Хүүхэд хулгайлан хүчээр нөхөрт гаргах, харгислан зодож, тамлан хүчирхийлэх, амь насыг нь хөнөөх явдал байнга гардаг Африкийн Эфиопи улсын нийслэл Аддис-Абеба хотоос холгүйхэн хичээлдээ явж байсан 12 настай охиныг бүлэг эрчүүд хулгайлан авч долоо хоногийн турш зодож нөхөрт гарахыг шаардаж байв.

Уйлан, гиншиж байсан охиныг олон цаг ажиглаж байсан гурван арслан гэнэт гарч ирэн тойрон хамгаалахад хүүхэд хулгайлагчид амь тавин зугтаасан байна. Алга болсон охиныг хайж байсан цагдаа нарыг иртэл арслангууд охиныг тойрон хамгаалж байжээ. Энэ хачирхалтай явдлыг амьтан судлаач Стюарт Вильям хэлэхдээ “Гиншин ёолох охины дуу арслангуудад тэдний зулзага шиг нөлөөлсөн байх” гэжээ.

Хэрвээ арслангууд ирээгүй бол охины хувь заяа эмгэнэлтэйгээр төгсөх байсан гэж цагдаагийнхан мэдэгджээ. Хүүхэд нялхас аюулгүй орчинд эрүүл саруул өсч, хайр халамж хүртэх асуудал манайд ч бас тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ.