Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • Эдийн засаг
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • Эдийн засаг
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    2849.99₮
  • Евро
    3392.63₮
  • Японы иен
    26.07₮
  • Швейцар франк
    3082.57₮
  • Шведийн крон
    332.63₮
  • Английн фунт
    3918.88₮
  • Болгарын лев
    1734.63₮
  • Унгарын форинт
    9.47₮
  • Египетийн фунт
    181.64₮
  • Энэтхэгийн рупи
    37.8₮
  • Хонгконг доллар
    366.62₮
  • ОХУ-ын рубль
    36.91₮
  • Казахстан тэнгэ
    6.57₮
  • БНХАУ-ын юань
    435.14₮
  • БНСУ-ын вон
    2.54₮
  • БНАСАУ-ын вон
    21.92₮
  • Канадын доллар
    2265.31₮
  • Австралийн доллар
    2168.27₮
  • Чех крон
    130.36₮
  • Тайван доллар
    100.08₮
  • Тайланд бат
    90.35₮
  • Индонезийн рупи
    0.2₮
  • Малайзын ринггит
    689.07₮
  • Сингапур доллар
    2124.4₮
  • АНЭУ-ын дирхам
    775.9₮
  • Кувейт динар
    9445.5₮
  • Шинэ Зеланд доллар
    2000.41₮
  • Данийн крон
    456.16₮
  • Польшийн злот
    744.97₮
  • Украйны гривн
    101.76₮
  • Норвегийн крон
    335.3₮
  • Непалын рупи
    23.73₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.83₮
  • Туркийн лира
    349.33₮
  • Вьетнамын донг
    0.12₮
  • Алт /унцаар/
    4924055.97₮
  • Мөнгө /унцаар/
    71036₮
  • Зээлжих тусгай эрх
    4062.71₮
Хот,

Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон 5 хорооны өрхөд сайн карт, угаарын хий мэдрэгч тараана

нийтлэсэн Site Default8 сар өмнө
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
agaariin chanar

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй:

2020 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл  Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт эргүүл, завьт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж, иргэдийг гол усанд эрсдэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсан, Яармаг, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух долоон маршрутаар нийт 2400 орчим алба хаагч ажиллаж байна. Энэ хугацаанд голын усанд автомашинтайгаа суусан 235 иргэнийг амь насыг хамгаалж, 38 автомашиныг татан гаргаж, аюулгүй болгон ажиллалаа. 2020 он гарсаар нийслэлийн хэмжээнд усны ослын 39 дуудлагад давхардсан тоогоор 400 орчим алба хаагч ажиллаж, 144 хүний амь насыг авран хамгаалаад байна.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн долоон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байна. Одоогийн байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон: 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян зарлаж, сайжруулсан түлшний галлагааны зааварчилгаа, угаарын хий мэдрэгчийг ашиглах заавар, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлүүлэн нийт төвийн 6 дүүргийн 220 мянган айл өрхөд тараах ажлуудыг хийж байна.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажил байгаа бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан таван агуулахад нийт 2300 тонн, “Тавантолгой түлш” ХХК-ийн 57 саравчинд 24 мянган тонн, түрээсийн 29 агуулахад 18 мянган тонн нийт 91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо болон бусад хороодод шинээр шилжин ирж буй айл өрхөд есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 15131 ширхэг угаарын хий мэдрэгч, сайжруулсан түлшний сайн карт тараах ажлыг зохион байгуулна.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа:

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын 300 батлагдсан тохиолдол байна. Үүнээс 289 иргэн бүрэн эдгэрч, 11 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 24-өөс энэ сарын 26-ны өдрийн хооронд гэрийн тусгаарлалт, ажиглалтад 10703 иргэн байгаа бол 1342 иргэн өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад байна.

Хичээл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдүүдээ тавих хяналтаа сайжруулах, хүүхэд, багачууд, сурагчдад амны хаалтыг тогтмол зүүлгэх, гар ариутгагчийг өгч явуулах, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй зөвлөмжийг сахихыг сануулж байна.

226
Өмнөх

Дүүрэг бүрт “Соёлын цаг” аян хэрэгжинэ

8 сар өмнө
Дараах

“Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг зохион байгуулж байна

8 сар өмнө

Төстэй нийтлэлүүд

erhzui1
улс төр, Хот,

Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ

нийтлэсэн Site Default2 сар өмнө
demjih
Хот,

Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай

нийтлэсэн Site Default2 сар өмнө

Шинэ мэдээлэл

  • ШАДАР САЙД СХД-ИЙН ШИНЭ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАВ

    ШАДАР САЙД СХД-ИЙН ШИНЭ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАВ

    4 цаг өмнө
  • Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон

    Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон

    2 өдөр өмнө
  • Б.Жавхлан:  Вакцины татан авалт, нийлүүлэлтэд өөрчлөлт орсон зүйл байхгүй

    Б.Жавхлан: Вакцины татан авалт, нийлүүлэлтэд өөрчлөлт орсон зүйл байхгүй

    2 өдөр өмнө
  • Тоо тоолоод хямарч суух уу, дасан зохицоод амьдрах уу

    Тоо тоолоод хямарч суух уу, дасан зохицоод амьдрах уу

    4 долоо хоног өмнө
  • Ирэх 7 хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна

    Ирэх 7 хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна

    1 сар өмнө
  • СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИНД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙЖРУУЛЖ, ХЯНАЛТАА ЧАНГАТГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

    СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИНД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙЖРУУЛЖ, ХЯНАЛТАА ЧАНГАТГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

    2 сар өмнө
  • Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ

    Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ

    2 сар өмнө
  • Хатуу хөл хориог тавилаа, цаашид хэрхэх нь та биднээс шалтгаална

    Хатуу хөл хориог тавилаа, цаашид хэрхэх нь та биднээс шалтгаална

    2 сар өмнө
  • Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай

    Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай

    2 сар өмнө
  • ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 150 МЯНГАН ТУН АНГЛИЙН ОКСФОРДЫН “АСТРАЗЕНЕКА” ВАКЦИНЫГ ТАТАЖ АВЛАА

    ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 150 МЯНГАН ТУН АНГЛИЙН ОКСФОРДЫН “АСТРАЗЕНЕКА” ВАКЦИНЫГ ТАТАЖ АВЛАА

    2 сар өмнө

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • Эдийн засаг
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт