Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3496.9₮
  • Евро
    3811.27₮
  • Японы иен
    27.19₮
  • Швейцар франк
    3824.26₮
  • Шведийн крон
    337.09₮
  • Английн фунт
    4265.69₮
  • Болгарын лев
    1948.68₮
  • Унгарын форинт
    9.87₮
  • Египетийн фунт
    115.49₮
  • Энэтхэгийн рупи
    42.52₮
  • Хонгконг доллар
    445.66₮
  • ОХУ-ын рубль
    49.7₮
  • Казахстан тэнгэ
    7.62₮
  • БНХАУ-ын юань
    518.45₮
  • БНСУ-ын вон
    2.84₮
  • БНАСАУ-ын вон
    26.9₮
  • Канадын доллар
    2621.46₮
  • Австралийн доллар
    2469.69₮
  • Чех крон
    160.57₮
  • Тайван доллар
    117.71₮
  • Тайланд бат
    106.01₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    820.1₮
  • Сингапур доллар
    2666.44₮
  • АНЭУ-ын дирхам
    952.03₮
  • Кувейт динар
    11459.61₮
  • Шинэ Зеланд доллар
    2263.37₮
  • Данийн крон
    512.1₮
  • Польшийн злот
    813.02₮
  • Украйны гривн
    95.15₮
  • Норвегийн крон
    347.98₮
  • Непалын рупи
    26.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    204.33₮
  • Туркийн лира
    185.76₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6692174.89₮
  • Мөнгө /унцаар/
    81997.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4746.59₮
Чөлөөт түүх, энтертаймент,

Хэрэв Гитлер ялсан бол дэлхий ингэж өөрчлөгдөх байжээ…

нийтлэсэн Site Default9 сар 6, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
1-11

Германчууд дэлхийн 2-р дайныг өдөөхдөө дайнд ялалт байгуулах төдийгүй дэлхийн шинэ дэг журмыг бий болгох бүхэл бүтэн цогц төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулсан байсан гэдэг. Хэрвээ дэлхийн 2-р дайнд Гитлер тэргүүтэй нацистууд ялалт байгуулж, Герман улс бууж өгөөгүй байсан бол өдгөө дэлхий ертөнц одоогийнхоосоо тэс өөр байх байсан гэдэгт уншигч та ч эргэлзэхгүй биз ээ. Бид энэхүү нийтлэлээрээ “Дэлхийн 2-р дайн”-д Германчууд ялсан бол дэлхий одоогийнхоосоо яг юугаараа өөр байх байсныг тодруулан хүргэх болно.

Уугуул Америкчуудад эх нутгийн нь буцаан өгнө

Нацистуудыг маш түрэмгий, харгис үйлдлүүдийг гаргаж байсан гэдгээр нь хүмүүс мэдэх боловч тэд уугуул Америкчуудад маш элгэмсүү хандаж байсан аж. Дайны үед нацистууд “Америкийн Индианчуудын холбоо” хэмээх бүлэг хүмүүстэй хамтран ажилладаг байсан бөгөөд тэдний зарим нь хувцсан дээрээ хас тэмдэг зүүж, Еврейчүүдийг устгах үйл ажиллагаанд нь оролцож байсан гэдэг. Нацистууд уугуул Америкчуудад элгэмсүү байсны бас нэгэн жишээ бол тэднийг “Ари” үндэстний нэг хэсэг хэмээн зарласан явдал төдийгүй, уугуул иргэдэд улсыг нь буцааж өгөх ёстой хэмээн Америкийн засгийн газар болон ард иргэдийн дунд суртал ухуулга явуулж байсан байна. Тухайн үед явуулж байсан мэдээллүүдээс харвал уугуул Америкчууд 750,000 индиан дайчдаар Гитлерийн фронтод тусалж чадах төдийгүй Европийг бүрэн эзэлсний дараа Америкийн төлөөх тэмцэлд орох төлөвлөгөөтэй байжээ.

Аварга сансрын толь

Нацистуудын галзуу төлөвлөгөөнүүдийн нэг нь сансарт 1,6 км-ийн радиустай аварга толь байрлуулах явдал байжээ. Үүгээр ч барахгүй дайн дахиад жаахан л сунжирсан бол тэд төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэхэд бэлэн байсан аж. Толийг байрлуулах шалтгаан нь дайснууд руугаа, эсвэл “дургүй” үндэстэн рүүгээ толины тусгалыг чиглүүлж, нарны хэт ягаан туяагаар шарж алах байв. Толийг хөдөлгөөнтэй байлгахын тулд маш өргөн хийж, дотор нь хэд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй багийг байрлуулах байсан гэнэ. Хэрвээ нацистууд Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан бол бид өдгөө хэзээ ч тэнгэрээс гялбаж мэдэх аварга том толин тусгал доор амьдрах байж.

Зүүн Азийн хөгжил цэцэглэлт

Тэнхлэгийн гүрнүүд дэлхийн 2-р дайныг эхлүүлэхийн өмнө дэлхийг хэрхэн хуваах, эзэгнэх төлөвлөгөөгөө аль хэдийн боловсруулсан байсан. Тийм ээ, бид Япончуудын тухай ярьж байна. Япончуудын дэлхийн дайнд орсон гол шалтгаан бол Зүүн Хойд төдийгүй Зүүн Азийг бүхэлд нь ноёрхох, “Азийг Азиудын гарт үлдээх ёстой зэрэг санаанууд байсан. Хэрвээ тэнхлэгийн гүрнүүд ялалт байгуулсан бол Зүүн Ази тэр чигтээ Япончуудын түрэмгийлэлд орж, өдгөө бүгд Японоор ярьж, Япон хэв маягаар амьдрах байсан биз.

Амьд хана

Герман, Япон тэргүүтэй тэнхлэгийн гүрнүүдийн дайны дараах дэлхийг хуваах төлөвлөгөө нь дэлхийн бөмбөрцгийн зүүн хэсгийн 70-р уртрагаар Ази, болон Ари үндэстнүүдийн хилийг тогтоож, дэлхийг 2 хувааж захирах байв. Харин Германчууд тэрхүү хил дээрээ “амьд хана” босгож хамгаалах төлөвлөгөөг боловсруулсан байна. “Амьд хана” гэдэг нь, нацистын армид 12 жилийн албаа амжилттай хаасан эрчүүд улсаас тэтгэмж авч, мал, тариалангийн аж ахуй эрхлэх боломж өгч, зэр зэвсгээр бүрэн ханган,үлдсэн амьдралынхаа турш чадах чинээгээрээ олон хүүхэдтэй болох буюу дор хаяж 7 хүүхэдтэй болж, Ари үндэстний зүүн хил буюу өнөөх 70-р уртрагийн дагуу амьдрах ёстой байсан аж.

Америк, Английг хагаралдуулах

Гитлер тухайн үеийн Америкийн нөхцөл байдлыг, “Тал хэсэг нь Еврейчүүдийн, үлдсэн тал нь Нигерүүдийн гарт байгаа улс” хэмээн тайлбарлаж байжээ. Гэхдээ Индианчуудтай холбоотой байсан гэх мэдээллийг эс тооцвол, Гитлер Америкийг эзлэх ямар ч бодолгүй байсан аж. Мэдээж, Америкийг дайнд орох хүртэл шүү дээ. Харин Гитлерийн санаанд Английг Америктай хагаралдуулж, Америкийг эзлүүлэх бодол байсан гэдэг. “Америк, Англи хэмээх хоёр улсын нэг нь заавал үгүй болох ёстой” хэмээн Гитлер дурдаж байсан гэдэг.

Зүүн Европчуудыг боолчилно

Нацистууд бүх Еврейчүүдийг үзэн ядаж хоморголон устгадаг байсан төдийгүй тэдний дараагийн бай нь зүүн Европын Славууд байсан аж. Тэднийг хэрхэн боолчлох тухай төлөвлөгөөг ч Гитлер амьд ахуй цагтаа аль хэдийн гаргаад амжжээ. Энэхүү төлөвлөгөөний нэрийг “Зүүний Ерөнхий төлөвлөгөө” гэх бөгөөд үүнд тусгагдсанаар хэдхэн арван жилийн дотор Слав үндэстнүүдийг хүн ам, ёс заншилтай нь хамт хүйс тэмтрэх шат дараалсан алхам байв. Хэрвээ дайны төлөвлөгөөний дагуу Гитлер тэргүүтэй нацистууд ЗХУ-ыг эзэлсэн бол 31 сая слав үндэстнийг Сибир рүү боолын хөдөлмөр эрхлүүлэхээр албадан явуулах байсан аж. Харин үлдсэн хүмүүсийнх нь ихэнхийг эзэлсэн бусад газрууд руугаа явуулж, боолчлон, ЗХУ-ын газар нутагт 10 сая цэвэр Германчуудыг илгээж, угсаатны холимог хийх маягаар цэвэрлэгээ хийх байж.

Махатма Ганди (Mahatma Gandhi ) болон Энэтхэгчүүд

1938 он буюу дайн эхлэхээс нэг жилийн өмнө Гитлер Британийн гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ, “Гандиг буудан хороо, тэгээд ч нэмэргүй байвал конгресс дахь эсэргүү үзэлтэй бүхнийг зайлуулаарай” хэмээн хэлж байжээ. Гэвч Гитлерийн санаа зовж байсанчлан Британчууд энх тайвны хөдөлгөөнийг удирдагч Махатма Гандид хэтэрхий өгөөмөр хандаж байсан аж. Гитлерийн үздэгээр Энэтхэгчүүд бол Ари үндэстнүүдийн дарангуйлал доор байх ёстой өчүүхэн улс байсан.

Англи эрчүүдийг боолчилно

Английг холбоотнуудын талд нэгдсэний дараа Гитлерийн хэтийн төлөвлөгөөнд Европыг бүхэлд нь эзлээд Британичуудыг хэрхэн дарангуйлах тухай багтжээ. Хэрвээ түүний төлөвлөгөө хэрэгжсэн бол 17-45 насны бүх Англи эрчүүд хилийн чанад руу, эсвэл өөр тив рүү боолчлогдох байсан гэдэг. Яг л Англичууд бусад үндэстнийг хэрхэн дарангуйлсан шиг. Харин эмэгтэйчүүд нь нутагтаа үлдэж, хөвгүүдээ 17 нас хүртэл нь өсгөөд боолын хөдөлмөр эрхлүүлэхээр явуулах байв.

Ойрхи Дорнодыг Муслимчуудын гарт буцаан өгнө

Гитлерийг Мусальманчуудад элгэмсүү ханддаг байсан гэдгийг мэдээд гайхах хүн олон бизээ. Тэрээр нэгэн удаа “Исламийн шашин бол хамгийн нөхөрсөг шашин” хэмээн дурдаж байв. Түүнчлэн Гитлер Исламын шашны томоохон төлөөлөгчдийн нэгэнтэй уулзах үеэрээ, “Герман болон Исламийн шашинтнууд нэгэн ижил дайсантай. Тэр бол Англи, Еврей болон коммунистууд” гэжээ. Түүнчлэн Палестин дахь Еврей хүмүүсийг хоморголон устгах ажилд Исламын шашинтнуудаас гадна нацистууд ч хувь нэмрээ оруулсан гэдэг.

Зүүн Европыг Еховагийн гэрч болгоно

Дайны үеэр нацистууд хэдэн арван мянган Еховагийн гэрч нарыг хорих лагеруудад аваачиж алсан гэдэг. Гэхдээ нацистууд Еховагийн гэрч нарыг зөв ашиглаж чадсанаар илүү хүчирхэгжих боломжтой гэж үзэж байсан байна. Тэдний үзсэнээр Еховагийн гэрч нар нь маш ажилсаг, нэг зорьсон зүйлээсээ хэзээ ч ухардаггүй, галзуу мэт зоригтой зан чанар нь ажилчин ангид ихээхэн хувь нэмэр оруулах байсан аж. Тиймээс л тэд ЗХУ-ыг эзлэх юм бол ард түмнийг нь Еховагийн гэрч нар болгож, эцэс төгсгөлгүйгээр ажиллуулах төлөвлөгөөтэй байжээ. Хэрвээ нацист Герман Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан бол өнөөгийн дэлхий ертөнцөд боолчлол, геноцид, үй олноор хөнөөх зэвсэг гэх мэт зүйлс одоо байгаагаас хэд дахин илүү аймшигтай хэмжээнд байх байсан.

553
Өмнөх

П.Орхоны медалийг хураажээ

9 сар 6, 2018
Дараах

Эмэгтэйчүүдээ барьж авч зодоод… Хөгжлөө юу?

9 сар 6, 2018

Төстэй нийтлэлүүд

penthouse
Шинэ мэдээ, энтертаймент,

Penthouse III хэсэг БНСУ- д гарч эхэллээ

нийтлэсэн Site Default6 сар 5, 2021
chuluut
энтертаймент,

М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр хамгаалалтгүй алхлаа

нийтлэсэн Site Default8 сар 12, 2020

Шинэ мэдээлэл

  • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    өмнө 3 өдөр
  • “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    өмнө 1 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 1 долоо хоног
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 1 долоо хоног
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 1 долоо хоног
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт