Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3580.94₮
  • Евро
    4198.83₮
  • Японы иен
    24.86₮
  • Швейцарийн франк
    4483.46₮
  • Шведийн крон
    377.69₮
  • Английн фунт
    4906.96₮
  • Болгарын лев
    2146.98₮
  • Унгарын форинт
    10.53₮
  • Египетийн фунт
    72.18₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    456.18₮
  • ОХУ-ын рубль
    45.61₮
  • Казахстаны тэнгэ
    6.89₮
  • БНХАУ-ын юань
    499.76₮
  • БНСУ-ын вон
    2.65₮
  • БНАСАУ-ын вон
    27.55₮
  • Канадын доллар
    2618.7₮
  • Австралийн доллар
    2340.5₮
  • Чехийн крон
    169.76₮
  • Тайванийн доллар
    122.43₮
  • Тайландын бат
    110.23₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    849.77₮
  • Сингапурын доллар
    2810.9₮
  • АНЭУ-ын дирхам
    975.07₮
  • Кувейтийн динар
    11716.01₮
  • Шинэ Зеландын доллар
    2172.74₮
  • Данийн крон
    562.78₮
  • Польшийн злот
    989.11₮
  • Украины гривн
    85.66₮
  • Норвегийн крон
    355.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    201.47₮
  • Туркийн лира
    89.86₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11803190.05₮
  • Мөнгө /унцаар/
    129567.54₮
  • Зээлжих тусгай эрх
    4917.98₮
Онцлох, Хот,

“Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэдээс цахимаар санал авна

нийтлэсэн Site Default4 сар 21, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
urt tsagaan1

“Урт цагаан” үйлчилгээний төвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагаан үйлчилгээний төв өнөөдрийн байдлаар цахилгаан, усан хангамж болон дулаан хангамж байхгүй. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар хангагч байгууллагуудтайгаа гэрээгээ цуцалсан байдалтай байна. Бид дам түрээсэлж байсан 200-300 иргэнтэй нэгбүрчилэн уулзаж, эхнээс нь ажлын байраар хангаж эхэлсэн. Нийслэлийн Төр, захиргааны 4 дүгээр байр буюу бидний хэлж заншсанаар Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. “Урт цагаан” үйлчилгээний төв цаашид ямар болох вэ гээд иргэдийн зүгээс асуултууд ирж байгаа. Урт цагаан үйлчилгээний төвийн ажлыг байрыг сэргээх, иргэдээ буцаан байршуулах, хоёрдугаарт авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, мөн ногоон байгууламж цэцэрлэгт болгох, дөрөвдүгээрт жуулчдын гудамж гэсэн гол санаагаа хадгалан үлдэх ёстой. Үүнтэй холбогдуулан “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр “Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гарсан. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох боломжтой. Уралдааны концепц, загвар зураг төсөл боловсруулах хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарлаж байна. Бүтээлийг тавдугаар сарын 11-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна” гэв.

Ирүүлсэн бүтээлүүдийг 2020 оны 05 дугаар сарын 12,13,14,15,16,17-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn –д байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авна. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд тавигдах гол шаардлага нь бүтээлийн санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг  хангасан, иргэд, олон нийтийн худалдаа, ахуйн үйлчилгээ явуулах, албан контор болон үйлчилгээний зориулалттай ашиглах боломжтой байхаар төлөвлөх юм.

946
Өмнөх

Амны хаалт хандивлаад өөрийгөө хөгжүүлэх боломжтой цахим сургалтад хамрагдаарай

4 сар 21, 2020
Дараах

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, дахин төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардууллаа

4 сар 22, 2020

Төстэй нийтлэлүүд

large-6858d37fdceb081e87ba544c
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-684a3131dceb081e87ba541a copy
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    өмнө 4 долоо хоног
  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 3 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт