Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.52₮
  • Евро
    4134.96₮
  • Японы иен
    22.93₮
  • Швейцарийн франк
    4417.27₮
  • Шведийн крон
    376.62₮
  • Английн фунт
    4734.33₮
  • Болгарын лев
    2114.65₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.53₮
  • Энэтхэгийн рупи
    39.38₮
  • Хонконгийн доллар
    455.49₮
  • ОХУ-ын рубль
    46.71₮
  • Казахстаны тэнгэ
    7.05₮
  • БНХАУ-ын юань
    501.56₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2542.05₮
  • Австралийн доллар
    2348.73₮
  • Чехийн крон
    170.84₮
  • Тайванийн доллар
    113.5₮
  • Тайландын бат
    111.25₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.97₮
  • Сингапурын доллар
    2737.75₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11551.18₮
  • Шинэ Зеландын доллар
    2047.18₮
  • Данийн крон
    553.66₮
  • Польшийн злот
    977.55₮
  • Украины гривн
    84.04₮
  • Норвегийн крон
    351.03₮
  • Непалын рупи
    24.61₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.3₮
  • Туркийн лира
    83.62₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14977213.56₮
  • Мөнгө /унцаар/
    206436.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.86₮
Эдийн засаг,

2021 ОНД ТӨЛӨГДӨХ МАЗААЛАЙ БОНДЫН ТӨЛБӨРИЙГ БҮРЭН ТӨЛЖ БАРАГДУУЛЛАА

нийтлэсэн Site Default4 сар 15, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
mazaalai_bond

Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр, мөн 2016 онд Кредит свисс банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг 2021 оны 3 сарын 15 өдөр тус тус хөрөнгө оруулагчдад бүрэн төлж барагдуулж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ.

          Монгол Улсын Засгийн газар нь 2019 онд Улсын Их Хурлын 55 дугаар тогтоолоор “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

          Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтод “Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна” гэж заасан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас  2020 онд “Номад” өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээгээр 2021 онд эргэн төлөгдөх “Мазаалай”, 2022 онд эргэн төлөгдөх “Чингис” бондуудын зарим хэсгийг дахин санхүүжүүлсэн. Улмаар 10.875 хувийн өндөр хүүтэй Мазаалай бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү амжилттай бүрэн төлж барагдууллаа.  

Сангийн яамны зүгээс Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасны хөрөнгө оруулагчдад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх мэдээллийг тогтмол хүргүүлэн ажиллаж ирсэн ба жил бүр 2-3 удаа хөрөнгө оруулагчдын уулзалтуудыг гадаадын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд ингэснээр хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл улам бэхжиж Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд олон улсын хөрөнгийн зах зээл дээр сайжирч, олон улсын санхүүгийн зах зээл дээрх Монгол Улсын Засгийн газрын бондуудын өгөөж түүхэн доод түвшинд хүрээд байна.

Түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах үүднээс зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудыг үнэн бодит мэдээллээр тогтмол ханган ажиллаж ирсний үр дүнд “Мүүдис” агентлаг Монгол Улсын  зээлжих зэрэглэлийг B3 сөрөг төлөвтэй байсныг B3 тогтвортой болгож сайжруулсан. ЗГ-аас хийж буй өрийн менежмент, мөн цаашид төлөвлөж буй арга хэмжээнүүдийн үр дүнд гадаад өрийн дарамт цаашид тогтвортой буурахаар байгааг Муудис агентлаг дээрх шийдвэрийн хүрээнд онцолжээ. 

 Цаашид Монгол Улсын Засгийн газар богино болон дунд хугацааны макро эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо улам чамбайруулж, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлснээр макро эдийн засгийн цаашдын төлөвийг сайжруулан, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх замаар ирэх жилүүдэд хүлээгдэж буй гадаад үнэт цаасны эргэн төлөлтүүдийг эдийн засаг, төсөв санхүүд дарамт багатай шийдвэрлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. 

826
Өмнөх

ШАДАР САЙД СХД-ИЙН ШИНЭ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАВ

4 сар 14, 2021
Дараах

АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХҮРЭЭНД 525 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ 7300 ГАРУЙ ЗЭЭЛДЭГЧИД ОЛГООД БАЙНА

4 сар 15, 2021

Төстэй нийтлэлүүд

e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 8 сар
IMG_9754
Онцлох, Эдийн засаг,

БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

нийтлэсэн Site Defaultөмнө 11 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт