Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3526.34₮
  • Евро
    3845.83₮
  • Японы иен
    26.93₮
  • Швейцар франк
    3849.72₮
  • Шведийн крон
    344.55₮
  • Английн фунт
    4341.1₮
  • Болгарын лев
    1966.45₮
  • Унгарын форинт
    9.96₮
  • Египетийн фунт
    113.94₮
  • Энэтхэгийн рупи
    42.89₮
  • Хонгконг доллар
    449.26₮
  • ОХУ-ын рубль
    46.17₮
  • Казахстан тэнгэ
    7.59₮
  • БНХАУ-ын юань
    516.5₮
  • БНСУ-ын вон
    2.75₮
  • БНАСАУ-ын вон
    27.13₮
  • Канадын доллар
    2579.62₮
  • Австралийн доллар
    2375.7₮
  • Чех крон
    162.47₮
  • Тайван доллар
    116.21₮
  • Тайланд бат
    103.35₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    798.54₮
  • Сингапур доллар
    2659.78₮
  • АНЭУ-ын дирхам
    960.2₮
  • Кувейт динар
    11522.48₮
  • Шинэ Зеланд доллар
    2216.13₮
  • Данийн крон
    516.42₮
  • Польшийн злот
    821.55₮
  • Украйны гривн
    95.97₮
  • Норвегийн крон
    339.39₮
  • Непалын рупи
    26.8₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.17₮
  • Туркийн лира
    185.18₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6973249.19₮
  • Мөнгө /унцаар/
    80560.65₮
  • Зээлжих тусгай эрх
    4731.84₮
Онцлох, улс төр,

“Эрдэнэт”-ийг барьцаалсан этгээдүүд сохор зоос ч төлөхгүй нь?!

нийтлэсэн Site Default4 сар 9, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-15547666474-9-3

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнгөрсөн баасан гаригт “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Стандарт” банкны барьцаанаас гаргасан гэж мэдэгдлээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, 100 хол давсан ам.долларын өрийг “дөчхөн” сая ам.доллараар аргалсан гэв.

Олон улсын нэр хүндтэй хуульчид нэлээд хугацаанд ажиллаж ийм үр дүн гарсан гэдгийг Шадар сайд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал хоёр хэллээ.

Ямартай ч 40 гаруй жил бидэнд “шувтруулж” байгаа ганц “саалийн үнээ”-гээ хаа байсан Өмнөд Африкийн нэгэн банкинд хураалгачихалгүй үлдсэн Засгийн газрыг “…Сайн ажиллажээ” гэж магтах хэрэгтэй биз ээ.

Гэвч нөгөө талдаа энэ их ойлгомжгүй асуудал үүсгэж байгаа юм. Гадаад талаа ингээд аргалчихлаа. Цаашид дотооддоо яах вэ гэдэг тодорхойгүй байна.

Юу гэвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас төлөлтийг хийснээр Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 2009-2010 оны хооронд дөрвөн удаагийн гэрээгээр 160.1 сая ам.доллар авчихсан “Жаст”-ын Ш.Батхүү, түүний “байрны ах”, тэр үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ТӨХ-ны дарга байсан Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байсан Ч.Ганзориг нар бас “эрсдэл”-ээс гарчихаж байх шиг байна. Тэд энэ өрийг төлөхөд сохор зоос ч гаргахгүйгээр үл барам, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан, барьцаалах боломжийг олгосон гэмт үйлдлээ цайруулна гэж үзэж буй бололтой.

МАН эрх барьж байгаа. С.Баяр МАН-ын дарга байсан. МАН-даа нөлөө бүхий хүн хэвээр байгаа. Энэ бүхэндээ дулдуйдан “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан хэргийг нам даруулж, түүнийх нь “хаялга”-д Д.Сугар, Ч.Ганзориг хоёр, “Жаст”-ын Ш.Батхүү ч уснаас хуурай гарч магадгүй гэж улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ.

Энэ гурван этгээд бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг Ш.Батхүүд “зээлдүүлсэн” хэргээр хариуцлага хүлээх ёстой.

“Жаст-ын Ш.Батхүү ч энэ төлбөрийг төлөх учиртай. Түүнтэй өгөө аваатай хүмүүс ч хавиар нэг бий.

Түүний эзэмшилд байсан “Хадгаламж” банк Төрийн банкинд нэгдсэн. Ашиггүй гэгддэг ч Олон овоот гэдэг орд бас Ц.Мянганбаяр, Г.Алтан нарыг дамжсан. ШТС-ууд нь “МТ”-ийн Р.Ганзоригт очсон. Махны үйлдвэрүүд нь Монголд олон жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн гадаадын томоохон компанийн мэдэлд орсон байдаг.

Хамгийн гол нь энэ бүх хөрөнгийг шилжүүлсэн үйл явц нь хуулийн байгууллагынхны анхаарлыг татдаг юм билээ. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэхэд нь үүсгээд шалгаж байгаа боловч яагаад ч юм, шийдэлгүй өнөөдрийг хүрсэн. Үндсэндээ зургаан жил болж байна.

Эцэст нь “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлчихлөө. Төрийн мөнгө гэж байдаггүй татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангийн мөнгө гэдэг ард түмнийх гэсэн үг.

Ийм байтал бүр хөгийн юм тун удахгүй болж магадгүй.

“Алтжин”-гийн Г.Алтан Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг гаргуулахаар нэлээд эртнээс явж байгаа. Сүүлд хууль шүүхийнхэн Төрийн банк энэ мөнгийг гаргах ёсгүй гэж шийдсэн. Гэтэл энэ нь эсрэгээрээ болж, Төрийн банк 51 тэрбумыг Г.Алтанд өгөх хуулийн гарц үүсч байгаа мэдээлэл байна. Мэдээж хэрэг, Г.Алтан үүнийг ганцаараа хийнэ гэж юу байхав. Түүнд тусалдаг нэг “том гар” одоо хүчээ авчихаад байгаа юм.

Тиймээс “…“Эрдэнэт”-ийг барьцаалсан этгээдүүдэд Монголын ард түмэн ямар өртэй вэ” гэдэг асуултыг Монгол Улсын Засгийн газар, Монголын хууль шүүхийн байгууллагад тавих ёстой болж байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

485
Өмнөх

Papas coffee Explained 101

4 сар 9, 2019
Дараах

Хүний эрх зөрчигдсөнийг мэдээлж байхад Ц.Нямдорж сайдын чих бөглөөтэй байсан уу?

4 сар 9, 2019

Төстэй нийтлэлүүд

ergen tulult_03_20_mon1
Онцлох, Хот,

ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 өдөр
large-6419bcf8522df447f994ff2a copy
Онцлох,

Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

нийтлэсэн Site Defaultөмнө 3 өдөр

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 3 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 3 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 1 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 1 долоо хоног
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 1 долоо хоног
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 1 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 1 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 1 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 2 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт