Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох, Хот,

Авто замын түгжрэлд алдагдсан боломжийн өртгийг танилцууллаа

нийтлэсэн Site Default7 сар 1, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
62bea7b0a832ee0419937b13

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийг тооцсон аргачлал, арга зүйн судалгаа, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”, мөн нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам барих төсөл”, “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлыг хэрэгжүүлэх чиглэл батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. 

Улаанбаатар хотын автозамын сүлжээний урт нь сүүлийн 10 жилийн хугацаанд 954-1136 км болж нэмэгджээ. Харин тээврийн хэрэгслийн тоо тухайн үеийнхээс 2.4 хувиар нэмэгдэж, 624.8 мянгад хүрчээ. Ингэснээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 35 км/цагаас 13 км/цаг болж буурсан бол, энэ ачаалал оргил цагийн үеэр 8-9 км/цаг хүрдгийг танилцуулав. Мөн авто тээврийн яндангаас ялгардаг хүлэмжийн хий болон хүний биед хортой бусад хий нь тээврийн хэрэгслээс ялгарах нийт бохирдлын 80-90 хувийг бүрдүүлдэг. Харин дуу чимээний бохирдлын нөлөөний хувьд зүрх судас, мэдрэл, дотоод шүүрэл, дархлааны системд сөрөг нөлөө үзүүлэгч том хүчин зүйлийн нэг болоод байгаа аж. Дуу чимээний бохирдолд ахмад настан, хүүхэд, архаг суурь өвчтэй хүмүүс өртөж байгааг ч танилцууллаа. Автозамын түгжрэлийн алдагдсан боломжийн өртгийн хувьд Монгол Улсын ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний бүтээмжийг автозамын түгжрэлд алдсаныг энэхүү танилцуулгадаа хотын орлогч Б.Одсүрэн дурдсан юм. Тодруулбал, нийслэлийн автозамын хөдөлдөөнд оролцогчдын 2021 оны цаг хугацааны алдагдсан боломжийн өртөг 1.9 их наяд төгрөг буюу ийм хэмжээний бүтээмжийг алдсан байх боломжтой гэж тооцоолсон байна. Мөн зорчигчдын хэрэглэсэн шатахуун, тээвэр логистикийн алдсан цаг хугацаа, нийтийн эрүүл мэндэд учруулж буй хохирол бас нэмэгдэх юм.

Шинэ тойрог зам болон багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг

нэвтрүүлэх төслийг дэмжлээ  

Харин Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг танилцууллаа. 31 буудал бүхий 49.4 км урттай, үндсэн гурван чиглэлтэй энэхүү төслийг 2022-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шат болох 18.1 км урттай, 15 буудал бүхий шугамыг 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт компанийг байгуулж, төсөл хэрэгжүүлэх бөгөөд ТЭЗҮ боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлуулсан. Төслийн бүтээн байгуулалт өрнөх үед 6000 орчим, төслийн үйл ажиллагаа жигдэрсэн үед 800 хүнийг ажлын байртай болгоно.Ингэснээр хотын түгжрэлийг 50 хувиар бууруулах зорилт 25 хувьтай хэрэгжинэ гэдгийг тэрбээр тодотголоо.  Улаанбаатар хотын шинэ тойрог замын сүлжээг бий болгох төслийн хувьд хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан хойд хэвтээ тэнхлэгийн авто зам нь “Туулын хурдны зам”-тай холбогдоно. Ингэж хотын шинэ тойрог зам бий бий болсноор нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ хэмээн тооцож байгаа юм. “Шинэ тойрог зам” төслийг 2022-2026 онд хэрэгжүүлэх бөгөөд 71.5 км замыг хоёр үе шаттай барьж байгуулна. Төслийн нэгдүгээр шатанд Туулын эрэг дагуу 33.5 км авто зам барих юм. Эдгээр танилцуулга мэдээллийг сонссоны дараа төлөөлөгчид Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх төслүүдийг дэмжлээ.   
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

944
Өмнөх

ОЛОН ЖИЛ ДУНШСАН ЧАНАРГҮЙ БОЛСОН ТОМ ЗЭЭЛ ТӨЛӨГДЛӨӨ

7 сар 1, 2022
Дараах

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

7 сар 1, 2022

Төстэй нийтлэлүүд

large-68d0e509f9b047338a080d91
Онцлох, Хот,

ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
large-68d0db0bf9b047338a080d8c
Онцлох, Хот,

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

    ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙГООР ТӨСӨВТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

    ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙГООР ТӨСӨВТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

    өмнө 2 сар
  • Г.БАТЗОРИГ: АЙЛ ӨРХ БҮР ГЭР, ОРОН СУУЦНЫХАА ХААЛГА, ЦОНХ, ХАНА, ОРЦ ЗЭРГЭЭ САЙТАР ДУЛААЛЖ, ӨӨРСДӨӨС ХАМААРСАН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЯ

    Г.БАТЗОРИГ: АЙЛ ӨРХ БҮР ГЭР, ОРОН СУУЦНЫХАА ХААЛГА, ЦОНХ, ХАНА, ОРЦ ЗЭРГЭЭ САЙТАР ДУЛААЛЖ, ӨӨРСДӨӨС ХАМААРСАН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЯ

    өмнө 2 сар
  • А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА

    А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА

    өмнө 2 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРААР АХЛУУЛСАН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРААР АХЛУУЛСАН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

    өмнө 2 сар
  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

    ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИТХ-ЫН ДЭРГЭД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ НОМЫН САН НЭЭГДЛЭЭ

    НИТХ-ЫН ДЭРГЭД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ НОМЫН САН НЭЭГДЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт