Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3553.58₮
  • Евро
    4114.87₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4410₮
  • Шведийн крон
    373.89₮
  • Английн фунт
    4695.52₮
  • Болгарын лев
    2103.64₮
  • Унгарын форинт
    10.78₮
  • Египетийн фунт
    74.62₮
  • Энэтхэгийн рупи
    39.72₮
  • Хонконгийн доллар
    456.54₮
  • ОХУ-ын рубль
    45.44₮
  • Казахстаны тэнгэ
    6.93₮
  • БНХАУ-ын юань
    502.06₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.34₮
  • Канадын доллар
    2530.77₮
  • Австралийн доллар
    2318₮
  • Чехийн крон
    170.36₮
  • Тайванийн доллар
    113.24₮
  • Тайландын бат
    110.46₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.33₮
  • Сингапурын доллар
    2738.26₮
  • АНЭУ-ын дирхам
    967.53₮
  • Кувейтийн динар
    11572.92₮
  • Шинэ Зеландын доллар
    2029.45₮
  • Данийн крон
    550.94₮
  • Польшийн злот
    972.57₮
  • Украины гривн
    84.1₮
  • Норвегийн крон
    348.59₮
  • Непалын рупи
    24.82₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.78₮
  • Туркийн лира
    83.61₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14835254.8₮
  • Мөнгө /унцаар/
    191306.98₮
  • Зээлжих тусгай эрх
    4827.77₮
улс төр,

Хэнтийн нөхөн сонгуулийг шинжье

нийтлэсэн Site Default5 сар 8, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
nuhu

Хэнтийн нөхөн сонгууль энэ зургадугаар сард болох эсэх нь Үндсэн хуулийн цэцээс шалтгаалах болов. УИХ-ын 42-р тойргоос сонгогдсон Д.Гантулгын холбогдсон хэргийг шүүх эцэслэн шийдээгүй байхад  чөлөөлж, УИХ нөхөн сонгуулийг товлон зарласан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Д.Ганхуяг гомдол гаргасан нь энэхүү байдлыг үүсгээд байна.

Гэхдээ нэгэнт зохион байгуулалтын ажил эхэлж, улс төрийн 11 хүчин оролцохоор СЕХ-ноос батламжаа гардан  авчихаад байгаа. Албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байгаа ч парламентад суудалтай МАН, АН, МАХН-аас гадна  Хөдөлмөрийн үндэсний нам, МНН,  Ард түмний олонхийн засаглал нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Дэлхийн монголчууд нам, Монгол консерватив нам, Зон олны нам, Үнэн ба зөв намуудын албан бусаар ажиллаж эхлээд байна. 

Зарим намуудаас нэр дэвшихийг горьлогчид ч тодроод байгаа. Ийм үед нөхөн сонгууль намар хүртэл хойшилсон ч гол өрсөлдөөн  МАН, АН болон МАХН  гэсэн 3 намын дунд явагдах нь тодорхой юм. Магадгүй Цэцэд үүссэн зарга үргэлжилсээр Хэнтийд нөхөн сонгууль явуулахгүй байх нь хэнд ашигтай вэ? Тиймээс МАН, АН, МАХН-ын болон намын дарга нарынх нь рейтингээр Хэнтийн нөхөн сонгуулийн үр дүнг урьдчилан шинжиж үзье. 

МАН

МАН-ын хувьд Хэнтийн 42-р тойрог бол 65 суудлынх нь нэг байсан. Энэ утгаараа нэг суудлаа эргүүлэн авах нь нэр төрийн хэрэг. Тиймдээ ч намын даргаа, Ерөнхий сайдаа нэр дэвшүүлэх яриа байгаа. Хэрэв У.Хүрэлсүх нэр дэвшвэл МАН-ын даргын болон Ерөнхий сайдын хувьд нэр хүнд, рейтингээрээ бусад өрсөлдөгчдөө хол хаях магадлал хамгийн өндөр. Нэр дэвшигчийн хувьд санал авахад гол хүчин зүйл нь  намын болон намын даргын рейтинг ямар их нөлөөлдгийг 2016-2020 оны сонгууль харуулсан. Эрх баригч намын хувьд үүн дээр Засгийн газрын үйл ажиллагаа нэмэгдэнэ. 

Тиймээс энэ 3 үзүүлэлтээр МАН-ыг шинжвэл: 

АН

Сантмаргадын IV сарын судалгаагаар УИХ-ын сүүлийн 2-ч сонгуулийн хугацаанд тэргүүлж байсан АН энэ удаад рейтинг нь бараа сураггүй доош унасан.  АН-ын угшилтай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтингийн үл тооцвол ТОП 10 улстөрчийн тоонд АН-ын лидерүүдээс хэн ч багтаагүй. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын дарга С.Эрдэнэ намаасаа хөөгөөгүй байсан бол ганц ч гэсэн АН-ын хүн  эхний 5-д гялтайх байлаа. Гэвч тэгж чадсангүй. Гэхдээ намын рейтинг тухайн намыг удирдаж буй даргатайгаа шууд холбоотой байдгийг энэ судалгааны үр дүнгээс харж болно. Магадгүй АН-ын дарга С.Эрдэнэ биш өөр хүн тэргүүлж байсан бол судалгаа өөр гарах байсныг үгүйсгэх аргагүй. Ямартай ч УИХ-ын нөхөн сонгуулийн өмнөх хамгийн том гэж хэлж болох улстөрийн судалгаагаар ийм рейтингтэй байгаа АН-ынхны хувьд Хэнтийн нөхөн сонгуульд ялах нь байтугай МАН-ын дараа оноо авах ч боломж тун муу юм. Учир нь “Москва ханиалгахад Монгол хатгаа тусна” гэдэг шиг МАН дотор өрнөсөн “их цэвэрлэгээний” сүүдэрт АН цохиулж, одоо хүртэл өндийж босч чадахгүй байгаа. Долоо хоног болгон шахуу л С.Эрдэнэ даргыгаа эсэргүүцсэн гишүүд нь АН-аас гарч буйгаа мэдэгдэхийн зэрэгцээ өмнөх сонгуулиар АН-ыг тэргүүлж байсан, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь  Нэгдмэл монгол гэх хөдөлгөөн байгуулан “С.Эрдэнийг АН-аас зайлуулна” хэмээн Монгол даяар заналтайгаар зарлаж яваа.Нэгдмэл монгол хөдөлгөөн нь нэг их удахгүй нам болно гэсэн яриа ч байгаа. Энэ тохиолдолд АН ямар ч байсан С.Эрдэниийн, Н.Алтанхуягийн болон бусад гэсэн 3 хэсэгт хуваагдана гэсэн яриа ч бий. АН дотроо ийм бужигнаантай, хөл толгойгүй байгаа нь Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихийг горьлогчдод ч нөлөөлж буй. Тиймээс энэ сонгууль АН-аас буюу С.Эрдэнийн талаас Ж.Оюунбаатар, Н.Алтанхуягийн талаар Ж.Хүдэрбаатар, нэр дэвшвэл гайхах хэрэггүй. Үүн дээр нэмэгдээд УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатар АН-аа аврахын тулд бие даан нэр дэвшинэ ч гэсэн яриа бий. Энэ бүгдээс үвэл одоогийн байдлаар АН-ын хувьд Хэнтийн нөхөн сонгуульд эерэгээр нөлөөлөх зүйл шинжигдэхгүй байна. 

 АН-ыг дараах 3 үзүүлэлтээр шинжвэл: 

МАХН

МАХН-ын хувьд сонгуульд нэр дэвших асар их хүсэлтэй ганц л хүн байдаг. Тэр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Өмнөх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломжгүй байсан тэрбээр энэ удаагийн Хэнтийн нөхөн сонгуулийг жилийн өмнөөс тэчьяадан хүлээсэн. Бас өнгөрсөн зунаас хойш л Хэнтийд бараг суурьшсан. Гэвч Хэнтийн хувьд МАХН болон  Н.Энхбаярын хувьд аль алинд нь давуу тал байхгүй.  Сүүлийн үед У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны төлөөх тэмцлийг дэмжиж ”Шударга бусын хонгил”-ыг илчилж, өөрийгөө цайруулж, цагаатгаж  эхэлсэн ч энэ тэмцэл гэхээсээ илүү өш хонзогнол авах нь гэсэн айдас хүйдсийг нийгэмд төрүүлж буй. Тиймээс МАХН болон Н.Энхбаярын хувьд шударга ёсны тэмцлийн талаар юу ч яриад энэ сонгуульд санал авах БОНУС болж чадахгүй л болов уу. 

Тэгээд ч МАХН-д Н.Энхбаяр, С.Ганбаатар 2-оос өөр туг, далбаа болчих Монголд танигдсан улстөрч одоогоор байхгүй. Тиймээс  УИХ-д орж,  байр сууриа эзэлснээр өш хонзогнолоо тайлахаас өөрөөр зорилгогүй мэт харагддаг, харьж яваа даргын рейтинг Хэнтийд нэмэр болохгүй л болов уу. Сантмаргадын судалгаагаар МАХН-ын дарга АН-ын даргыг бодвол ТОП улстөрчдийн рейтингээрээ 5-д жагссан. Энэ нь олзуурхууштай ч МАХН –ын рейтинг гэхээсээ илүүтэй Н.Энхбаяр гэдэг хувь хүний хүчин чармайлтаар ийнхүү 5-д орсон гэж хэлж болно. 

740
Өмнөх

Маргаашнаас хороодоор дамжуулан иргэдэд хууль, эрх зүйн тусламж үзүүлнэ

5 сар 8, 2019
Дараах

Алга дарам цаас ч байсан гадныхан руу барьж гүйдэг арчаагүй түшээд ИЧИГ ИЧИГ!!!!

5 сар 8, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 8 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 10 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 4 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 4 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт