“COVID -19” цар тахал дэлхий дахинд тархаж буйтай холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрээр гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авч байна. Эх орондоо ирсэн иргэдийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 2 дугаар баазын жолооч Б.Түвдэнгарав, О. Жаргалсайхан нар автобусаараа тээвэрлэж байгаа юм. Эрсдэлтэй нөхцөлд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оролцож буй ажилтнууддаа хамт олноос нь талархал илэрхийлье.

