Олон жил утааг арилгана гэх тамын тогооны үлгэр биелэлээ эс олж энэ өвөл агаарыг бохирдуулагч утааны хэмжээ өмнөх жилүүдийхээс улам бүр нэмэгджээ. 

Энэ үед 0-5 настай хүүхдүүд болон ээжүүдийг 8 тэрбумыг төсөвлөж 5 хоног амралтын газар амраах тухай санал гарч олон нийт бухимдлаа илэрхийлээд байсан юм. Тэгвэл уг асуудал өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар орж шийдвэрлэгдэх байсан бол ЗГ эхчүүд болон бага насны хүүхдүүдийг амраах асуудлыг дэмжихгүй гэдгээ мэдэгдснээр өнөөдөр хуралдагдах асуудлаас хасчээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэлэхдээ “Цэвэр агаарт таван хоног амруулахад найман тэрбум төгрөг зарцуулах шийдвэр Засгийн газраас гараагүй. 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг “Утааны эсрэг“ ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс тавьсан. Саналын дагуу Засгийн газрын судлаж үзэж буй. Маргааш Засгийн газрыын ээлжит бус хурлаар боломжтой эсэхийг хэлэлцэнэ. Одоогоор Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирсэн“ хэмээсэн юм.