Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3573.95₮
  • Евро
    4052.14₮
  • Японы иен
    24.81₮
  • Швейцарийн франк
    4337.32₮
  • Шведийн крон
    372.75₮
  • Английн фунт
    4817.15₮
  • Болгарын лев
    2071.55₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    71.82₮
  • Энэтхэгийн рупи
    41.77₮
  • Хонконгийн доллар
    455.72₮
  • ОХУ-ын рубль
    45.35₮
  • Казахстаны тэнгэ
    6.99₮
  • БНХАУ-ын юань
    496.64₮
  • БНСУ-ын вон
    2.59₮
  • БНАСАУ-ын вон
    27.49₮
  • Канадын доллар
    2586.54₮
  • Австралийн доллар
    2293.76₮
  • Чехийн крон
    162.48₮
  • Тайванийн доллар
    119.64₮
  • Тайландын бат
    109.16₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.23₮
  • Сингапурын доллар
    2771.04₮
  • АНЭУ-ын дирхам
    973.03₮
  • Кувейтийн динар
    11647.6₮
  • Шинэ Зеландын доллар
    2129.54₮
  • Данийн крон
    543.23₮
  • Польшийн злот
    953.97₮
  • Украины гривн
    86.05₮
  • Норвегийн крон
    351.59₮
  • Непалын рупи
    26.11₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.11₮
  • Туркийн лира
    91.07₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11776594.12₮
  • Мөнгө /унцаар/
    118455.18₮
  • Зээлжих тусгай эрх
    4841.66₮
Нийтлэл, Онцлох,

Бүтээгч бүхний нэгдэл “ГЭРҮ”

нийтлэсэн Site Default12 сар 15, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
geru

Хамгаас эрхэм найзын тань төрсөн өдөр маргааш тохиох нь гэж бодъё. Та түүнд бусдын л жишгээр, эсвэл өмнөх жилүүдийн нэгэн адил баглаа цэцэг, дарс, шоколад өгөх үү, эсвэл зөвхөн өөрт нь зориулж хэн нэгнээр бүтээлгэсэн, дахин давтагдахгүй зүйлс дурсгахыг илүүд үзэх үү. Найзад тань аль сонголт онцгой мэдрэмж төрүүлэх бол. Та байсан бол алиныг сонгох вэ. Магадгүй та тэр өдөр дэлгүүр тухтай хэсэж, бэлэг сонгох завгүй байвал яах вэ. Хэн нэгэнд даатгах уу, эсвэл яаруу сандруу ч хамаагүй ямар нэгэн зүйл “шүүрч” аваад болзоот газраа очих уу. 

Төрсөн өдөр, хурим, төгсөлтийн баяр, ойн баяр гээд амьдралд олонтоо тохиодог онцгой өлдрүүдэд бид ийм бэрхшээлтэй нүүр тулдаг. Харин одоо та  энэ мөчид “Ямар бэлэг хаанаас сонгох вэ. Юу өгвөл онцгой өдрийн эзэнд онцгой сэтгэгдэл төрүүлэх бол…” гэж толгойгоо гашилгах хэрэггүйг ойлгоно. Танд зөвхөн ухаалаг утас, “Гэрү” хэмээх аппликэйшн байхад л хангалттай. Тэр танд гар урлаачдын ур ухаан, сэтгэл шингэсэн бүтээлүүдийг танилцуулж, олон олон онцгой сонголтуудыг санал болгоно. Энэ бол “Гэрү”-гийн гол зорилго, давуу тал юм.

Мэдээллийн технологи, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Симплүүд тэк” компани 2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, 2018 оноос “Гэрү” системийг хөгжүүлж эхэлжээ. Улмаар өнгөрсөн оны хавар “Гэрү” цахим сайт, аппликэйшнээ хэрэглэгчдэд албан ёсоор танилцуулснаар  “Гэрү платформ” ХХК нэрээр үйл ажиллагаа явуулах болжээ.  Тус компанийн гүйцэтгэх захирал  А.Хулангоо “Бидний хуримаар ойр дотнын олон хүн бэлэг өгсөн. Тэдгээрийн дунд нэгэн онцгой бэлэг байсан нь зочид ерөөлийн үгээ бичиж үлдээдэг модон жааз байлаа. Үнэхээр онцгой сэтгэгдэл төрүүлсэн учраас эрэл сурал болж байж дахин нэгийг захиалж хийлгүүлсэн. Хожим зөвхөн энэ төрлийн жааз хийдэг газар байдгийг мэдсэн. Эндээс л “Гэрү”-г байгуулах сэдэл төрсөн юм. Яг л үүн шиг онцгой, ур, сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн хийдэг ч хүмүүс тэр бүр мэддэггүй, зах зээлд танигдаагүй олон олон “гоё” газруудыг  хэрэглэгчидтэй холбож, хообийгоо бизнес болгоход нь тусалж, тэдний түншлэлийн гүүр болох зорилгоор “Гэрү”-г санаачилсан” хэмээн ярьсан юм. Тиймдээ ч тэрбээр сайтынхаа тэргүүнд “Дэлгүүрээс худалдаж авсан бэлэн бүтээгдэхүүн бус, танд зориулан бүтээлчээр сэтгэж, гараар урласан зүйлс таны амьдралд хожим дурсах үнэ цэнийг бүтээж чадна. Тэрхүү үнэ цэнтэй зүйлсээс өөрт тохиромжтойг худалдан авах боломжийг “Гэрү” танд олгоно” хэмээх уриа үгийг залжээ.

Өдгөө “Гэрү” бүртгэлтэй 200 гаруй гишүүнтэй гэнэ.  Үүний 80 орчим хувь нь бичил бизнес эрхлэгч буюу уран бүтээлчдээр багаа  бүрдүүлсэн урлангууд аж. Тэд 2-3-аараа нийлээд өрхийн хүрээнд, 5-10-аараа нэгдэж урлан түрээсэлж  бүтээгдэхүүнээ хийдэг бол “Lhamour” зэрэг үндэсний, томоохон брэндүүд ч  нэгджээ. Гар урлаачид бэлэг дурсгал, хувцас, гоёл чимэглэл, гэр ахуйн эд зүйл, тоглоом, цүнх, түрийвч, арьс арчилгаа, бичиг хэрэг зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнийг цөөн тоогоор, онцгой загвар хийцтэйгээр, зарим тохиолдолд захиалгаар цор ганцыг хийдэг аж. Ухаалаг утастай хэн бүхэн гадагшаа з гарах шаардлагагүйгээр эдгээр “тасагт” зочилж, гар урлаачдын хийсэн, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс сонгож байгаа газартаа хүргүүлэх шийдлийг “Гэрү платформ”-ынхон бий болгожээ.  

Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын нөлөөгөөр олон салбарын үйл ажиллагаа доголдож, сая сая хүн ажил, орлогогүй болж, амжилттай, ашигтай гэгдэж байсан бизнесүүд хүртэл тэг зогсолтын горимд шилжээд буй. Гэвч аливаа зүйл хоёр талтай, нэг хаалга хаагдахад нөгөө нь нээгддэг хууль энэ цаг үед ч үйлчилсээр байгааг “Гэрү платформ”-ынхон онцоллоо. Тэд “Ковид-19”-ийн нөлөөнд бага өртсөн салбаруудын нэг бол цахим худалдаа. Цаг үеийн байдлаас шалтгаалаад иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүйг, гадуур явахгүйг хичээж цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээг сонгож байна. Өөрөөр хэлбэл, коронавирус хүмүүст технологитой илүү дотно танилцах, түүнийг ашиглах боломж олгож байгаа. E-commerce буюу цахим худалдаа дэлхий дахинд маш хурдацтай хөгжиж буй. Энэ салбарт хүч үзэгсэд ч олширсон. Тэд бие биенийгээ дуурайгаад, нэгнийхээ санааг хуулбарлаад байгаа юм биш. Нийгмийн шаардлага хэрэгцээг дагаж, өрсөлдөөнт зах зээлийг бий болгож байна” гэсэн юм. Одоогийн байдлаар “Гэрү” аппликэйшнийг  20 000 хүн хэрэглэж буй бөгөөд идэвхтэй ашигладаг  нь 5000 гаруй гэнэ. Хэрэглэгчид сүүлийн саруудад гар урлаач, үндэсний үйлдвэрлэгчдээ харамгүй дэмжих болсныг компанийнхан хэллээ.  “Гэрү” аппликэйшний тусламжтмайгаар сард ихдээ 100 гаруй бүтээгдэхүүн худалдаалдаг  байсан бол сүүлийн гурван сард борлуулсан бүтээгдэхүүний тоо  400 давжээ. Энэ бол бүх нийтийн хөл хориотой үед цахим худалдаа хэр эрчимжсэний илрэл юм. Нөгөөтээгүүр,  хэрэглэгчдийн “Гэрү”-д хүлээлгэж буй итгэл, түншлэл гэж ойлгож болно.

808
Өмнөх

Гэр хороололд инновацийн үйлдвэрлэл хөгжиж байна

12 сар 15, 2020
Дараах

Засаг дарга Д.Сумъяабазар ЕСБХБ-ны суурин төлөөлөгчтэй уулзлаа

12 сар 15, 2020

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт