Ядуу хөгжил буурай гэдгээрээ дэлхий нийтэд танил болсон Балба улсын Хоксе тосгоны ихэнхи иргэд нэг бөөргүй гэнэ. Хоксе г “Бөөрний тосгон“ хэмээн нэрлэдэг аж.

 Учир нь тус тосгоны иргэд мэдлэг боловсролоор тааруу, ядуу тарчиг амьдралаар амьдарч өдөр хоногоо аргацаадаг учир хүний эрхтний наймаачидын золиос болж ийнхүү бүгд шахуу өрөөсөн бөөрөө худалджээ.

Тэдний мэдлэг мэдээлэлгүйг ашиглан эрхтэн дамлан наймаалдаг брокерууд хүний бөөр дахиж ургадаг, хүн нэг бөөргүй байсан ч цоо эрүүл амьдарч чаддаг хэмээн итгүүлж нэг бөөрийг 2000$ оор худалдан авдаг байна. Гэр бүл үр хүүхдээ тэжээхийн эрхээр Хоксе тосгоны иргэд бөөрөө зарсаар одоо уг тосгонд хоёр бөөртэй хүн бараг үлдээгүй гэнэ.

www.Seen.mn