Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3559.76₮
  • Евро
    4102.62₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4399.65₮
  • Шведийн крон
    372.18₮
  • Английн фунт
    4670.05₮
  • Болгарын лев
    2097.86₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    74.41₮
  • Энэтхэгийн рупи
    39.89₮
  • Хонконгийн доллар
    457.7₮
  • ОХУ-ын рубль
    45.2₮
  • Казахстаны тэнгэ
    6.86₮
  • БНХАУ-ын юань
    501.83₮
  • БНСУ-ын вон
    2.42₮
  • БНАСАУ-ын вон
    27.38₮
  • Канадын доллар
    2521.17₮
  • Австралийн доллар
    2298₮
  • Чехийн крон
    169.93₮
  • Тайванийн доллар
    113.2₮
  • Тайландын бат
    110.21₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.47₮
  • Сингапурын доллар
    2731.24₮
  • АНЭУ-ын дирхам
    969.22₮
  • Кувейтийн динар
    11586.25₮
  • Шинэ Зеландын доллар
    1993.11₮
  • Данийн крон
    549.32₮
  • Польшийн злот
    970.09₮
  • Украины гривн
    83.83₮
  • Норвегийн крон
    347.37₮
  • Непалын рупи
    24.93₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.16₮
  • Туркийн лира
    83.86₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14730319.1₮
  • Мөнгө /унцаар/
    182878.93₮
  • Зээлжих тусгай эрх
    4827.26₮
Хот,

Сонгинохайрхан дүүрэгт хичээлийн шинэ жилийн бэлтгэл 90 хувьтай байна

нийтлэсэн Site Default8 сар 23, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-6304b4f50993a017b8d5f7fd

Нийслэлийн  ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт  ажиллалаа.  Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил, 2022-2023 оны хичээлийн  жилийн бэлтгэл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон авто замын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцыг шалгаж, газар дээр нь танилцсан юм.  Энэ  жил тус дүүрэгт 128 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын ажлын 60 гаруй хувь нь гүйцэтгэлийн шатанд байгааг албаныхан хэлж байна.  Дүүргийн хэмжээнд энэ онд  6 шинэ сургууль болон 2 сургуулийн өргөтгөлийн байрыг барина.  Мөн энэ жилээс бүх  хүүхдийн цэцэрлэгт хамруулах үүднээс төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байгааг мэдээллээ.  Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Мөн хөдөө аж ахуй, агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбай, халтиргаа гулгаа техникийн бэлэн байдал, орон сууцны контор, халаалтын зуухны засвар шинэчлэл, инженерийн шугам сүлжээ, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг хэд, хэдэн чиглэлээр  өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж байгаа бөгөөд дээрх үйл ажиллагааны биелэлттэй төлөөлөгчид танилцлаа.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Толгойт дэд төвд ажиллав  

Төлөөлөгчид мөн Толгойт дэд төв дээр ажиллав. Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34, 35 дугаар хороонд нийт 153,4 га газарт нийгмийн барилга байгууламж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг энэ хүрээнд хийнэ. 

  Энэ үеэр тухайн бүтээн байгуулалтыг хариуцагч гүйцэтгэгч компани болон төсөл хэрэгжүүлэгчид ажлын явц болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаарх мэдээллийг төлөөлөгчдөд уламжлав. Толгойт дэд төв дэх сургалтын төвийн барилга угсралтын ажил 2022 оны гуравдугаар улиралд эхэлсэн бөгөөд хэдийгээр барилга угсралтын ажил үргэлжилж буй боловч дулааны техникийн нөхцөлийг шийдүүлээгүй байгаа нь үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байгааг хэллээ. 

“Таван шар”-д дахин төлөвлөлтөөр 6 блок 990 айлын орон сууц барина 

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар  хороо  таван шарын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон.  Энэ хүрээнд нийт 6 блок 990 айлын  орон сууц барих төслийг хэрэгжүүлэх бөгөөд төлөөлөгч өнөөдөр төслийн гүйцэтгэгч талынхантай уулзан, зарим мэдээллийг авлаа.  

Эхний ээлжинд 2 багцын 165 айлын  орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулсан бөгөөд бүх иргэдтэй гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм. Одоогийн байдлаар тухайн төслийн ажилд ямар нэгэн хүндрэл учраагүй үргэлжилж байгаа бөгөөд төлөөлөгчдийн зүгээс тухайн компанийг иргэдтэй хурдан хугацаанд боломжит хэлбэрээр зөвшилцөн ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөлөө.

Төсөл хуваарь ёсоор  үргэлжилбэл эхний  2 барилга 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох бөгөөд, ирэх есдүгээр сарын 15-наас барилгыг нурааж эхлэх аж.  
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

418
Өмнөх

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Баянгол дүүрэгт ажиллалаа

8 сар 22, 2022
Дараах

ТАРВАС, ХҮНСНИЙ НОГООНД ШИНЖИЛГЭЭТ ХЯНАЛТ ХИЙЖ БАЙНА

8 сар 23, 2022

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт