Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.52₮
  • Евро
    4134.96₮
  • Японы иен
    22.93₮
  • Швейцарийн франк
    4417.27₮
  • Шведийн крон
    376.62₮
  • Английн фунт
    4734.33₮
  • Болгарын лев
    2114.65₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.53₮
  • Энэтхэгийн рупи
    39.38₮
  • Хонконгийн доллар
    455.49₮
  • ОХУ-ын рубль
    46.71₮
  • Казахстаны тэнгэ
    7.05₮
  • БНХАУ-ын юань
    501.56₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2542.05₮
  • Австралийн доллар
    2348.73₮
  • Чехийн крон
    170.84₮
  • Тайванийн доллар
    113.5₮
  • Тайландын бат
    111.25₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.97₮
  • Сингапурын доллар
    2737.75₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11551.18₮
  • Шинэ Зеландын доллар
    2047.18₮
  • Данийн крон
    553.66₮
  • Польшийн злот
    977.55₮
  • Украины гривн
    84.04₮
  • Норвегийн крон
    351.03₮
  • Непалын рупи
    24.61₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.3₮
  • Туркийн лира
    83.62₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14977213.56₮
  • Мөнгө /унцаар/
    206436.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.86₮
Хот,

“Японы ард түмэнд баярлалаа” арга хэмжээ боллоо

нийтлэсэн Site Default2 сар 24, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
city-council-mn-img-16455960053

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой маргааш тохионо. Ойн хүрээнд “Японы ард түмэнд баярлалаа” арга хэмжээг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т өнөөдөр зохион байгууллаа. Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, сэргээх төслийг Япон улсын Засгийн газрын тусламжаар 3 үе шаттай хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд манай улсад нийт 100 автобусыг сэлбэг болон техникийн үйлчилгээ засвар хийх барилга, тоног төхөөрөмжийн хамт Япон Улсын Засгийн газраас хүлээлгэн өгсөн юм. Ийнхүү нийт 30 гаруй сая ам.долларын хөрөнгийг хүлээлгэн өгснөөр Нийслэлийн зорчигч тээврийн асуудлыг шийдэж чадсан билээ. Өнөөдрийн арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд, Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга Ц.Баттөр болон ЖАЙКА байгууллага, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн удирдлагууд оролцсон юм.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Япон хоёр улсын харилцааг хөгжүүлж бэхжүүлэхэд төр засаг, бизнесийн байгууллагуудаас гадна хоёр орны ард түмнүүдийн оруулсан хувь нэмэр их болохыг тодотгоод “1990 оноос хойших нийгмийн шилжилтийн он жилүүдэд Япон Улсын зүгээс үзүүлж байсан тусламж дэмжлэгээр Монгол Улсад тохиолдсон олон сорилт бэрхшээлийг даван туулж чадсан. Зөвхөн эдийн засаг, төрийн тогтолцооны өөрчлөлтөөс гадна тухайн үед Монгол Улсад болсон их зуд, ган гачигт нэрвэгдсэн малчид, ард иргэдэд туслах Японы ард түмний чин сэтгэлийн тусламжийг ч онцолмоор байна. Япон Улс орчин цагийн хөгжил дэвшлийг маш олон салбарт бүтээлцсэний нэг нь өнөөдрийн бидний ирээд буй Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээний салбар юм. Хоёр орны хагас зуун жилийн хамтын ажиллагаа дараагийн олон зуун жилийн бат бөх харилцааны гагнаас байх болно. Япон Улсын Элчин сайд Таниар болон, ЖАЙКА байгууллага, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн хамт олноор дамжуулан Японы ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ. 

Мөн Япон Улсын Элчин сайд Х.Кобаяши “…Тухайн үед 120 автобусны гараж, техникийн үйлчилгээ, засвар хийх барилга, автобус, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгч байсан. Түүнээс хойш 24 жил өнгөрсөн ч нэгдүгээр баазын инженер техникийн ажилтнууд тус засварын баазыг ариг гамтай ашигласаар байгааг хараад өнөөдөр их сэтгэл хөдөлж байна…” гэв. 

Харин ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч К.Таига Улаанбаатар хотын автозамын сүлжээ болон нийтийн тээврийн засвар үйлчилгээг сайжруулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

640
Өмнөх

ДАЙВАР АЧААГ ШАЛГААГҮЙГЭЭС ТУХАЙН ЖОЛООЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ ТҮР ХУРААЛГАХ, ТОРГУУЛАХ ЗЭРЭГ ЗӨРЧИЛД ХОЛБОГДОЖ БАЙНА

2 сар 24, 2022
Дараах

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зөвлөлдөх уулзалт хийлээ

2 сар 24, 2022

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт