Японы нийслэл Токио хотын Мори барилга дахь дижитал арт музей зочиддоо дэлхийн технологийн урлагийн гайхамшгийг мэдрүүлж, мөрөөдлийг тань бодит болгох боломж бүрдүүлжээ.

Япон дахь анхны дижитал музей өндөр технологийн проекторууд ашигладаг бөгөөд таны өмнө нь хэзээ ч очиж үзэж байгаагүй, төсөөлөл дэх ертөнцөөр тань аялуулж чадах гэнэ.

 Тухайлбал та тэнд очсоноор цагаан будааны талбайгаар аялж, загасан сүрэгтэй хамт далайн гүнд шумбаж, мөн өөр гаригт очсон мэт гайхалтай мэдрэмж, басхүү кайф авах болно.