Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3548.59₮
  • Евро
    4163.74₮
  • Японы иен
    22.77₮
  • Швейцарийн франк
    4460.55₮
  • Шведийн крон
    382.08₮
  • Английн фунт
    4743.76₮
  • Болгарын лев
    2129.05₮
  • Унгарын форинт
    10.69₮
  • Египетийн фунт
    74.54₮
  • Энэтхэгийн рупи
    39.36₮
  • Хонконгийн доллар
    456.08₮
  • ОХУ-ын рубль
    44.27₮
  • Казахстаны тэнгэ
    6.91₮
  • БНХАУ-ын юань
    503.93₮
  • БНСУ-ын вон
    2.4₮
  • БНАСАУ-ын вон
    27.3₮
  • Канадын доллар
    2576.3₮
  • Австралийн доллар
    2344.55₮
  • Чехийн крон
    170.69₮
  • Тайванийн доллар
    112.57₮
  • Тайландын бат
    112.76₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    868.26₮
  • Сингапурын доллар
    2748.18₮
  • АНЭУ-ын дирхам
    966.23₮
  • Кувейтийн динар
    11560.05₮
  • Шинэ Зеландын доллар
    2045.76₮
  • Данийн крон
    557.25₮
  • Польшийн злот
    988.6₮
  • Украины гривн
    83.65₮
  • Норвегийн крон
    347.44₮
  • Непалын рупи
    24.6₮
  • Өмнөд Африкийн ранд
    211.89₮
  • Туркийн лира
    83.04₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    15363904.29₮
  • Мөнгө /унцаар/
    235786.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.36₮
нийгэм,

Хотын даргыг сонгох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 26-нд товлолоо

нийтлэсэн Site Default2 сар 18, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
ot-3

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Баянзүрх дүүрэгт явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн мэдээллийг сонсов. 2016 оноос эхлэлтэй, өдгөө хуулийн байгууллагаас маргааныг нь эцэслэн шийдсэн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг ирэх сард зохион байгуулах нь. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын 09, 19 дүгээр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болжээ. Тэргүүлэгчдийн зүгээс дахин сонгууль явуулахтай холбоотойгоор холбогдох газруудад хурлын тэмдэглэлээр үүрэг өгч ажиллахыг чиглэл болголоо.  

Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлын хүрээнд өмнөх хуралдаанаас өгсөн үүргийн дагуу хоёр асуудал танилцуулсан юм. Тухайлбал, нийслэлд хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалттай төслийн нэгжийн удирдах хорооны ирцийн талаарх мэдээллийг танилцуулгаар бэлтгэн ирсэн байв. Тэргүүлэгчдийн зүгээс төслүүдийн удирдах хорооны ирц, үйл ажиллагааны талаарх мэдээлэл, удирдах хорооны зарим гишүүдийг өөрчлөн томилох асуудлыг Тэргүүлэгчдийн дараагийн хуралдаанаар сонсож, хэлэлцэхээр хойшлуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “BRT төслийн удирдах хорооны гишүүд нь хуралдаа суудаггүй, ажилчид нь ажлын байрныхаа шалгуурт тэнцдэггүй, тэгсэн хэрнээ хэдэн саяар нь цалин авч байна. Ажлаа хийдэггүй хэрнээ гадаадын улсад 90 гаруй сая төгрөгөөр зугаалчихсан. Захирал нь халагдсанаас хойш 74 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байгаа юм. Эдгээр асуудлыг нь шийдэхээс нааш томилгоо хийж болохгүй. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй гэр хорооллын болон цэвэр агаарын гэх мэт төслүүдийг бүгдийг нь шалгана” гэсэн юм.

Мөн Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийх ажлыг төлөвлөгөөг өнгөрсөн удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар сонсож хийх ажлын төлөвлөгөөг өөрчлөн оруулж ирэх чиглэл өгсөн билээ. Энэ дагуу ажлын хэсгийн зүгээс өмнөх хурлын үеэр Тэргүүлэгчдийн гаргасан саналыг төлөвлөгөөнд тусгасан талаарх мэдээллийг нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал танилцууллаа. Тэргүүлэгч Ц.Байгалмаа, Д.Мөнхжаргал нар ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийхээр төлөвлөсөн ажилд шүүмжлэлттэй хандав.

Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Нийслэлийн 380 жилийн ойг угтаж нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагууд, тухайлан төрийн байгууллагууд иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах, түргэн шуурхай үйлчилдэг болох, байгууллага, айл өрх бүр өнгө үзэмжээ засаж өөрчлөхөд чиглэсэн бүтээн байгуулалт, манлайлалын ажил хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв.

Тэргүүлэгч Д.Мөнхжаргал “Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан бид өвлийн улиралд “Мөсөн хотхон” барьж, өвлийн баярыг зохион байгуулвал үүнийг сонирхож ирэх жуулчдын тоо нэмэгдэхийн хирээр, олон орноос өвлийн жуулчдыг татах боломжтой. Япон улс энэ өвөл мөсний баяр зохион байгуулж олон мянган жуулчдыг татаж чадсан. Мөн дэлхийд хамгийн аюултай 11 гудамжны нэгээр манай Улаанбаатарын Бага тойруу нэрлэгдсэн байна. Иймээс энэ гудамжийг жишиг тохижилттой, жуулчдад ээлтэй гудамж болгож тохижуулах хэрэгтэй.  Эдгээр үйл ажиллагааг бизнесийн салбарынхантай хамтран ажиллаж хэрэгжүүлэх нь зүйтэй” гэлээ.   

НИТХ-ын дарга С.Амарсайхан “380 жилийн түүхэн ойн хүрээнд ямар нэгэн баяр, наадмыг төсвийн хөрөнгөөр тэмдэглэн өнгөрүүлэхгүй гэсээр байтал төсөлд  “Даншиг” наадам хийх гээд оруулж ирсэн байна. Даншиг наадмыг нийслэлээс төсөв хөрөнгө гаргахгүйгээр аялал жуулчлалын болон соёл урлаг, шашны байгууллагууд нь хамтараад зохион байгуулах ёстой. Даншиг хийх зардлыг бид гандан орчимыг тохижуулах, иргэд амарч тухлах цэцэрлэг бий болгоход зориулах нь зүйтэй. 380 жилийн ойн хүрээнд гурван чиглэлийн ажилд та бид анхаарлаа хандуулах ёстой. Эхнийх нь хотын үйлчилгээний стандартыг сайжруулах, хотын соёлыг түгээх. Удаагаар гудамж талбайн аюулгүй байдлыг хангах гэмт хэргийг бууруулах, гуравдугаарт түүх соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлахад анхаарч ажиллана” гэв.

Мөн энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэв. Өмнө нь Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Улмаар төлөөлөгч С.Мөнхчулуун олонхын санал авсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан. Тиймээс холбогдох хуулийн дагуу нийслэлийн ИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд тэргүүлэгчид хуралдаж нийслэлийн засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн мягмар гарагт хуралдуулахаар товлолоо.

Түүнчлэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Нийслэл, дүүргийн ИТХ, Хороодын иргэдийн нийтийн хурал, нийслэл дүүрэг, хорооны Засаг даргад хуулиар ногдуулсан чиг үүргийн шинжилгээ хийж, чиг үүргийг дахин хувиарлах талаарх санал  боловсруулах ажлын хэсгийг НИТХ болон НЗДТГ-ын албан тушаалтнуудыг хамруулан гаргасныг тэргүүлэгчидэд танилцуулж тогтоолын төслийг батлав.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

680
Өмнөх

Н.Солонго: Монгол улсыг улс төрчид хөгжүүлдэггүй

2 сар 18, 2019
Дараах

“100 айл“-ыг гурван үе шаттай нүүлгэн шилжүүлнэ

2 сар 18, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 2 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт