Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3573.95₮
  • Евро
    4052.14₮
  • Японы иен
    24.81₮
  • Швейцарийн франк
    4337.32₮
  • Шведийн крон
    372.75₮
  • Английн фунт
    4817.15₮
  • Болгарын лев
    2071.55₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    71.82₮
  • Энэтхэгийн рупи
    41.77₮
  • Хонконгийн доллар
    455.72₮
  • ОХУ-ын рубль
    45.35₮
  • Казахстаны тэнгэ
    6.99₮
  • БНХАУ-ын юань
    496.64₮
  • БНСУ-ын вон
    2.59₮
  • БНАСАУ-ын вон
    27.49₮
  • Канадын доллар
    2586.54₮
  • Австралийн доллар
    2293.76₮
  • Чехийн крон
    162.48₮
  • Тайванийн доллар
    119.64₮
  • Тайландын бат
    109.16₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.23₮
  • Сингапурын доллар
    2771.04₮
  • АНЭУ-ын дирхам
    973.03₮
  • Кувейтийн динар
    11647.6₮
  • Шинэ Зеландын доллар
    2129.54₮
  • Данийн крон
    543.23₮
  • Польшийн злот
    953.97₮
  • Украины гривн
    86.05₮
  • Норвегийн крон
    351.59₮
  • Непалын рупи
    26.11₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.11₮
  • Туркийн лира
    91.07₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11776594.12₮
  • Мөнгө /унцаар/
    118455.18₮
  • Зээлжих тусгай эрх
    4841.66₮
ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ, Шинэ мэдээ,

ГБХЗХГ НОСК-ТАЙ ХАМТРАН АСРАМЖИЙН ГАЗРААС АМЬДРАЛД ХӨЛ ТАВЬЖ БУЙ ЗАЛУУЧУУДЫГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

нийтлэсэн Site Default7 сар 30, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
hamtran

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, “Нийслэлийн орон сууцны корпараци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар нар өнөөдөр асрамж, халамжийн төвөөс 18 насанд хүрээд амьдралд хөл тавьж буй залуучуудыг түрээсийн орон сууцанд хамруулах журам боловсруулах, түрээсийн орон сууцыг тусгай шаардлагын дагуу үе шаттайгаар тэдэнд өмчлүүлэхийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү ёслолын ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар оролцсон.

Санамж бичгийн хүрээнд асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудаа дэмжих, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг эхлүүлж байгаа бөгөөд санамж бичиг 4 жилийн хугацаанд хэрэгжих юм.  Энэ ажлын эхлэл болгож өнөөдөр асрамж халамжийн төвд өсч хүмүүжсэн хоёр хүүхдэд Түрээсийн орон сууцны батламжаа гарсан. Тодруулбал “Өнөр бүл” хүүхдийн төвд амьдарч буй Л.Төрболд болон “Манай гэр” асрамж халамжийн төвд амьдарч байсан Б.Батдорж нарт Түрээсийн орон сууцны батламжаа гардан авлаа.  

Энэ үеэр “Өнөр бүл” хүүхдийн төвд өсч, хүмүүжсэн Л.Төрболд “Бид хоёрт урам зориг өгч, дэмжиж буй хүмүүстээ маш их баярлаж байна. Өөрийн орон сууцтай болохын төлөө хичээж амьдрахыг хүсч байна” гэсэн бол “Манай гэр” асрамж халамжийн төвд өсч, хүмүүжсэн Н.Батдорж “Энэ сайхан боломжийг олгосон та бүхэндээ баярлалаа. Би энэ баярт мэдээг сонсоод маш их баярласан. Цаашдаа улам хичээж, энэ орон сууцаа өөрийн болгохын тулд хичээх болно” гэж байлаа.

 Монгол Улсын хэмжээнд 2020 оны зургадугаар сарын 1-ний өдрийн байдлаар Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн 21 байгууллагын 31 төвд 1069 хүүхэд амьдарч, 512 ажилтан албан хаагч ажиллаж байна. Эдгээр хүүхдүүдийн  

-178 нь буюу 16,6 хувь нь 0-5 нас

  • 294 нь буюу 27,5 хувь нь 6-10 нас
  • 273 нь буюу 25,5 хувь нь 11-14 нас
  • 258 нь буюу 24,1 хувь нь 15-18 нас
  • 66 нь буюу 6,1 хувь нь 18 ба түүнээс дээш насны хүүхэд, залуучууд амьдарч байна.

 Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Өнөөдөр 18 нас хүрсэн Л.Төрболд, Б.Батдорж хоёрт түрээсийн орон сууцанд орох батламж гардуулж, ажлын байраар хангах болсонд талархаж байна. Өнгөрсөн 2018 онд Монгол Улсын ядуурлын түвшин 28.4 хувьтай байсан. Эдгээрийн тал нь Улаанбаатар хотод төвлөрсөн бөгөөд үүний 45 хувь нь 18 ба түүнээс доош насны хүүхдүүд байсан. Тиймээс салбар яамны зүгээс халамжаас хөдөлмөр рүү залуусыг шинэ боломжоор хангаж ажиллах ёстой” гэдгийг хэлж байсан. Мөн нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Засгийн газраас 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нийслэлийн орон сууцны корпорациас орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн эхний ээлжинд цар тахлын нөхцөл байдалд ажиллаж буй 1000 гаруй тусгай албан хаагч болон эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан. Улаанбаатар хотын айл өрхийн 60 гаруй хувь нь дэд бүтэц хязгаарлагдмал бүсэд амьдарч байна. Тийм учраас иргэд амьдрах орчноо сайжруулах асуудлыг ихэд тавьж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн 70 орчим хувь нь 40 хүртэлх насныхан байдаг. Тэгэхээр залуу гэр бүл, залуусын асуудал ихээр орхигдсон байдаг нь судалгаанаас харагддаг. Тиймээс энэ хөтөлбөрийг зохион байгуулахад түүчээ болж ажиллана. Цаашдаа энэ хоёр залуудаа орон сууцаа түрээслээд өмчөх боломж олгоно” гэж байв.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас асрамж халамжийн төвүүдэд амьдарч байгаад бие даан амьдрал дээр гарч байгаа хүүхдүүд /залуус/ рүү чиглэсэн арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, ГБХЗХГ-аас “Асрамж халамжийн төвийн бие даан амьдрах жишиг хөтөлбөр”-ийн төслийн хүрээнд 33 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийж, 8 асрамж халамжийн төвд ажиллаж,  олон улсын болон дотоодын сайн туршлага, арга зүй судлан боловсруулсан. Улмаар 2019 оны 9-р сарын 04-ний өдрийн 01/479 тоот албан бичгээр ХНХЯ-д хүргүүлсэн. ХНХЯ 1/3436 тоот албан бичгээр тус Агентлагийн даргыг батлан хэрэгжүүлэх чиглэл ирүүлсний дагуу 11-р сарын 22-нд “Асрамж халамжийн төвийн бие даан амьдрах  жишиг хөтөлбөр” батлагдан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон ажил шат дараатай хийж буй бөгөөд учир нь хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвд амьдарч байгаад 18 нас хүрч бие даан амьдрахаар болсон  хүүхэд залуучуудад  орон гэр, болон  их дээд сургуульд элсэн ороход, сургалтын төлбөр, дотуур байртай сургуульд элсэн орсон тохиолдолд  дотуур байрны зардалд хүндрэл учирдаг. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд хийсэн ажлын заримыг онцолбол,

  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран хүүхдийн халамж, асрамжийн төвд амьдарч байгаа 18 насанд хүрч их, дээд сургуульд элсэн орсон 12 хүүхэд, залуучуудын сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, амьжиргааны зардалд дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.
  • Хөтөлбөрийн хүрээнд 2019 онд асрамж халамжийн төвийн Нийт 97 өсвөр үе, залуучуудад дэмжлэг үзүүлж ажилласан байна. 2019 онд халамж, асрамжийн төвөөс гэр бүлд нь эргэн нэгтгэх боломжтой 61 хүүхдийн судалгаа гаргаж, харьяа дүүргийн ГБХЗХ-үүд тухайн халамж, асрамжийн төвүүдтэй хамтран гэр бүлтэй нь ажиллаж, эрсдэлийг бууруулснаар 49 хүүхдийг нэгтгэсэн.
  • Их засаг их сургууль, Сити их сургуультай хамтран 2019 онд их, дээд сургууль, МСҮТ-д шинээр элсэн орж байгаа халамж, асрамжийн төвд амьдардаг 3 хүүхдийг 4 жил үнэгүй бакалаврын хөтөлбөрт хамрагдах эрхийг бичиг олгосон.
  • Асрамж, халамжийн төвийн өсвөр үе, залуучуудын нийгэмд бие даан амьдрахыг дэмжих төлөвлөгөө гаргаж ажилласнаар 37 залуучуудаас 19 хүнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран БНСУ-д гэрээт ажилтнаар явуулахаар бүртгүүлэн 15 хүүхдийг Агентлагийн даргын 4-р сарын 23-ны өдрийн А/75 тоот тушаалаар Солонгос хэлний сургалтад хамруулан одоогоор 3 хүүхэд шалгалтдаа тэнцэн дараагийн шатны шалгалтад бэлтгэж байна.
  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 21.1.2 дахь заалт, Залуучуудын хөгжлийн төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.26, 6.27 заасан чиг үүргийг хэрэгжүүлэн Аймаг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тэргүүнд халамж, асрамжийн төвөөс 18 нас хүрээд гарах өсвөр үе, залуучуудын залуучуудыг нийгэмд бие даан амьдрах боломж нөхцөлийг дэмжин ажиллах чиглэлийг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/680 тоот албан бичгээр хүргүүлэн хамтран ажиллаж байна.
  • Аймаг, Нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд болон Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвүүд хамтран дээрх төвд амьдарч байгаа нийт хүүхдүүд болон гэр бүл, асран хамгаалагчид  чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулан гэр бүл, асран хамгаалагчидад нь эргэн нэгтгэх боломжтой хүүхдүүдийг  нэгтгэн, дэмжлэг туслалцаа үзүүлэн, хяналт тавин ажилладаг. Өнөөгийн нөхцөл байдалд Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвүүд нь гэр бүлдээ эргэн нэгтгэх боломжгүй 18 нас хүрсэн хүүхэд залуучуудыг үргэлжлүүлэн төвдөө амьдруулж байгаагаас гадна, нөөц боломжид нь тургуурлан цөөн тооны хүүхэд залуусыг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын Залуучуудын төвд шилжүүлдэг.
  • 2019-2020 оны хичээлийн жилд Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвөөс нийт 12 хүүхэд дотоодын их дээд сургуульд, 63 хүүхэд МСҮТ-д элсэн суралцаж байна. Эдгээр хүүхдүүдээс 10 хүүхэд суралцаж буй сургуулийн дотуур байранд амьдарч, 2 хүүхэд асрамж халамжийн төвдөө амьдарч байна.

Түүнчлэн 2020-2021 онд Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдээс 9 дүгээр анги төгсөх 56 хүүхэд байгаагаас 21 хүүхэд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, 35 хүүхэд 10 дугаар ангидаа дэвшин суралцах, 12 дугаар анги төгсөх 18  хүүхдээс 16 хүүхэд шинээр их дээд сургуульд суралцахаар төлөвлөсөн байна.

769
Өмнөх

Дарь-Эхийн 3.3 км авто замыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

7 сар 30, 2020
Дараах

Тарваганы мах эд, эрхтэнг нийслэл рүү оруулж ирэхгүй байхыг анхаарууллаа

7 сар 30, 2020

Төстэй нийтлэлүүд

436142467_1108064530681626_5587904854678846820_n
Онцлох, Шинэ мэдээ,

“Соёлын сэргэлт -2024” аяны хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөн болж байна

нийтлэсэн Site Default5 сар 15, 2024
6e7b63a40e80459880dcf6eeab9fbc1d
Онцлох, Шинэ мэдээ,

Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамга дарлаа

нийтлэсэн Site Default5 сар 1, 2024

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт