохион байгуулж байна” гэлээ. Ийнхүү нээлтийн ёслолын дараа биднийг хоёр багт хувааж уг хотын жишиг үлгэр жишээ төсөл, бүтээн байгуулалттай танилцуулсан юм. Миний хуваарилагдсан баг Далан хар уулын энгэрийг зорьж, Экологийн цогц шинэчлэл төслийн газартай танилцахаар хөдөлсөн юм.

Хийсэн ажлаас нь сэтгэл мэдрэгдсэн бүтээл

Хэдхэн жилийн дараа дэлхийн хамгийн ногоон улс, эко ард түмэн хэмээн цоллогдох улсын нэгд БНХАУ тэргүүлнэ гэдэгт би лав хувьдаа эргэлзэхгүй байна.

Учир нь хаана л мод тарих боломж, зай байна тэр бүхэнд мод тарьж ойжуулна. Ингэхдээ тэд ажил хийхдээ сэтгэлээсээ ажлыг хийдэг улс аж. Аялалын явцад өглөөний 04.00 цагт босоод модоо арчлах иргэдтэй таарсанаа энд цухас дурдъя. Үүнээс гадна тэд мод тарихдаа судалгаа шинжилгээтэй, орчин нөхцөлд нь тохируулж тарьдаг аж. Ийн өгүүлэхийн учир нь бид Даланхар уулын энгэрийн экологи хамгааллын иж бүрэн засан сайжруулах төстэй танилцах явцад илэрсэн юм. Даланхар уулын энгэрийн экологи хамгааллын иж бүрэн засан сайжруулах төсөл нь 120 км урт, 3.3 км өргөн, 400 мкв талбайтай, Хөх хотын харьяа дахь дөрвөн хошуу, 97300 гаруй хүн амыг хамардаг аж. Уг төсөл нь Хөх хотын өнөөдрийг хүртэлх хамгийн том экологийн хамгааллын инженер, төсөл эхлүүлсэн долоон жил гаруйн хугацаанд 13200 га талбай бүхий нүцгэн уулыг ойжуулж, 1.865 сая мод тарьж ургуулан, 1000 га талбай газар өвс тарьсан байна. Ингэхдээ тус газарт “Ургамалын хүрээлэн”-г байгуулжээ. Тус хүрээлэнд 15000 гаруй ургамлын үндэс хадгалагддаг ба тус бүрийг судалж, хэрхэн арчлах, ямар газар тарих нь илүү оновтой болохыг тогтоодог байна. Хүрээлэнгийн дата баазад ургамлын төрөл зүйлийг судлахын зэрэгцээ хреилгааг мөн давхар судхлдаг аж. Өөрөөр хэлбэл, аль газар, аль хотын аль бүсийн газар шороо нь ямар онлогтой юунаас бүтдэг талаар судалгааг нарийвчлан хийж тус газар мод, ургамал тарилаа гэхэд ямар төрлийн ургамал таривал үр дүнтэй байх вэ, яаж арчлах вэ гэдгийг нэг бүрчлэн судалснаараа ихээхэн онцлогтой юм. Тодруулбал, Өвөрмонголд гэхэд голчлон гурван ургамал ургадаг. Тэгвэл энэ гурван ургамлыг түшиглэн ямар ургамал тарихыг мөн судалдаг гэсэн үг. Мөн Уст сүмийн соёлын хамгаалалтын бүс, Уст ойн парк, Халчин экологийн парк, Ваньмяо экологийн үржүүлгийн суурин, Ваньмяо бэлчээр, Ямаат ойн парк зэрэг 10 гаруй үзэмжийн бүсийг бүтээн байгуулж, экологийн нөхөн сэргээлт, байгаль орчны хамгаалал, аялал жуулчлалыг нэгтгэсэн ногоон загварыг бий болгосон байна.

Цаашид хотын баруун хэсгийг Даланхар уулын энгэрийн экологийг засан сайжруулах ажилтай нэгтгэж, экологийн соёлын бүтээн байгуулалтын төлөвлөгөө болон тусгай төлөвлөгөө гаргаж, улсын экологийн соёлын загвар хотыг идэвхтэй бий болгохоор зорьж байгаа аж. Үүнээс гадна экологийн соёлын том дата тавцан байгуулж, нөөц баялаг, экологи, байгаль орчны даацын чадавх болон тогтвортой хөгжлийн түвшинд шинжилгээ судалгаа хийх, томоохон хэмжээний ногоон байгууламжийг байгуулахад бүх хүчээ дайчлан, нийгмийн хүчний оролцоог дэмжиж, 600 мянган мк талбайг шинээр ногоожуулах, ойн аж үйлдвэрийг өргөнөөр хөгжүүлж, ойн аж үйлдвэр, аж үйлдвэр экологийг дэмжин, экологийн хөгжлийн шинэ замыг нээхээр зорьжээ. Мөн үүнээс гадна төслийн хүрээнд 2015 онд 1010 хүний багтаамжтай гэр өргөө барьсан нь дэлхийн хамгийн том төмөр Монгол гэр аж. Гэр өргөөг барихдаа Монгол Улсаас архитектур авчирч зураг төсөл, дизайныг шийдүүлсэн байна. Уг өргөөнд Монгол хятадын хамтарсан экспо худалдааг хоёр удаа зохион байгуулсан бөгөөд энэ жил дахин зохиогдох аж.

Гэрийг Монголын хэв шинжийг хадгалан засч тохижуулсан бөгөөд шат, хаалгыг модоор хийжээ. Харин багануудыг нь цул мөнгөөр чимэглэсэн гэнэ. Мөн ханыг Монголын тал нутгийн зургаар чимэглэж дотор нь сүйх тэрэг хүртэл байршуулжээ.

Мөн гаднах орчныг зүлэгжүүлэхдээ Монгол Улсаас авчирсан өвсийг үрслүүлж ногоожуулсан хэмээн танилцуулж байсан юм. Уг төслийг хэрэгжүүлэхээс өмнө тус газарт хайрга чулуу, шороо ихтэй тал газар байсан гэдгийг онцолж байсан бөгөөд өмнөх одоогийн зургийг нь бидэнд үзүүлсэн нь аргагүй үр дүнтэй ажилласны гэрчилж байлаа. Ийн тэд аливаа нэг улс, үндэстний тодотголтой зүйл хийхдээ тэр л хэв шинжийг нэвт шингээсэн бүтээл гаргадаг улс ажээ. Ингээд хөдөлмөрч эко түмний сурвалжлагаа энд хүргээд жаргаая дараагийн цуврал сурвалжлагаараа Хятад улс иргэдээ хэрхэн ядуурлаас гаргаж буй талаар нийтлэх болно.

Р.Хишигжаргал

688
Өмнөх

Дэлхийн аварга Н.Нэмүнийг “Шилдэг хүүхэд” медалиар шагналаа

4 сар 23, 2019
Дараах

Хилийн дээсээр сэтгэлээ хязгаарлаагүй ахан дүүс

4 сар 23, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт