Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох, Хот,

Сөүл хотын ИТХ-аас гамшгаас хамгаалах тусгай зориулалтын 10 автомашиныг гардуулан өглөө

нийтлэсэн Site Default6 сар 20, 2024
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-6674103e960d0e2f5f768a64

Нийслэлийн ИТХ, Сөүл хотын ИТХ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын буцалтгүй тусламжаар гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай тоноглол бүхий автомашинуудыг манай улсад гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.БНСУ-ын нийслэл Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хёнги өнгөрсөн оны наймдугаар сард Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн урилгаар Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийсэн. Улмаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мөн оны арваннэгдүгээр сард хариу айлчлал хийж байв. Эдгээр айлчлалын үеэр Монгол Улсад гамшгаас сэргийлэх чиглэлд тусламж үзүүлэх асуудлыг ярьсан бөгөөд өнөөдөр ийн ажил хэрэг болж байна.

Манай улсад буцалтгүй тусламжаар өгч буй аврах ажиллагааны эдгээр автомашины хувьд гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах, яаралтай түргэн тусламж үзүүлэх, ой хээрийн болон өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах тусгай зориулалттай.Тухайлбал, өндөр барилгын гал түймэр унтраах автомашины шат нь 40 метр өндөрт сунана. Шатны үзүүр нь өндөр даралтын лафетны хошуугаар тоноглогджээ.

Тоног төхөөрөмжийг гардуулан өгөхийн өмнө Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хёнгитэй албан уулзалт хийсэн юм. Энэ үеэр ноён Ким Хёнги “2023 оны наймдугаар сард Монгол Улсад айлчлах үеэр Улаанбаатарт маш их бороотой, мөн үерийн эрсдэлтэй байсан үе. Би буцаж очсон даруйдаа та бүхний тавьсан хүсэлтэд хурдан шийдвэр гаргаж өгөхийг ИТХ-аасаа хүссэн. Мөн энэ талаарх сайн мэдээгээ хамгийн түрүүнд нийслэл хотоо гамшгийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр идэвхтэй, тууштай ажиллаж байсан Ж.Батбаясгалан даргад дуулгахаар яарсан. Бидний яриа хэлэлцээр ажил хэрэг болж байгаад, мөн энэ ажлыг зохион байгуулж байгаа Нийслэлийн ИТХ, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад талархал илэрхийлье гэсэн юм. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Улсын иргэд, ялангуяа нийслэлчүүдээ төлөөлөн би Сөүл хотын ИТХ, Сөүл хотын иргэддээ талархал илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд үер усны болон галын аюулын гамшиг, осол гарах нь ихэссэн. Тиймээс онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажлын сайн нөхцөлтэй байх зайлшгүй шаардлагатайг тэрбээр тодотголоо. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийг хэрэгжүүлэхдээ бүх талын дэмжлэгийг онцгой байдлын байгууллагад үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна” хэмээв.

Манай онцгой байдлын байгууллагад аврах ажиллагааны болон өндөр барилгын гал унтраах шатны машин дутагдалтай байдаг. Тиймээс эдгээр автомашиныг өндөр барилга төвлөрөн баригдаж байгаа дүүргүүдийн Гал унтраах ангиудад хуваарилна гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням хэллээ.

Ноён Ким Хёнгитэй хамт Сөүл хотын гал түймэр, гамшгийн төв газрын Аюулгүй байдлыг дэмжих хэлтсийн дарга Юн Дюксү, тус газрын Тоног төхөөрөмжийн төлөвлөлтийн галын ахмад Ан Вүүсүк, болон Сөүл хотын ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид Улаанбаатар хотод иржээ.

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

572
Өмнөх

Нийслэлийн удирдлагууд JCI Монгол байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

6 сар 20, 2024
Дараах

ЦАХИМ ХУРЛААР ХОЛБОГДОХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙГ ӨГЛӨӨ

6 сар 20, 2024

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 4 долоо хоног
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт