Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3447.13₮
  • Евро
    3709.8₮
  • Японы иен
    24.78₮
  • Швейцар франк
    3809.83₮
  • Шведийн крон
    320₮
  • Английн фунт
    4317.53₮
  • Болгарын лев
    1897₮
  • Унгарын форинт
    9.99₮
  • Египетийн фунт
    111.56₮
  • Энэтхэгийн рупи
    41.86₮
  • Хонгконг доллар
    440₮
  • ОХУ-ын рубль
    42.62₮
  • Казахстан тэнгэ
    7.69₮
  • БНХАУ-ын юань
    487.16₮
  • БНСУ-ын вон
    2.64₮
  • БНАСАУ-ын
    26.52₮
  • Канадын доллар
    2568.27₮
  • Австралийн доллар
    2278.9₮
  • Чех крон
    156.59₮
  • Тайван доллар
    112.41₮
  • Тайланд бат
    99.56₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    751.01₮
  • Сингапур доллар
    2561.11₮
  • АНЭУ-ын дирхам
    938.52₮
  • Кувейт динар
    11209.09₮
  • Шинэ Зеланд доллар
    2100.16₮
  • Данийн крон
    498.09₮
  • Польшийн злот
    821.51₮
  • Украйны гривн
    93.34₮
  • Норвегийн крон
    313.03₮
  • Непалын рупи
    26.16₮
  • Өмнөд Африкийн ран
    176.5₮
  • Туркийн лира
    165.09₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6810280.5₮
  • Мөнгө /унцаар/
    82334.7₮
  • Зээлжих тусгай эрх
    4584.62₮
зөвлөгөө,

Баян харагдах гэсэн гуйлгачин сэтгэхүй гэж юу вэ?

нийтлэсэн Site Default9-р сар 20, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
3a078a53-2cc0-4f11-8fe4-f09f6cee710b

 

Бусад хvн өөрөөс нь илүү гарахыг үзэж чаддаггvй нэгнийг оросоор НИЩЕБРОД гэдэг гэнэ. Манайхаар бол хэлбэрддэг нөхөд болж таарлаа. Тэднийг дvрслэн харуулсан нийтлэл олсноо аваад ирлээ. Эндээс vзэхэд тэд хөөрхий их л зовдог бололтой…

 

“Гуйлгачин” сэтгэхүйтэй хүмүүс яагаад зовдог вэ ?

Тэд үнэтэй машин хөлөглөн, гоёмсог тавилгаар дүүрэн цэлгэр орон байранд сууж байгаа цагт өөрийгөө бусдаас хавгүй дээр, илүү үнэтэй гэж vздэг. Хямд машинтай хөршөө хараад: “Би энүүнээс илүү өндөр цалинтай… би юмтай хүн… харин энэ муу ядуу” хэмээн боддог.

Тэд “Хүмүүс машиныг минь хараад намайг лаг гэж боддог байх” гэх бодлоор сэтгэлээ хуурч, өөрийгөө vнэлэх үнэлэмж нь тэр хэмжээгээр дээшилнэ. Тэд хөршийнхөө хажуугаар өнгөрөх эсвэл хямд машин эгнүүлэн зогсоосон гудамжаар давхих тоолондоо өөрийгөө чухал мэтээр боддог. Харин хөрш нь илүү гое машинтай болмогц тэдний өөрийгөө vнэлэх үнэлэмж навс буурч, нойр нь хулжиж хоолноос гарах шахна. Хөрш нь өөрөөс нь илүү амжилттай яваад байна шүү дээ! Ингээд тэд өмнөх байр сууриа ямар ч хамаагүй vнээр эргүүлж олохыг хичээдэг. Энэ бол дан ганц машин тэрэгний тухайд биш шүү…

Энэ нөхцөл байдал эцэс төгсгөлгvй үргэлжилэх бөгөөд тэдний өөртөө өгөх үнэлэмж нэг буурч, нэг дээшилнэ. Хэн нэгэн хүн илүү үнэтэй, илүү сайхан юм эдлэх тоолонд тэд өөрийгөө чамлан голж, харин тааруухан яваа харагдвал давуу гэдгээ мэдэрч бөөн баяр болно.

Зохиолч, гүн ухаантан Шарль де Монтескье: “Бид зүгээр л аз жаргалыг хүсдэг байсан бол амар байх байлаа. Гэтэл бид бусдаас ИЛҮҮ аз жаргалтай явахыг хүсдэг нь огт бүтэшгүй зүйл. Учир нь бусад хүмүүс бидний нүдэнд ямагт илүү жаргалтай харагддаг” гэсэн байдаг.

Хүмүүс “зохиомол” аз жаргалын араас хөөцөлдсөөр яг л хар тамхинд донтогсод шиг болдог. Тэд бусдаас илүү гэдгээ ямар ч хамаагүй үнээр мэдрэхийг оролддог. Тэд гар утас, машин тэргээ байн байн сольж, брэндийн жийнсээр л гангарч, үнэтэй тавилгаар гэр орноо тохижуулж (хүн ороод ирвэл яана?), дэгжин чамин гэдгээ тодотгон үнэртэй усны зөвхөн үнэтэйг нь түрхдэг. Мэдээж хэрэг энэ бүхэн нь багагүй үнэтэй тул “юмтай хүний” дүр эсгэгчид өр ширэнд баригдаж гүйцдэг. Ингээд тэд “зохиомол” аз жаргалаасаа болж зээлэнд донтож эхэлдэг. Тэд бусдаас дор орчих вий гэхээс үхтлээ айдаг тул ийм нөхцөл байдалд орохгүйн тулд хэдийг л бол хэдийг гаргахад бэлэн байдаг. Тэд “юмтай хүний” байр сууриа хадгалж үлдэхийн тулд асар их мөнгөөр юуг ч хамаагүй худалдаж авдаг.

Тэд “юмтай хүнд” байж таарахгүй бүхнийг ямар ч хамаагүй аргаар нуухыг хичээж, харин юмтай мэт харагдуулах бүхнийг бүхий л аргаар реклаамддаг гэнэ. Жишээ нь, 5 одтой зочид буудалд буусан тухайгаа ФБ-ээр нэг зарлах атлаа 3 одтой буудлын тухай ганц ч үг дурдахгүй.

Ингээд тэдний амьдрал нэгэн том “жүжиг” болон хувирч тэд бусдыг бус, харин өөрийгөө хуурч эхэлдэг. Тэд дvрдээ орж өөрийгөө үнэхээр “юмтай” гэдэгт үнэмшиж, насаараа төлж барахгvй их өртэй гэдгээ “мартахыг” хичээдэг.

Гэтэл нэг л өдөр банк, санхүүгийн байгууллагууд тэдэнд зээл олгохоо больж, жаргалтай өдрүүд нь дууссанаар тэд сэтгэлийн гүн хямралд ордог. Тэд өөрийг нь дайрсан гай зовлонг зээл олгохоо байсан банк, цалин хөлсийг нь нэмж өгдөггүй ажил олгогчтойгоо холбож үздэг. Харин өөрсдийгөө бол тэд хэзээ ч буруутгахгүй. Учир нь тэд бусдын л адилаар амьдралаас авч болох бүхнийг авч “бүрэн дүүрэн” амьдрахыг л хүссэн. Үүнд буруу юм юу байна?

Энэ бүхнийг Генри Фордын хэлсэн үгээр дүгнэх нь зүйтэй болов уу

“Надад үнэтэй буудалд буух шаардлага байдаггүй. Хэрэггүй юманд илүү мөнгө төлөх нь утгагүй хэрэг. Би хаана ч буусан Генри Форд хэвээр байна. Тэгээд ч зочид буудлуудын хооронд онцын ялгаа байдаггүй юм. Хамгийн энгийн буудалд ч үнэтэй буудалд бууснаас дутахааргүй алжаал тайлж болно шүү дээ. Энэ пальтоны хувьд гэвэл… тийм ээ, таны зөв… үүнийг аав минь өмсдөг байсан юм. Аавынхаа хуучин пальтог өмслөө гээд би Генри Форд байхаа больчихгүй шүү дээ. Хүү маань нас залуу, цус шингэн байна. Тиймдээ ч тэрээр: “Хямд зочид буудалд буувал хүмүүс намайг юу гэх бол?” гэж эмзэглэдэг. Харин би бол огт тоодоггүй… учир нь би өөрийнхөө үнэ цэнийг сайн мэднэ. Миний тэрбумтан болсны нууц гэвэл тооцоо сайн хөтөлж, жинхэнэ үнэ цэнэтэй зүйлсийг хуурамчаас нь ялгаж салгаж чаддагт л байгаа юм.”

kiev.life сайтаас орчуулав:
Uka Ulziibat

484
Өмнөх

Нэг гэр бүлийн 7 хүн ослын улмаас амь насаа алдсан хэргийг нотлох бичлэг ил боллоо

9-р сар 20, 2018
Дараах

30 гарсан бүсгүйчүүд 20 настай охидоос илүү дур булаам байдгийн шалтгаан

9-р сар 20, 2018

Төстэй нийтлэлүүд

800px_COLOURBOX12035320
зөвлөгөө,

Секс хийхгүйгээр ‘дур тавих’ сонирхолтой аргууд

нийтлэсэн Site Default7-р сар 3, 2019
3e9b19c27d9e1bf9a8ed86dee4b0b5c1
зөвлөгөө,

Долдугаар сарын зурхай

нийтлэсэн Site Default7-р сар 3, 2019

Шинэ мэдээлэл

  • С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    өмнө 6 өдөр
  • Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    өмнө 2 долоо хоног
  • “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    өмнө 3 долоо хоног
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    өмнө 3 долоо хоног
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    өмнө 4 долоо хоног
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    өмнө 4 долоо хоног
  • “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 1 сар
  • Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    өмнө 1 сар
  • Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    өмнө 1 сар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт