Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3563.84₮
  • Евро
    4105.37₮
  • Японы иен
    22.63₮
  • Швейцарийн франк
    4420.81₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4657.58₮
  • Болгарын лев
    2099.15₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.2₮
  • Энэтхэгийн рупи
    40.19₮
  • Хонконгийн доллар
    458₮
  • ОХУ-ын рубль
    44.16₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    500.82₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2535.19₮
  • Австралийн доллар
    2307.94₮
  • Чехийн крон
    169.81₮
  • Тайванийн доллар
    114.07₮
  • Тайландын бат
    109.84₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.9₮
  • Сингапурын доллар
    2725.59₮
  • АНЭУ-ын дирхам
    970.41₮
  • Кувейтийн динар
    11594.63₮
  • Шинэ Зеландын доллар
    1998.07₮
  • Данийн крон
    549.72₮
  • Польшийн злот
    970.57₮
  • Украины гривн
    84.62₮
  • Норвегийн крон
    349.72₮
  • Непалын рупи
    25.12₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.97₮
  • Туркийн лира
    84.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14469350.77₮
  • Мөнгө /унцаар/
    181769.03₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.08₮
Онцлох,

ЭМГЭНЭЛ

нийтлэсэн Site Default10 сар 7, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
orgoo

БААСАНЖАВЫН ОРОЛЗОД

/1985-2019/

Бидний хайрт нөхөр, эрхэм дотны анд Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч, Тайжи овогт Баасанжавын Оролзод 2019 оны аравдугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Б.Оролзод нь 1985 оны долоодугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төржээ. Бага балчир насаа малчин, нүүдэлчин амьдрал дунд өнгөрүүлж, 1993-2001 онд төрөлх Өндөрширээт сумынхаа 8 жилийн дунд сургууль, 2001-2003 онд Лүн сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн юм. Улмаар 2003-2007 онд Улаанбаатар хотод Их Монгол дээд сургуулийг Утга Зохиолын Ажилтан, сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, 2011 онд Монголын Сэтгүүл зүйн академийг Радио сэтгүүл зүй, 2012 онд Улс төр, менежментийн академийг Төрийн удирдлага, захиргааны мэргэшлийн чиглэлээр суралцан төгссөн юм.
Баасанжавын Оролзод нь оюутан ахуй цагаасаа нийгэм, утга зохиолын амьдралд идэвхитэй оролцож, оюутны байгууллагуудын удирдах ажилд сонгогдож, оюутан залуусын эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байсан билээ. Эрхэм нөхөр минь 2007 оноос өдөр тутмын “Өглөөний сонин”-д сэтгүүлч, “Монголын жигүүртэн амьтдыг хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн, “Шинэ Монгол” радиод сэтгүүлчээр ажиллаж байгаад төрөлх Төв аймгийн Өндөрширээт сумандаа очиж 2012-2016 онуудад сумын Засаг даргын орлогч, 2016 оноос сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албыг нэр төртэй хашиж байлаа.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзод нь “Шүлэгтэй навчис” /2009/, “Ширээтийн суурин” /2017/ зэрэг яруу найргийн ном хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон төдийгүй “Тогоруутай нуур”, “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна” тэргүүт олон дууны уран бүтээл нь Монгол түмний сэтгэлд хоногшсон билээ.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзод нь хүүхэд ахуй цагаасаа шүлэг, яруу найрагт шимтэн дурлаж, Улсын хэмжээний яруу найргийн олон наадамд амжилттай оролцож, түрүүлж, айрагдаж байснаас “Алтан үзэг” яруу найргийн наадмын хошой тэргүүн байр, “Молор-Эрдэнэ” яруу найргийн наадмын тэргүүн байр, хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадмын тэргүүн байр, “Орхоны уянга” яруу найргийн наадмын тэргүүн байр, “Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадмын тэргүүн шагналуудыг тус тус хүртэж, сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Ган үзэгтэн” шагналыг гардаж байлаа.
Тэрээр 2010 онд “Шүлэгтэй навчис” номоороо Гомбын Сэр-Одын шагнал, 2018 онд “Ширээтийн суурин” номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналыг хүртсэн шинэ үеийн шилдэг яруу найрагчдын нэг байв.
Эрхэм дотны нөхөр, уран бүтээлийн анд Баасанжавын Оролзод минь орчлонд богино хугацаагаар ирээд буцсан ч түүний үзэл санаа, үйл хэрэг, эгэл даруу төрх, элгэмсэг нандин зан чанар, бусдын төлөө гэсэн чин халуун сэтгэл нь бид бүхний зүрх сэтгэлд үеийн үед дурсагдаж, шүлэг, яруу найргийн шилдэг бүтээлүүд нь цагийн цагт Монгол түмний зүрх сэтгэлд эгшиглэсээр байх болно.

ҮЗЭГ НЭГТ АНД НӨХӨД НЬ

999
Өмнөх

Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна

10 сар 7, 2019
Дараах

Нүхэн гарцны “галерей”-гаас өнөөгийн Улаанбаатарын ахуйг тольдоорой

10 сар 7, 2019

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт