Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3580.94₮
  • Евро
    4198.83₮
  • Японы иен
    24.86₮
  • Швейцарийн франк
    4483.46₮
  • Шведийн крон
    377.69₮
  • Английн фунт
    4906.96₮
  • Болгарын лев
    2146.98₮
  • Унгарын форинт
    10.53₮
  • Египетийн фунт
    72.18₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    456.18₮
  • ОХУ-ын рубль
    45.61₮
  • Казахстаны тэнгэ
    6.89₮
  • БНХАУ-ын юань
    499.76₮
  • БНСУ-ын вон
    2.65₮
  • БНАСАУ-ын вон
    27.55₮
  • Канадын доллар
    2618.7₮
  • Австралийн доллар
    2340.5₮
  • Чехийн крон
    169.76₮
  • Тайванийн доллар
    122.43₮
  • Тайландын бат
    110.23₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    849.77₮
  • Сингапурын доллар
    2810.9₮
  • АНЭУ-ын дирхам
    975.07₮
  • Кувейтийн динар
    11716.01₮
  • Шинэ Зеландын доллар
    2172.74₮
  • Данийн крон
    562.78₮
  • Польшийн злот
    989.11₮
  • Украины гривн
    85.66₮
  • Норвегийн крон
    355.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    201.47₮
  • Туркийн лира
    89.86₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11803190.05₮
  • Мөнгө /унцаар/
    129567.54₮
  • Зээлжих тусгай эрх
    4917.98₮
Хот,

Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай хэрэгжиж байна

нийтлэсэн Site Default4 сар 20, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
80 huwi

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамт дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж ажиллалаа.

““Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн I үе шатны хүрээнд Сэлбэ дэд төв Сүхбаатар дүүргийн 14-р хороонд барьж буй 28Мвт хүчин чадалтай гурван зуух бүхий дулааны станцын барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Сэлбэ дулааны станц баригдаж бүрэн ашиглалтад ороход эхний ээлжинд 35 дугаар сургууль, 51 дүгээр цэцэрлэг гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагууд холбогдоно.

Мөн гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг жилд 15 мянган тонноор бууруулж, 10000 өрхийн зуух, 10 гаруй аж ахуйн нэгжийн уурын зуухыг халах боломжтой болно” хэмээн “Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр төсөл”-ийн дулааны инженер Х.Цолмонбаяр танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбож, эрүүл ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах ажил үе шаттай хийгдэж байна. Цаашид ажлын төлөвлөгөөгөө илүү нарийн гаргаж, цаг хугацаатай уралдаж ажиллаж шаардлагатай. Сэлбэ дулааны станцын ажлыг тохижилтын ажилтай нь хамт хийж, шуурхай чанартай гүйцэтгэхэд холбогдох газрууд сайн хяналт тавьж ажилла” хэмээн гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг өглөө.

Мөн “Гэр хорооллын томоохон дэд төвүүд, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар иргэдийг бодит мэдээллээр байнга хангах ажил дутуу хийгдэж байна” гэдгийг онцолж хэлсэн юм.

Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цэцэрлэгт хүрээлэн баригдана

Үүний дараа Хотын Захирагч С.Амарсайхан Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу хайрханы бэлд баригдах цэцэрлэгт хүрээлэн, нийтийн чийрэгжүүлэх спорт цогцолборын талбайд ажиллалаа.

Энэ үеэр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд “Энд иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амарч зугаалах шинэ орчин бий болно. Нийтдээ 2 га газарт төлөвлөлтийг хийсэн. Хөлбөмбөг, сагсанбөмбөг болон чийрэгжүүлтийн талбай, хоёр талаараа дугуйн зам, явган хүний замаар холбогдсон, боловсон бие засах газар, усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн байх юм. Зургийн ажил бүрэн дууссан. Одоо тендерийн сонгон шалгаруулалтын ажил хийгдэнэ” гэв. Хотын Захирагчийн зүгээс “Энэ бүсэд амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг дэргэдээсээ авах болон амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа гэдэг мэдээллийг сайн өгөх шаардлагатай. Хийж хэрэгжүүлж байгаа ажлаа иргэддээ сайн ойлгуулаад хамтран ажиллах нь зүйтэй. Бид захын гэр хорооллуудад амьдарч байгаа иргэддээ чөлөөт цагаа ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж ажиллана” хэмээлээ.

Одоогоор Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явц 80 хувьтай хэрэгжиж байна.

Журмаар олгосон эрхийн хүрээнд иргэдэд шаардлагаа тавьж хэрэгжилтийг нь хангуулж ажиллахыг хүслээ

Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг шалгах энэ үеэр олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. “Иргэд гадуур маскгүй их явж байна. Зохих шаардлагыг тавьж, зарим иргэдэд маск өгсөн. Үйлчилгээний газрууд амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байх хэрэгтэй байна” гэдгийг олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нар Хотын Захирагчид уламжиллаа. “Журмаар олгосон эрхийн хүрээнд иргэдэд шаардлагаа тавьж хэрэгжилтийг нь хангуулж ажиллаарай. Хотын соёлыг хэвшүүлэхэд та бүхний оролцоо их чухал шүү” гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн юм. 

Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллаж байна. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

864
Өмнөх

“Залуучууд коронавирусын эсрэг нэгдэж байна” #LIVEтоглолт

4 сар 16, 2020
Дараах

Сэлбэ дэд төв 9000 гаруй айл өрхийн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамжийг шийдэх хүчин чадалтай

4 сар 20, 2020

Төстэй нийтлэлүүд

large-6858d37fdceb081e87ba544c
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-684a3131dceb081e87ba541a copy
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    өмнө 4 долоо хоног
  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 3 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт