Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эмч, эмнэлгийн ажилтнууд Та бүхний хүчин зүтгэлээр Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдлээ

нийтлэсэн Site Default12 сар 25, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
100+

Эх орныхоо эрүүл энхийн мөнхийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа энх цагийн цагаан нөмрөгт үе үеийн баатрууд Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн анагаах ухааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
 
1921 онд орчин цагийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг бүрдүүлж, 1925 онд Дотоод яамны бүрэлдэхүүнд Ардын эрүүлийг хамгаалах газар нэртэйгээр байгуулж, 1930 онд бие даасан Эрүүлийг хамгаалах яамыг байгуулснаар Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн үндэсний тогтолцоо бүрэлдэн бий болсон түүхтэй.
 
1921 онд Монгол Улс 650 орчим мянган хүн амтай байсан бол 1963 онд нэг сая, 1988 онд хоёр сая, өнөөдөр 3.4 сая хүн амд хүрсэн нь өнгөрсөн 100 жилийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийн тод илэрхийлэл билээ.
 
Өнгөрсөн 100 жилд иргэдийнхээ амь нас, аюулгүй байдал, эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн үе үеийн эрүүл мэндийн салбарынхандаа түүхт 100 жилийн ойн баярын хурлын индрээс гүн талархал илэрхийлье.


 
 Эрхэм цагаан нөмрөгт баатрууд аа
 
Эрүүл мэндийн салбарын хоёр зууны солбицолд хүн төрөлхтөн дэлхийн хоёрдугаар дайнаас хойш туулж үзээгүй нэн хүнд сорилттой нүүр тулгарлаа. Цар тахлын улмаас дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарт хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэл танигдахын аргагүй өөрчлөгдлөө. 
 
Та бүхэн цар тахлын эсрэг тэмцэлд өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр шөнийг ялгалгүй зүтгэлээ.
 
Цар тахлаас улбаалж Монгол Улсын эдийн засаг 1992 оны нийгмийн шилжилтийн цаг үеэс хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, экспорт тасалдаж, дараалсан хатуу хөл хорио тавигдсан нэн хүнд үеийг Та бид хамтдаа даван туулж байна.

 Манай улс 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй эхлүүлж чадсанаар өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66 хувийг бүрэн тунд, зорилтот бүлгийн 47 хувийг дархлаа сэргээх нэмэлт III  тунд хамруулсан байна.
 
 Вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулж болзошгүй эрсдлээс 40 гаруй мянган хүний амь насыг аварч чадсан Та бүхэндээ Засгийн газрын Тэргүүний хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 
Та бүхэн зөвхөн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, улс орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралыг ч давхар хамгаалж чадсан.
 
Цагаан нөмрөгт баатрууд Та бүхэндээ
 
·      Хичээл сургуульдаа явж буй оюутан сурагчдын өмнөөс,
·      Хатуу хөл хориогүйгээр аж ахуйн нэгжээ эрхэлж буй хувийн хэвшлийнхний өмнөөс,
·      Аюулт өвчин тусаад эмчлэгдэн эдгэрсэн иргэдийн өмнөөс,
·      -5.3 хувиар агшсан эдийн засгийг эргэж 3.6 хувь буюу цар тахлын 2019 оны түвшинд хүргэж улсын төсөв тасалдалгүй цалин, тэтгэвэр, тэтгэмжээ авч буй нийт иргэдийнхээ өмнөөс дахин талархал илэрхийлье. 
 
Эмч, эмнэлгийн ажилтнууд Та бүхний хүчин зүтгэлээр Монгол Улс энгийн амьдралд үе шаттайгаар шилжиж, эдийн засгийн Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна.

Гэвч цар тахал цаашид хичнээн удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг хэн ч таамаглаж чадахгүй байна. Цар тахал төсөөлшгүй ирээдүй, таамаглаагүй сорилтуудыг учруулсаар байна. Омикрон шинэ хувилбар гарснаар дэлхий нийт дахин түгшүүрт автлаа. Омикрон сар хүрэхгүй хугацаанд дэлхийн 110 гаруй улсад бүртгэгдлээ.
 
Манай улсад Омикрон вирус орж ирэх нь ч цаг хугацааны асуудал юм. Бид бэлтгэл ажлаа хангаж, дархлаажуулалтын ажлаа илүү идэвхжүүлэх шаардлагатай. Бидэнд цаашид ямар ч сорилт тулгарсан, даван туулж чадна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн итгэлтэй байна. Яагаад гэвэл, эрүүл мэндийн салбарынхан Та бүхэн байгаа учраас.
 
Сорилт бүхэн боломжийг бас давхар дагуулдаг. Одоогоос 100 жилийн өмнө тухайн үеийн эрүүл мэндийн салбарынхан нийт хүн амаа бүрэн эрүүлжүүлэх хүндхэн сорилтыг даван туулж чадсан шиг, шинэ зууныг эхлүүлж буй эрүүл мэндийн салбарын энэ цаг үеийн баатрууд Та бүхэн цар тахлын хүндрэлийг даван туулж чадах болно.
 
Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн салбарыг бүхий л талаар дэмжиж ажиллана. 2022 оноос иргэн бүрийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах тогтолцооны шинэчлэлийг хамтдаа хийнэ. Иргэдийн эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг боловсролын салбартай хамтран өөрчилнө. Эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судас, сүрьеэ, түлэнхий, халдварт өвчин судлал болон хавдар судлалын үндэсний төвүүдийг шинээр байгуулж, амаржих газруудын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. Монгол хүн эх орондоо олон улсын түвшинд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авах боломжийг бүрдүүлэхийн төлөө бүх талаар анхаарч дэмжиж ажиллана. 
 
Хүнд цаг үе хүчирхэг хүмүүсийг төрүүлдэг гэдэг билээ. Цар тахлын цаг үе түүх болон үлдэж, эмч, эмнэлгийн ажилтнууд Та бүхэн энэ түүхийн БААТРУУД болон мөнхөрнө.
 
Шинэ зууны жилд нь амжилт хүсье гэлээ. 

566
Өмнөх

Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

12 сар 25, 2021
Дараах

ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ БИЕ

12 сар 27, 2021

Төстэй нийтлэлүүд

large-68e70ac3f9b047338a080dd5
Онцлох, Хот,

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
large-68e5e3acf9b047338a080dd0
Онцлох, Хот,

НИЙСЛЭЛИЙН 170 МЯНГАН ӨРХИЙГ УТААГҮЙ, ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШЭЭР ХАНГАНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН 170 МЯНГАН ӨРХИЙГ УТААГҮЙ, ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШЭЭР ХАНГАНА

    НИЙСЛЭЛИЙН 170 МЯНГАН ӨРХИЙГ УТААГҮЙ, ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШЭЭР ХАНГАНА

    өмнө 1 сар
  • НОБГ-ЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    НОБГ-ЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар
  • “УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

    “УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

    өмнө 2 сар
  • НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС VII ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

    НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС VII ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

    өмнө 2 сар
  • ЗАМ ТЭЭВЭР, ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

    ЗАМ ТЭЭВЭР, ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • НИТХ-ЫН ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО, НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    НИТХ-ЫН ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО, НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар
  • ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

    ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙГООР ТӨСӨВТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

    ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙГООР ТӨСӨВТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт