“Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд үндэсний контентоор дамжуулан зорилтот насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас “Миний хөөрхөн шүдний аялал” 25 ангит цуврал комик номын эхний 10 ангийг хэвлэн гаргаад байна.2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг асрамж халамжийн 17 төв, болон 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдэд хуваарилан хүүхэд, багачуудын хүртээл болгохоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээлгэн өглөө.


