Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3544.6₮
  • Евро
    4134.78₮
  • Японы иен
    22.82₮
  • Швейцарийн франк
    4411.72₮
  • Шведийн крон
    377.03₮
  • Английн фунт
    4723.18₮
  • Болгарын лев
    2113.47₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.62₮
  • Энэтхэгийн рупи
    39.31₮
  • Хонконгийн доллар
    455.54₮
  • ОХУ-ын рубль
    46.15₮
  • Казахстаны тэнгэ
    6.98₮
  • БНХАУ-ын юань
    501.38₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2563.63₮
  • Австралийн доллар
    2352.55₮
  • Чехийн крон
    170.5₮
  • Тайванийн доллар
    113.69₮
  • Тайландын бат
    111.29₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.33₮
  • Сингапурын доллар
    2735.66₮
  • АНЭУ-ын дирхам
    965.09₮
  • Кувейтийн динар
    11544.8₮
  • Шинэ Зеландын доллар
    2048.07₮
  • Данийн крон
    553.29₮
  • Польшийн злот
    976.7₮
  • Украины гривн
    84.24₮
  • Норвегийн крон
    350.54₮
  • Непалын рупи
    24.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.16₮
  • Туркийн лира
    83.31₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14912220.82₮
  • Мөнгө /унцаар/
    206597.01₮
  • Зээлжих тусгай эрх
    4833.29₮
Онцлох,

БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИХ ҮҮ, ХУВЬЦАА ЭЗЭМШИХ ҮҮ?

нийтлэсэн Site Default7 сар 28, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
IMG_6264-750x460

-ТӨРИЙН БАНК ТҮМНИЙХ БОЛНО-

Цар тахал хүн төрөлхтөнд өнгөрснөө цэгнэх, ирээдүйгээ шинээр зурах боломж өгсөн. Сүүлд эргээд харахад “Цар тахлын өмнө”, “Цар тахлын дараа” гэж ялгарахуйц түүхэн өөрчлөлтийг хүн төрөлхтөнд тулгалаа. Энэ шинэ нөхцөл байдал, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт гарч буй хандлагын өөрчлөлт бүх улс орныг хамарч байна. Манай улс ч ойлголт, хандлагын энэхүү өөрчлөлтийн дагуу ирээдүйгээ зураглаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Засгийн газраас ирэх жилүүдэд явуулах бодлого иргэдэдээ бэлэн мөнгө, тусламж өгөх бус боломж, дэмжлэг санал болгох чиглэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандаж үг хэлэхдээ онцолсон. Гэхдээ тэрээр бас “Бид цаг алдаж болохгүй. Давс мэт шорвог шийдвэрүүд эдийн засагт хийгдэхээс өөр гарцгүй. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг уул уурхайн салбар хүчтэй байх үед нь амжиж шийдэл гаргах учиртай” гэж тодотгосныг мартах учиргүй. Харин бэлэн мөнгө тараах биш, Ерөнхий сайдын “Давс шиг шорвог” гэж тодорхойлсон ч хүмүүст “Чихэр шиг” сонсогдсон нэг мэдээ нь дундаж давхаргад бага хүүтэй зээл олгох банк санхүүгийн тогтолцоог бий болгох тухай байв. 

Энэ оны хоёрдугаар сарын 23-нд баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр манай улс энэ тогтолцоо руу орсон гэдгийг Ерөнхий сайд онцолсон. 

Хавтгайрсан халамж бус ажлын байрыг нэмэгдүүлэх, ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг хөдөлгөх, хөдөө аж ахуйг дэмжих, иргэдийг бага хүүтэй зээлээр орон сууцжуулахад гол анхаарлаа төвлөрүүлж нэгэнт эхэллээ. Засгийн газар иргэдийн эрүүл мэнд болон улсын эдийн засгийг ижил тэгш харгалзан үзсэн цогц төлөвлөгөө хэрэгжиж дууссанаар Монгол Улс цар тахлын хүнд сорилтыг хохирол багатай даван гарахаас гадна, эдийн засгийн үндсэн бүтцээ эрүүлжүүлж чадах юм.

Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг шиг нэг сорилтыг давахад нэг туршлага нэмэгдэж, бас нэг бус давуу тал үүссэн байдаг нь бичигдээгүй хууль бололтой. Короновирусийн халдвар хүн төрөлхтөнд амьдралын шинэ хэв маягийг хүчээр тулгасан ч эргээд эдийн засаг, нийгмийн хувьд бие даах чадвараа бэхжүүлэх ёстойг ч ойлгуулж чадлаа. Улс орон болгон дор бүрнээ энэ чиглэлд түлхүү анхаарч байна. 

Далд гараар зохицуулагддаг гэгддэг эдийн засагт ил тодоор дэмжлэг болдог нь үнэндээ банкууд л байдаг. Тиймээс ч эдийн засгийг сэргээх, мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхэд гол оролцогч нь арилжааны банкууд бөгөөд энэ удаагийн хямралыг давахад ч гол үүрэг гүйцэтгэсээр байна. Мөн цаашдын “Алсын хараа”-ны нэг чухал хэсэг нь арилжааны банкууд болоод байгаа юм.  

Юун түрүүнд “10 их наядын төлөвлөгөө”-ний амин сүнс ч гэж хэлж болохуйц “Ажлын байрыг дэмжих зээл” бол цагаа, бас цэгээ олсон арга хэмжээ болсныг тодотгоё. Дараалсан олон хөл хорио аж ахуйн нэгжүүдийг бүсээ чангалахыг хүчээр “шаардсан” ч 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд олгогдсон зээл эргээд бизнесүүдийг тэтгэж, тэлж эхэлснийг батлах үзүүлэлт байна. Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр Монгол Улсын эдийн засаг 2021 оны эхний улиралд 15 хувиар өсчээ.

Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүй. Нэг бизнес хөгжихөд цаана нь нэлээд олон хүний ажлын байр хадгалагдаж, амьдралын баталгаа нь ч нэмэгдэж байдаг. Саяхныг хүртэл нэг сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт нэг ажлын байр бий болгодог гэсэн судалгаа явсаар ирсэн. Энэ тоо мэдээж өөрчлөгдсөн ч ажлын байрыг нэмэгдүүлэхэд олгож буй хөнгөлөлттэй зээлүүд үр дүнгээ өгсөөр байгаа юм. Зөвхөн Төрийн банкны жишээг татахад, тус банк 351.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгоод байгаа аж. Тус банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ажлын байрыг дэмжих зээл” -ийн хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн онлайнаар болон нэгжүүдээр хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 10-наас долоодугаар сарын 8-ныг дуустал хугацаанд 7,655 зээлдэгчид 351.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Мөн Орон сууцны ипотекийн зээлийг 688 зээлдэгчид 53.9 тэрбум төгрөгийн зээл, “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” буюу Ноолуур бэлтгэлийн 3.2 тэрбум төгрөгийн зээл, Хаврын тариалалтын 1.7 тэрбум төгрөгийн зээл, Малчдыг дэмжих зээлийг 8,109 малчинд 83.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байна” гэж мэдэгдсэн. 

Ер нь бол энэхүү “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг арилжааны банкуудын нийгмийн хариуцлагын хөтөлбөр ч гээд дүгнэчихэж болох юм билээ. Учир нь, арилжааны банкуудын чөлөөт үлдэгдлийг л энэ удаад зах зээлд хямд эх үүсвэрээр санал болгох механизмыг Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтран боловсруулж хэрэгжүүлж байгааг тодотгоё. 

Ямар боловч энэ мэтээр шийдэл хайвал гарц олддог гэдгийг цар тахал бидэнд ойлгуулж өглөө. Тахлын үеийн хүнд нөхцөлд баталсан хууль тогтоомжууд магадгүй цаг сайхан болох үед улам л үр өгөөжөө өгөх биз ээ. Ийм нэгэн хууль нь УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт юм. 

Хуулийн өөрчлөлтөөр арилжааны банкууд 2022 оны эхний хагаст багтаж хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаа арилжах ёстой. Ингэж байж зөвхөн банк давамгайлсан зах зээл агшиж, хөрөнгийн зах зээл хөгжлийн шинэ шатандаа гарах боломж бүрдэх юм. Нөгөөтэйгүүр, цөөн эзэдтэй арилжааны банкууд олон нийтийнх болсноор хяналт сайжирч, үр дүн ч өөрчлөгдөх давуу талтай. Одоо арилжааны бүхий л банкууд энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд системийн топ банкуудын хувьд зайлшгүй хувьцаат болох шаардлагыг хангах ёстой юм.  

Энэ талаар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр “Төрийн банкийг нээлттэй хувьцаат компани болгож, олон нийтэд хувьцаа гаргах ажлын хэсэг байгуулагдаж, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хэрэгжүүлэх хугацаа, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг хуулийн дагуу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байгаа” гэж мэдэгджээ. 

Өөрөөр хэлбэл, нийт 4 их наяд төгрөгийн актив, 2.2 их наяд төгрөгийн зээл, 377.2 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө бүхий системийн хэмжээний таван банкны нэг болох Төрийн банк олон нийтийн болсноор дээр өгүүлсэн дундаж давхрагыг дэмжсэн банк санхүүгийн тогтолцоо бүрэлдэнэ гэж үзэж болох юм. Тиймээс ч тус банк “…Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх” гэсэн том бөгөөд тодорхой зорилго дэвшүүлсэн байна. 

Аль ч улс дундаж давхрагаа дэмжиж байж л хөгжилд хүрдэг нь жам. Чинээлэг дундаж давхрага нийгмээ чирж явахын зэрэгцээ, хөгжлийн дараагийн шат руу гарах эргэлтийн цэг нь болж чаддаг. Тийм болоод л Засгийн газар ч тэр, арилжааны банкууд ч ялгаагүй нь “Дундаж давхрага” бий болгохын төлөө зорилго, зорилт тавьж байгаа юм. Төрийн банк Бизнес төлөвлөгөөндөө ч “Зах зээлээ тэлж Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийг дэмжих, өрхийг орон сууцжуулахад чиглэсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, нийгмийн дундаж давхаргыг бий болгоход чиглэсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх” гэж тусгасан нь “галт тэрэг” нэгэнт хөдөлснийг илтгэж буй биз ээ. 

Дашрамд дурдахад, Төрийн банк зогсолтгүй хөгжиж буй Топ-100 аж ахуйн нэгжийн нэг. Банкны салбартаа ч шинэчлэлийн нэг түүчээ нь болж буй. Цаг бүр шинэлчлэл, өөрчлөлт, дэвшилтэд үйлчилгээг нэвтрүүлсээр байдгийг 2.3 сая харилцагч нь мэдэж буй. Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд зайнаас данс нээх үйлчилгээ, Гялсбанканд онлайнаар бүртгэх үйлчилгээ, Киоск машин, corporate gateway, Z карт гэх мэт олон шинэ үйлчилгээг харилцагчдадаа санал болгоод байна. Ийнхүү цахим шилжилттэй хөл нийлүүлэн хөгжихийн зэргэцээ 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт актив нь 4 их наяд төгрөгт хүрч, татварын дараах ашиг нь 30.9 тэрбум төгрөг байгаа юм. 

Банк бол зах зээл дэх мөнгөний урсгалд чухал нөлөөтэй салбар. Монголын арилжааны банкууд ч энэ үүргээ биелүүлж байгаа боловч төрөлжсөн байх нь бий. Томоохон төсөл хөтөлбөр, групп компаниудад санхүүжилт олгохыг илүүд үздэг банк байхад иргэдэд чиглэсэн үйлчилгээг түлхүү үзүүлдэг нь ч бий. Төрийн банк бол иргэдийн банк гэж хэлж болно. Нийт 2.3 сая харилцагчийнх нь 99 хувь нь иргэд байдаг. Тиймдээ ч нийт зээлийн 70 орчим хувийг иргэдийн зээл эзэлж, хүүхдийн мөнгөний 90 хувийг олгож, тэтгэврийн 55, халамжийн 80 хувийг тус банкаар дамжуулан олгодог билээ. Цаашид Төрийн банк олон нийтийн банк болоход үйлчлүүлэгч иргэн Та “Банкны хадгаламж эзэмшигч байх уу, хувьцаа эзэмшигч болох уу” гэдэг сонголтоо хийх боломжтой болох юм. Мэдээж арилжааны банкууд олон нийтэд ийнхүү хувьцаа гаргаснаар дундаж давхрагыг дэмжсэн банкны тогтолцоо улам батжих нь ойлгомжтой. Иргэд эзэмшээд эхлэхээр эргээд дундаж давхрагаа л дэмжинэ шүү дээ.  

Т.Хэрлэн

649
Өмнөх

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД КИМ БҮ ГЁМ-ТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

7 сар 27, 2021
Дараах

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ СТАНЦУУДЫГ ШИНЭЧИЛЖ, АШИГЛАЛТЫГ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГАД ХАРИУЦУУЛНА

8 сар 2, 2021

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт