Өнөөдөр Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт нижгэр сайхан боллоо.

Уг нээлтэнд гэр бүл бат бөх байхыг билэгдэж хуримын ёс жаягаас харуулсан зохиомжид гал голомтоо бадрааж буй хосын дүрд тоглосон УДЭТ-ын залуу хос, жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар нээлтийн дараа буюу өнөөдөр хуримаа хийх юм байна. УДЭТ-ын үлгэр жишээ залуу хосууддаа гал голомтоо бадрааж буйд нь аз жаргал хүсээд тэдний дурсамж хөглөх гэрэл зургуудаас хуваалцъя.