Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3553.58₮
  • Евро
    4114.87₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4410₮
  • Шведийн крон
    373.89₮
  • Английн фунт
    4695.52₮
  • Болгарын лев
    2103.64₮
  • Унгарын форинт
    10.78₮
  • Египетийн фунт
    74.62₮
  • Энэтхэгийн рупи
    39.72₮
  • Хонконгийн доллар
    456.54₮
  • ОХУ-ын рубль
    45.44₮
  • Казахстаны тэнгэ
    6.93₮
  • БНХАУ-ын юань
    502.06₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.34₮
  • Канадын доллар
    2530.77₮
  • Австралийн доллар
    2318₮
  • Чехийн крон
    170.36₮
  • Тайванийн доллар
    113.24₮
  • Тайландын бат
    110.46₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.33₮
  • Сингапурын доллар
    2738.26₮
  • АНЭУ-ын дирхам
    967.53₮
  • Кувейтийн динар
    11572.92₮
  • Шинэ Зеландын доллар
    2029.45₮
  • Данийн крон
    550.94₮
  • Польшийн злот
    972.57₮
  • Украины гривн
    84.1₮
  • Норвегийн крон
    348.59₮
  • Непалын рупи
    24.82₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.78₮
  • Туркийн лира
    83.61₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14835254.8₮
  • Мөнгө /унцаар/
    191306.98₮
  • Зээлжих тусгай эрх
    4827.77₮
Онцлох, Хот,

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцлоо

нийтлэсэн Site Default9 сар 1, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-6310556f0993a017b8d5f832

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Баянгол дүүргийн 77 дугаар сургууль, 141 дүгээр цэцэрлэг болон Сүхбаатар дүүргийн Орос Монголын хамтарсан III сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 

Нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан багш, сурагчдад хандан хэлсэн үгэндээ “…Эрдмийн их аяных нь эхний өдөр-Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг та нартаа хүргэе. Мөн шавь нараа эрдэм мэдлэгийн уурхай руу халуун сэтгэлээр хөтөлж,чиглүүлж байгаа эрдэмтэн багш нартаа чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлж, талархал дэвшүүлье…” гэсэн юм. Нийслэл хотод өнөөдөр 113 мянган хүүхэд багачууд цэцэрлэгт хамрагдаж, 359,160 сурагч Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Тэр дундаа 38233 хүүхэд сургуулийн босгоор анхлан алхаж, сурагч болж байгаа бол, 15600 хүүхэд 12 дугаар ангиа төгсөх юм. Энэ жил хамрагдвал зохих хүүхэд бүр цэцэрлэгтээ явж, нийслэлийн бүх сургуульд 3 ээлжийг халах зорилтоо Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Нийслэл хот хамтран биелүүлж сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулж ажиллалаа. Мөн хамран сургах тойргоор буюу гэртээ хамгийн ойр цэцэрлэг, сургуульд хүүхэд багачууд маань сурч, боловсрох зохион байгуулалтыг бас хийлээ гэдгийг тэрбээр тодотгосон юм. 

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд нийт 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна

Нийслэлийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 51 сургууль, 93 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заал, нэг дотуур байр буюу нийтдээ 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 2022 онд хоёр сургууль, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 13 цэцэрлэгийн барилга буюу нийтдээ 16 барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын цэцэрлэгийн орны тоог 2810-аар, сургуулийн суудлын тоог 960-аар нэмэгдүүлсэн байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч бүх шатны боловсролын байгууллагад Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах, үйл хэргийг нь алдаршуулан мөнхжүүлэх зарлигийг гаргасан. Дээрх сургуулиудад Чингис хааны эш хөргийг залах үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “…Чингис хаан бол Хөх Монголын заяаг хэдэн зуунаар өргөж, хүннү дээдсээс улбаатай төр засахын ухааныг оюунаараа тамгалсан мянганы суут хүмүүн юм гэдгийг хүүхэд багачууд та бүхэн сурвалжлан судалж, танин мэдэж, эрхэмлэн дээдэлж байх учиртай юм шүү…” хэмээн тодотголоо. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

635
Өмнөх

ЯПОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

9 сар 1, 2022
Дараах

Өнгөн дээрээ давхар дээл өмссөн боловч Үндсэн хуулиа өгөөш болгоогүй нь үнэлж баршгүй үнэ цэн биз

9 сар 1, 2022

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 4 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 4 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт