Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох, Хот,

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, 1000 ЭМЧ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ, ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦ БАЙГУУЛАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-68e8b2d0f9b047338a080de9

НИТХ-ын дарга А.Баярын Пусан хотод хийж буй ажлын айлчлал нутгийн өөрөө удирдах дээд байгууллага, Пусаны иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд үргэлжиллээ. Пусаны ИТХ-ын дарга Ahn Sung‑Min болон төлөөлөгч, Ажлын албаныхан манай айлчлалын баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, халуун дотно, ажил хэрэгч яриа өрнүүллээ.

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Монголчууд ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэлцдэг. Хоёр хот хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, зорилгоо нэгтгэж, бодлогын түвшинд биенээ дэмжиж байж хөгжиж, харилцан ашигтай яриа хэлэлцээ, хөрөнгө оруулалт, түншлэл үүснэ. Бидний өнөөдрийн уулзалт, хэлэлцээ ирээдүйн 20-30 жилд ч үр дүнгээ өгсөн сайн хамтралын эхлэл болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгийг онцоллоо. НИТХ-ын дарга А.Баяр хамтын ажиллагааны хүрээнд гурван саналыг албан ёсоор тавилаа. Тодруулбал, “Нэгдүгээрт, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтарч ажиллах, Хоёрдугаарт, аялал жуулчлалын чиглэлд хамтарч ажиллах, Гуравдугаарт,  1000 эмч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж, харилцан туршлага солилцоход хамтарч ажиллахыг хүсье” гэв.

Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтрах боломжтой хоёр чиглэл байгааг тодотголоо. Тухайлбал, Монголын аж ахуйн нэгж, байгууллага Пусанд, Пусаны аж ахуйн нэгж, ккомпани, хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотод бизнес эрхлэх боломжийг олгож өгнө үү гэдгийг онцоллоо. Ийм орчин нөхцөл үүсвэл Улаанбаатар Пусан хооронд үндэстэн дамнасан корпорац байгуулах боломж үүснэ гэв.  Мөн аялал жуулчлалын салбарт хэрхэн хамтарч болох тухайгаа тодрууллаа.

А.Баяр “Пусан хотод олон улсын кино наадам, фестиваль, урлаг соёлын эвент арга хэмжээ зохион байгуулагддаг. Тиймээс Пусан-Улаанбаатарын соёлын өдрүүд арга хэмжээг тогтмолжуулах хүсэлтэй байна. Ийм эрэлт, жуулчдыг татах боломж бий. Жишээлбэл, алдарт “Backstreet boys”  хамтлаг Казахстанд тоглоход Монголоос маш олон жуулчин тэрхүү тоглолтыг зорьж очоод үзэж байна. Нөгөө талдаа манай улс өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг, эрс тэс уур амьсгалтай, цас мөсний орон болж хувирдаг, онцгой цаг агаартай. Өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэх таатай бүс нутаг. Миний хувьд Сөүл болон Пусан хотын хурлын дарга нарт онцгойлон энэ саналаа илэрхийлсэн. Өдгөө дахин илэрхийлье. Солонгос бол К-Поп урлагаар дамжуулан соёлын олон талт бодлого, арга хэмжээ, үйлчилгээгээ дэлхий нийтэд хүргэж байна. Бид ирэх жил анх удаа 10 мянган адууны баярыг зохион байгуулах гэж байна. Нэг, хоёрдугаар сар бол хасах хэмтэй хүйтнийг мэдрэх хамгийн боломжтой сар. Энэ үеэр ноён Ahn Sung‑Min та эрхэм төлөөлөгч, Ажлын албаныхан, урлаг соёлын одууд, онгоц дүүрэн жуулчдынхаа хамтаар манай хотод албан ёсны айлчлал хийхийг уръя” гэлээ. Пусаны ИТХ-ын дарга ноён Ahn Sung‑Min “Манай хоёр хот ах дүү мэт зэрэгцэн хөгжье. Бид та бүхний саналыг хүлээн авч, хамтран ажиллахдаа таатай байх болно. Монголд дахин уулзахын ерөөл тавья” гэв. 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

3
Өмнөх

НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

өмнө 1 сар
Дараах

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ПУСАН-УЛААНБААТАРЫН СОЁЛЫН ӨДРҮҮД АРГА ХЭМЖЭЭГ “BUSAN CONCERT HALL”-ТАЙ ХАМТРАН ХИЙХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

өмнө 1 сар

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 4 долоо хоног
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт