“Гэрэлт гудамж”-ны замыг шатрын хөлөг цагаан хараар хослуулан будсан нь иргэдээс багагүй шүүмжлэл хүртсэн юм. Уг ажлыг “Жоби” төвөөс сайн дурын үндсэн дээр хийж гүйцэтгэсэн бөгөөд 5 хоног зам хааж будсан юм. Тэгвэл өчигдөр орсон борооны улмаас тус замын будаг бүхэлдээ арилжээ. Энэ асуудлаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.









