Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
улс төр,

Тендер авчихаад ажил удаа дараа цалгардуулсан компаниудыг түмэнд зарлана гэв үү

нийтлэсэн Site Default1 сар 20, 2020
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
тендер

Хуц, ухна тавьсан аятай төрийн худалдан авах ажиллагаанд тогтмол оролцож ялалт байгуулан, аливаа төрлийн ажил гүйцэтгэх эрхийг “ногоон гэрэл”-ээр авдаг аж ахуйн нэгжүүд цөөнгүй байдаг тухай манайхан өөр хоорондоо жиг жуг гэлцээд л өнгөрдөг. Тэгвэл удахгүй нийслэлийн зүгээс энэ байдлыг цэгцлэх ажлууд хийгдэж эхлэх бололтой. Монголчууд биднийг тэнгэр харуулаад өрцийг нь хутгаар цоолж байхад дуугүй л байдаг хонь шиг номхон, хүлцэнгүй ард түмэн гэж егөөддөг ч алийн болгон тэгж дуугүй явах билээ. Монгол Улсын хүн амын тэн хагас нь шахуу аж төрж буй Улаанбаатар хотоос эхлээд ийн эмх цэгцэнд нь оруулаад эхэлбэл цаашид шат шатандаа жигдрэх юмандаа бас байгаа байх аа.  

Нийслэлээс зарлаж буй тендерт байнга шахам шалгардаг, тэгсэн хэрнээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, удаа дараа ажил цалгардуулдаг, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нь наад захын чанарын шаардлага хангадаггүй аж ахуйн нэгжүүдийн нэрийг олон нийтэд ил тодоор зарлах сураг дуулдаад эхлэв. Танил тал, ар өврийн хаалгаар тендерийн ажил авчихаад, татвар төлөгчдийн мөнгийг юман чинээ саналгүй үрэн таран хийдэг даварсан, дархлагдсан компаниудтай хариуцлага тооцох цаг болсон уу гэвэл тийм. Албатай юм шиг түмний урдуур хамаг боломжийг нь хааж давхиж орчихоод ачир дээрээ тулахаар аль нэг туслан гүйцэтгэгчид бүх ажлаа даатгаж эзэнгүйдүүлээд, эцэс сүүлд нь  хариуцлагаас мултардаг компаниуд ам ташсан хэрээ 13 дахихын үлгэрийг амьдралд бодитоор харуулсаар харин ч зөндөө удсан.

Энэ бүхний цаана хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хөндөгдөж, дүүрэг, хороо, өрхийн эмнэлгийн засвар үйлчилгээ удааширч, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй засвартай замаар сажилсаар хамаг цагаа үрдэг хохирогчид нь эгэл жирийн ард иргэд. Үнэндээ цаана нь юу болоод байгааг, ямар компани ажил аваад цалгардуулж орхисныг, тэдэнтэй яаж хариуцлага тооцохоо олон нийт бараг мэддэггүйг нь далимдуулагсад улам бүр даварсаар л байдаг. Тэгвэл одооноос ажил удаа дараа цалгардуулсан компаниудыг түмэн олонд зарлаж, “хар жагсаалт”-д оруулан гайгүй сайн ичээх бөгөөд ингэснээр тендер авч, мөнгийг нь халаасалчихаад тэр чигтээ голгүй мурьдаг явдлыг эцэслэж, аливаа ажлыг буух эзэнтэй, буцах хаягтай болгох нь ээ. Нэгэнт хариуцлагагүй компаниудын нэрс нь ил болсон хойно олон түмний хяналт ч нэмэгдэж, “Манай хорооны цэцэрлэгийн засварын ажилд нөгөө гайхал компани шалгарчихсан байх вий” гээд дараагийн удаад тендер зарлагдахаас нь эхлээд болгоомжтой хандаж, гүйцэтгэлийг нь хянахад иргэний үүрэг оролцоо ч  бас нэмэгдэх буй за.      

Тендерийн бульхайтай тэмцэх, 10 хувийн “цавчаа”-г үгүй хийх, төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулах, ажлын хяналт хариуцлагыг дээшлүүлэх үүднээс нийслэлийн бүх шатны худалдан авах ажиллагааг олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд ил тод, нээлттэй зохион байгуулж байхыг хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн жил үүрэг болгож, хэрэгжүүлж эхэлсэн нь үр өгөөжөө өгч байгаа гэнэ лээ.

1,041
Өмнөх

Монгол Улсын Ерөнхий сайд Говьсүмбэр аймагт ажиллаж байна

1 сар 14, 2020
Дараах

ШИНЭ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЕ

1 сар 27, 2020

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 3 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт