Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3544.6₮
  • Евро
    4134.78₮
  • Японы иен
    22.82₮
  • Швейцарийн франк
    4411.72₮
  • Шведийн крон
    377.03₮
  • Английн фунт
    4723.18₮
  • Болгарын лев
    2113.47₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.62₮
  • Энэтхэгийн рупи
    39.31₮
  • Хонконгийн доллар
    455.54₮
  • ОХУ-ын рубль
    46.15₮
  • Казахстаны тэнгэ
    6.98₮
  • БНХАУ-ын юань
    501.38₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2563.63₮
  • Австралийн доллар
    2352.55₮
  • Чехийн крон
    170.5₮
  • Тайванийн доллар
    113.69₮
  • Тайландын бат
    111.29₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.33₮
  • Сингапурын доллар
    2735.66₮
  • АНЭУ-ын дирхам
    965.09₮
  • Кувейтийн динар
    11544.8₮
  • Шинэ Зеландын доллар
    2048.07₮
  • Данийн крон
    553.29₮
  • Польшийн злот
    976.7₮
  • Украины гривн
    84.24₮
  • Норвегийн крон
    350.54₮
  • Непалын рупи
    24.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.16₮
  • Туркийн лира
    83.31₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14912220.82₮
  • Мөнгө /унцаар/
    206597.01₮
  • Зээлжих тусгай эрх
    4833.29₮
Хот,

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцын талаар танилцуулав

нийтлэсэн Site Default10 сар 28, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
city-council-mn-img-16354014166

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хэлэлцэв. 2020 оны эцсийн байдлаар нийслэлд 208049 өрх гэр хороололд амьдарч байна. Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2495.7 га газарт 28 байршил бүхий 85 хэсэгчилсэн талбайг орон сууцжуулахаар төлөвлөөд байна.

Ингэснээр нийт 123066 өрх сууцанд орно гэж тооцож байгаа юм. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулахдаа 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 48 хэсэгчилсэн талбайд 38 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 10740 айлын орон сууц ашиглалтад ороод байна гэлээ. Түүнчлэн нийслэлийн зүгээс 2025 он гэхэд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслөөр 20,000 орон сууц, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган дахин барилгажуулах хүрээнд 3700 орон сууц, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц 5000, Баянголын амны түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны хорооллын төслийн хүрээнд 2007 орон сууцыг барьж, ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгаа аж.

 Мөн Ханын материал орчмын орлогод нийцсэн ногоон орон сууц 712, шинэ суурьшлын бүсэд 14155, Солонго 1, 2 орон сууцны хороололд 5002, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах хүрээнд 4000, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдах “Ногоон нуур” орон сууцны хороололд 1008 орон сууц тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. 

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилттэй холбоотой асуулт тавьж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, Төлөөлөгч Н.Баярмөнх дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд газраа чөлөөлсөн ч байранд орж чадаагүй, төсөл хэрэгжүүлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав. Баянзүрх дүүргийн хувьд “Их өргөө” компанитай гэрээ байгуулж, газраа чөлөөлөөд хохирсон 80 гаруй өрхийн асуудал бий бөгөөд үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар асуусан юм. Харин Засаг даргын орлогч Б.Сүхбаатар “Газраа чөлөөлөөд хохирсон иргэдийн асуудлыг үндсэндээ шийдвэрлэж дууссан. Их өргөө компанитай холбоотой хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн ирэх оны төсөвт 15.4 тэрбум төгрөг суулгах саналаа өгсөн” гэлээ.  Нийслэлийн ИТХ-ын ээлжит  хуралдаан үргэлжилж байна.  

Нийслэлийн ИТХ-ын  ХМОНХ

511
Өмнөх

Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв

10 сар 27, 2021
Дараах

Б.Баяраа: Иргэнийхээ эсрэг парламент нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн хүчирхийлэл үйлдэж байна

10 сар 29, 2021

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт