Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3573.95₮
  • Евро
    4052.14₮
  • Японы иен
    24.81₮
  • Швейцарийн франк
    4337.32₮
  • Шведийн крон
    372.75₮
  • Английн фунт
    4817.15₮
  • Болгарын лев
    2071.55₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    71.82₮
  • Энэтхэгийн рупи
    41.77₮
  • Хонконгийн доллар
    455.72₮
  • ОХУ-ын рубль
    45.35₮
  • Казахстаны тэнгэ
    6.99₮
  • БНХАУ-ын юань
    496.64₮
  • БНСУ-ын вон
    2.59₮
  • БНАСАУ-ын вон
    27.49₮
  • Канадын доллар
    2586.54₮
  • Австралийн доллар
    2293.76₮
  • Чехийн крон
    162.48₮
  • Тайванийн доллар
    119.64₮
  • Тайландын бат
    109.16₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.23₮
  • Сингапурын доллар
    2771.04₮
  • АНЭУ-ын дирхам
    973.03₮
  • Кувейтийн динар
    11647.6₮
  • Шинэ Зеландын доллар
    2129.54₮
  • Данийн крон
    543.23₮
  • Польшийн злот
    953.97₮
  • Украины гривн
    86.05₮
  • Норвегийн крон
    351.59₮
  • Непалын рупи
    26.11₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.11₮
  • Туркийн лира
    91.07₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11776594.12₮
  • Мөнгө /унцаар/
    118455.18₮
  • Зээлжих тусгай эрх
    4841.66₮
Хот,

Б.Индра: Зам засвар арчлалт, ус зайлуулах шугам хоолой, гэрэлтүүлэг, камер, явган болон дугуйн зам зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэй

нийтлэсэн Site Default12 сар 4, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
Zam zaswar

Автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индратай ярилцлаа.

-Авто зам  ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр НИТХ-аас  гаргасан. Иргэд олон нийтийн дунд татвар нэмэгдсэн гэх ташаа мэдээлэл тархах болсон учраас юуны түрүүнд та энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр татвар нэмэгдчихлээ гэсэн буруу ташаа мэдээлэл явж байгаа учраас албан ёсны хариултыг өгье. Энэ бол татвар нэмэх гэж байгаа хэрэг биш, хураамж авч байгаа явдал. Товчхондоо бол энэ хураамжийг Замын санд төвлөрүүлж Улаанбаатар хотын төвийн болон алслагдмал дүүргүүдийн зам засвар, арчлалтад зарцуулдаг. 2019 оны байдлаар Улаанбаатар хотын автозамын сүлжээнд 1000 гаруй км автозам байна. Эдгээр замыг насжилтаар нь авч үзвэл 3-5 жил, 5-10 жил, 10-15 жил, 20-25 жилийн насжилттай байна гэдэг судалгааг гаргасан. Эдгээр авто замуудын 60-65 хувь нь өндөр насжилттай буюу 10-аас дээш жилийн насжилттай байна. Өндөр насжилттай автозамуудад нийслэлийн Автозамын хөгжлийн газраас жил бүр засвар шинэчлэл хийдэг боловч жилд төвлөрдөг төсвийн хаана ч хүрдэггүй. Учир нь юу вэ гэхээр эдгээр өндөр насжилттай авто замуудад бүтцийн эвдрэл их гарч, жил бүр бага сагахан нөхөөс хийж үр ашиггүй хөрөнгө мөнгө зарж байна. Хураамж нь нэмэгдсэнээр Замын сангийн хөрөнгө ч нэмэгдэж, авто замын хагарлыг нөхөх биш, бүтцийн эвдрэлд орсон замуудад хэсэгчилж урсгал засвар хийж өргөтгөж шинэчлэх боломжтой болно. 
– Авто зам  ашигласны төлбөр буюу иргэдийн төлсөн төлбөр яг юунд зарцуулагддаг юм бэ. Зөвхөн зам засвар, арчлалтад уу?
-Хураамжаар замыг засаж шинэчлэхээс гадна ус зайлуулах шугам хоолойг нэмэгдүүлнэх боломж бүрдэнэ. Гадаргууны усыг зайлуулах шийдлийг гаргаж хийж байгаа боловч өөр хүчин зүйлээс болж энэ ус тогтох асуудал нэлээд гардаг. Улаанбаатар хотын авто замын ус зайлуулах хоолойг өргөтгөх шинэчлэх, тоог нь нэмэгдүүлэхээс эхлээд олон ажлуудад Замын сангийн хөрөнгө зарцуулагддаг. Гэвч мөнгө нь хаанаа ч хүрдэггүй учраас автозам ашигласны төлбөрийг нэмэх шийдвэр гарсан. Төлбөрийг нэмэгдүүлснээр иргэдэд  чанартай замаар ая тухтай зорчих боломж нь бүрдэх, зам тээврийн осол багасна, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл багасах давуу талуудтай. Муу замаар зорчиход иргэд эд хөрөнгөөрөө хохирохоос  авахуулаад осол гэмтэл нэлээд гардаг учраас бид авто замыг сайжруулж, зүгээр нөхөөс хийх биш, урсгал засварыг чанартай хийж гүйцэтгэх юм. 
Мөн Улаанбаатар хотыг тэлэлттэй холбоотой нийтийн тээврийн шинэчлэл хийх, авто зогсоолын асуудлуудыг цэгцлэх болно. Иргэдийн зүгээс автобусны зогсоол нэмэгдүүлж өгөөч, автозам дээр нөхөөс гарсан байна, тэндхийн гэрлэн дохио ажиллахгүй байгаагаас болоод түгжрэл их байна гэх мэтээр гомдол их ирүүлдэг. Автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсний үр дүнд эргээд Улаанбаатар хотын замын чанарыг сайжруулах, замуудыг өргөтгөх, авто замын сүлжээний техникийн шаардлагыг нэмэгдүүлж 100 хувьд хүргэх, агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах гээд олон боломж бий болно гэдгийг автомашин эзэмшигчид, иргэд ойлгох нь чухал. Үүн дээр ганцхан жишээ дурдахад, ТЭЦ-4-ийн урдах зам тэр чигтээ бүтцийн эвдрэлд орчихсон байгааг манайхан бүгд мэднэ. Эвдрэлтэй замуудаа нөхөхгүй болохоор авто машины эд анги эвдрэх, зам тээврийн осол ихээр гарах зэрэг нөхцөл байдал үүсээд байна. Энэ мэт замуудаа нэг мөр шинэчилж, замаа өргөтгөх үүднээс төлбөрийг нэмэгдүүлж байгаа юм шүү.
-Өмнө нь 20 мянган төгрөгийн хураамж авдаг байхад зам засвар, арчлалтад шаардлагатай төсвийн хэдэн хувийг бүрдүүлдэг байсан юм бэ? 
-Улаанбаатар хотын 1000 гаруй км автозамыг өмнөх энэ хураамжаар бүрэн засаж шинэчилж чаддаггүй байсан. 20 мянга төгрөгийн хураамжаар зөвхөн зам засвар арчлалтын 40-45  хувийг л хийдэг. Үлдсэн хувийг нь төсөв хөрөнгөгүйн улмаас дараа жилийн төсвөө хүлээдэг. Тэгэхээр одоо бидэнд замын өргөтгөл шинэчлэлийг цаг тухай бүрт нь хийхээс гадна гэрэл гэрэлтүүлэг, хяналтын камер, ус зайлуулах шугам хоолойг бүрэн шийдэж, мөн дугуйн зам, явган хүний зам, хайс хашлагыг шийдэх гэх мэт асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Өнөөдөр Улаанбаатар хотын бүх замын засвар, өргөтгөл шинэчлэл хийгээд дугуйн зам, явган хүний зам, ус зайлуулах шугам хоолойг хийхэд зам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлээд ч  100 хувь хийж чадахгүй. Тав дахин нэмэгдсэн төлбөр хураамаар 80 орчим хувийг засаж шинэчлэх боломжтой. Улаанбаатар хотод жил бүр  100 мянган автомашин импортоор орж ирдэг. Энэ жилийн тухайд  одоогоор 90 мянган тээврийн хэрэгсэл ороод ирчихсэн байна. Тэр хэмжээгээр авто замын ачаалал ихсэж байна. Ачаалал нэмэгдээд ирэхээр I, II, III  зэрэглэлийн зам дээр, орон сууцны хорооллын замууд дээр зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдийн тоо ихсээд ирэхээр замын насжилт богиносдог. Учир нь өндөр насжилттай замууд дээр машинууд түгжрээд зогсоод байх тусам тэр хэрээр замын чанар ч дагаад мууддаг. Стандартын дагуу замаа шинэчилж, өргөтгөхөөс гадна уулзваруудыг өргөтгөснөөр хөдөлгөөний эрчим нэмэгдэж, тэр хэрээр түгжрэлийг бууруулах юм. Дээрээс нь явган хүний гүүрэн гарц манайд нэн шаардлагатай байгаа шүү дээ. Жилийн дөрвөн улирал ажилладаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой 24 цагийн лифттэй гүүрэн гарцуудыг ч хийх шаардлагатай байна.  
-Тэгвэл одоо авто зам ашигласны төлбөр нэмэгдсэнээр эдгээрийг шийдэх боломжтой гэсэн үг байх нь ээ. 2020 онд ямар зам засвар арчлалтын ажлууд хийх төлөвлөгөөтэй байна вэ? 
-Түрүүн хэлсэнчлэн засаж шинэчлэх шаардлагатай зам маш олон байна. Төлөвлөж байгаагаар эхний ээлжид Баянбүрд, Санзай, “Найрамдал”-ын замуудыг шинэчилнэ. Орон сууцхн дундах болон гэр хороолол руу чиглэсэн авто замуудыг өргөтгөж, ус зайлуулах шугам хоолой, гэрэлтүүлэгтэй,  камертай иж бүрэн зам ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Юуны түрүүнд авто замын засвар арчлалтын норм стандартыг өөрчилж, шинэ түвшинд гаргахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Авто замын хөгжлийн газар, холбогдох яамд болон  Барилга хөгжлийн төвтэй хамтраад ажлын хэсэг гарч ажиллаж байна. 
-Төлбөрийн нэмэгдэл хөдөө орон нутгийн тээврийн хэрэгслүүдэд хамаарах уу?
-Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлд үйлчилэх эсэх асуудлыг ажлын хэсэг судалж байгаа.
-Автомашинаа байнга унадаггүй жолооч нар байдаг. Өвлийн гурван сар гараажид хийгээд өдөр тутамдаа нийтийн тээврээр зорчдог жолооч нарын хувьд автозамын төлбөрийн  нэмэгдэл маргаан дагуулж байна?
-Энэ бол тээврийн хэрэгсэлтэй жолооч бүхэнд хамаарах асуудал. Нөгөө талаас автомашин нь эвдрээд хэдэн жилээр зогссон жолооч нар нотлох баримтаа холбогдох тээврийн газруудад очиж мэдээллээс хасуулаад, төлбөрөөс чөлөөлөгдөж болно. Өнөөдөр нэг айлд доод тал нь хоёр автомашин бүртгэлтэй судалгаа байдаг. Улаанбаатар хот автомашинаас татгалзаж, нийтийн тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого баримталж байгаа. Ингэснээр агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн зүгээс шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна. Тиймээс бид дугуйн болон явган хүний замаа хөгжүүлж, иргэдийнхээ эрүүл тайван зорчих орчин нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүний тулд шаардлагатай бүх ажлуудыг хийнэ. Дэлхий нийтийн хандлага ч тэр, автомашинаас татгалзаж эрүүл, эко сонголтыг хийж байна. Гадаадын улс орнуудад өндөр насжилттай тээврийн хэрэгслүүдэд өндөр татвар тогтоодог. Нөгөөтэйгүүр, автомашины хэрэглээний даац хэтрэх нь түгжрэл үүсгэхээс эхлээд нийгмийн стрессийг маш ихээр бий болгодгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс байнга машин унаад байх уу, хааяа зайлшгүй үед хэрэглэх үү, эсвэл өөр сонголтуудыг ашиглах уу яах вэ гэдгээ иргэд бодолцож, хандлагаа өөрчлөх нь чухал байна.

917
Өмнөх

Замаа ашиглана ч, арчилна ч

12 сар 4, 2019
Дараах

Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлаар Монгол Улсын зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томиллоо

12 сар 4, 2019

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
675517d2e90d11380022162c
Онцлох, Хот,

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

нийтлэсэн Site Defaultөмнө 6 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт