Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
Хот,

“Орон сууцны 7 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

нийтлэсэн Site Default8 сар 31, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
city-council-mn-img-16303985850

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 210 га талбайн “Орон сууцны 7 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бөгөөд байршлын давуу талыг хөгжүүлж, ажил хэргийн болон шинэ технологийн судалгааны төвийн бүс болгохоор төлөвлөж байна. Мөн одоогийн тулгамдаж буй асуудлыг төлөвлөлтөөр шийдвэрлэх юм. Тус нутаг дэвсгэрт одоогоор 7817 өрхийн 30 гаруй мянган хүн амьдардаг. Дахин төлөвлөлт хийснээр 2030 он гэхэд 26 мянга орчим өрхийн 91 мянга гаруй хүн суурин амьдрахаар тооцсон байна. Гэр хорооллын хэсгийг барилгажуулахдаа нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, олон нийтийн талбайг давхар төлөвлөсөн. Үүнтэй уялдуулан дунд давхрын орон сууцыг барих бол инженерийн дэд бүтцийн хангамж, голын хамгаалалтын бүс зэрэгтэй уялдуулан нам түвшний орон сууцыг зарим хэсэгт барьж байгуулна. 

Энэ нутаг дэвсгэрт  хэт төвлөрөл, замбараагүй төлөвлөлт үүссэн учир тус талбайн ихэнх хэсгийг дахин төлөвлөнө. Төлөвлөлтийн талбайг бүсчлэлийн хуьд 3.2 га-д хувийн сууц, 50.3 га-д нам давхрын орон сууц, 60 га-д өндөр давхрын орон сууц, 40.7 га-д хотын олон нийтийн ажил хэргийн бүс, 20.8 га-д худалдаа ажил хэргийн дэд бүс, 2.8 га-д цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 23.1 га-д инженерийн барилга байгууламж буюу автозам, 3.7 га-д инженерийн шугам сүлжээ байх бол 6.2 га нь Сэлбэ голын хамгаалалтын бүс байх юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид төсөл хэрэгжүүлэгч компани болон НЗДТГ-ын ажил хариуцсан албан тушаалтнуудаас төслийн талаар тодруулга мэдээллийг авлаа. Тухайлбал, төлөөлөгч Д.Батцогт Улаанбаатар хотын хойд хэсэгт байгаа гэр хорооллыг хэзээ төлөвлөж дуусахыг тодруулсан бол төлөөлөгч Б.Эрдэнэсүх “Төслийн хүрээнд барих орон сууцнуудыг иргэдэд ямар нөхцөлөөр олгохыг тодрууллаа. Улаанбаатар хотын Ерөнхий архитектур Ц.Тулга “7 дугаар нэгж хорооллыг хөгжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалтын 36.9 хувь нь нийгмийн болон инженерийн дэд бүтцэд зарцуулагдана. Үлдсэн барилгажуулах ажлыг хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэн, зах зээлийн зарчмаар иргэдэд борлуулна” гэдгийг хэлэв. 

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг төсөл хэрэгжүүлэгч компаниуд хөрөнгийн чадваргүй, төсөл хэрэгжүүлэх чадваргүйгээс шалтгаалан иргэдийг хохироохгүй байхыг санууллаа. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлсөн иргэдийг хохироохгүй байхад анхаарч ажиллаж байгааг тодотгоод гэр хорооллыг хөгжүүлэх хүрээнд дэд төвүүдийг нэмж байгуулах талаарх мэдээллийг давхар өглөө. Одоо баригдаж буй 6 дэд төвөөс гадна “Дарь эх”, “Монел”, “Амгалан” дэд төвийн ТЭЗҮ-г хийхээр бэлдэж байгааг тэрбээр мэдээлсэн юм. Мөн одоо хэрэгжиж байгаагаас “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвийн дэд бүтцийн ажил эрчимтэй хийгдэж, ирэх жил хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Мөн цаашид гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд илүүтэй анхаарч ажиллана гэсэн юм. 

Төлөөлөгчдийн хувьд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулахдаа тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгийн болон бусад чадавхыг сайтар судлан, иргэдийг хохироохгүй байхыг анхааруулж, ямар шалгуураар сонгон шалгаруулдгийг тодруулж байв. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Барилга хот байгуулалтын сайдын баталсан журмын дагуу төсөл хэрэгжүүлэгчид шаардлага тавьдаг аж. Цаашид уг журмыг шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг онцолсон. Төлөөлөгч П.Гантулга төсөл хэрэгжүүлэхдээ зөвхөн ажил хийж байгаа хүмүүсийн зүгээс бус иргэдийн талаас асуудалд хандаж байхыг сануулсан бол, П.Наранбаяр газар эзэмшигчийн эрхийг зөрчихгүй байхыг онцоллоо. Дахин төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөхдөө зах зээлийн зарчим болон Засгийн газраас тогтоосон 1 м/кв үнэлгээтэй уялдуулан иргэдтэй зөвшилцдөг байна. Иргэдэд газар дээрээ баригдсан орон сууцанд орох, эсвэл шууд өөр байршлын орон сууцаар солих, бэлэн мөнгөөр арилжих зэрэг хувилбарыг санал болгодог. Харин газар дээрх үл хөдлөх хөрөнгийн тухайд мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтээр иргэдтэй зөвшилцөж буйг Ерөнхий архитектур Ц.Тулга хэллээ. Ийнхүү хэлэлцсэний дараа хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 96 хувь нь энэхүү тогтоолын төслийг дэмжив. Нийслэлийн ИТХ-ын VIII ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

706
Өмнөх

Туул голын эх дэх 145 га газар нутгийг хамгаалалтад авлаа

8 сар 31, 2021
Дараах

“Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ хуралдаж, өвөлжилтийн бэлтгэлийг хэлэлцэв

9 сар 2, 2021

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
675517d2e90d11380022162c
Онцлох, Хот,

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт