Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3544.05₮
  • Евро
    4126.16₮
  • Японы иен
    22.68₮
  • Швейцарийн франк
    4394.63₮
  • Шведийн крон
    377.3₮
  • Английн фунт
    4723.69₮
  • Болгарын лев
    2108.36₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    74.55₮
  • Энэтхэгийн рупи
    39.43₮
  • Хонконгийн доллар
    455.51₮
  • ОХУ-ын рубль
    46.29₮
  • Казахстаны тэнгэ
    6.86₮
  • БНХАУ-ын юань
    501.27₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.26₮
  • Канадын доллар
    2557.68₮
  • Австралийн доллар
    2352.54₮
  • Чехийн крон
    169.85₮
  • Тайванийн доллар
    113.7₮
  • Тайландын бат
    111.26₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.31₮
  • Сингапурын доллар
    2730.39₮
  • АНЭУ-ын дирхам
    964.95₮
  • Кувейтийн динар
    11542.26₮
  • Шинэ Зеландын доллар
    2049.35₮
  • Данийн крон
    552.2₮
  • Польшийн злот
    973.55₮
  • Украины гривн
    83.97₮
  • Норвегийн крон
    349.71₮
  • Непалын рупи
    24.64₮
  • Өмнөд Африкийн ранд
    207.98₮
  • Туркийн лира
    83.32₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14843987.62₮
  • Мөнгө /унцаар/
    206748₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.96₮
Онцлох,

“Мөрөөдлөө хадгалъя – 2” хадгаламжийн урамшуулалт аяны эхний урамшууллын эзэд тодорлоо

нийтлэсэн Site Default3 сар 24, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
1-750x460

Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтынхоо хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласаар байна.

Энэхүү ажлын хүрээнд хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны эхний шатыг 2021 онд хэрэгжүүлсэн юм.

Тэгвэл мөрөөдлийг биелүүлэх хадгаламжийн урамшуулалт аяны хоёрдугаар шат буюу “Мөрөөдлөө хадгалъя – 2” аяныг Төрийн банк дахин зарлаад байна. Тус аян нь  2022.03.01 – 05.31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Монгол улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжээр явагдах юм.

Хадгаламжийн урамшуулалт аяны эхний 14 хоногийн урамшууллын эздийг 2022.03.16-ны өдөр 16:00 цагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулсан бөгөөд урамшууллын эхний эздийг Төрийн банкны төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.

  • 100,000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх даатгалын эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Яармаг” тооцооны төвийн харилцагч Т.Наранхүү;
  • 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Дархан хотын “Гааль” тооцооны төвийн харилцагч Г.Мэндбаяр;
  • 100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Дархан хотын “Гааль” тооцооны төвийн харилцагч С.Батбаатар;
  • Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Багануур дүүрэг” салбарын харилцагч Э.Анхбаяр;
  • Bluetooth чихэвчийн эзнээр Төрийн банкны “Оргил” тооцооны төвийн харилцагч О.Батсайхан;
  • Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны “13-р хороолол” тооцооны төвийн харилцагч Ц.Маргад;
  • Дотоодын аялал “Алтай Таван Богд”-д аялах эрхийн эзнээр Төрийн банкны “Улиастай” тооцооны төвийн харилцагч С.Болормаа нар тус тус тодорлоо.

Төрийн банкны “Улиастай” тооцооны төвийн харилцагч, урамшууллын эзэн С.Болормаа: “Азтан болсондоо маш их баяртай байна. Би Төрийн банкны харилцагч болоод олон жил үйлчлүүлж байна. Хүүхдийнхээ мөнгийг, өөрийн хуримтлалаа Төрийн банканд хадгалуулдаг. Азтан шалгаруулдаг өдөр азтан болсноо ч мэдээгүй. Төрийн банкнаас утсаар залгаж баяр хүргэхэд л мэдсэн. Их сайхан гэнэтийн юм боллоо. Дотоодын аялал тэр дундаа “Алтай Таван Богд”-н аялал гэж дуулаад маш их баярласан учир нь би яг ийшээ аялж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан. Миний мөрөөдлийн нэгээхэн хэсэн өнөөдөр ийнхүү биелж байна. Би саяхан хэн нэгэн надад үүргэвчтэй аяллын хэрэгсэл, ууланд авирдаг хадаастай гутал зэргийг өгч байна гэж зүүдэлсэн. Ийм сайхан хэрэг тохиох байжээ, үнэхээр их баярлаж байна. Төрийн банкны нийт хамт олонд маш их баярлалаа, ажлын амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны дараагийн урамшууллын эзэд 2022.04.01-ний өдрийн баасан гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодорно.

Энэхүү аянд хамрагдахад Төрийн банканд 3 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхтэйгээр болон хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох боломжтой. Аяны хугацаанд сугалааны эрхээ Төрийн банкны www.statebank.mn вебсайтын тусгай цэсээр нэвтэрч, өөрийн регистрийн дугаараа оруулан шалгах боломжтой бөгөөд сугалааны мэдээлэл хадгаламжид орлого орсноос хойш 24 цагийн дотор бүртгэгдэх юм.

Хадгаламжийн аянд оролцож буй харилцагчид Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad, 1,0 сая төгрөгийн хадгаламжийн эрх зэрэг супер урамшууллын эзэн болохоос гадна 14 хоног тутамд Монгол орноор аялах, ухаалаг цаг, bluetooth чихэвч, худалдан авалт, карт нээлгэх, хадгаламжийн эрх, даатгалын эрх зэрэг онцгой урамшууллын эзэн болох боломжтой юм. Онцгой урамшууллын эзнийг 14 хоног тутамд Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд харин супер шагналын эздийг 2022 оны 6-р сарын эхний долоо хоногт тодруулна.

Эрхэм Таныг Төрийн банкны хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулахын зэрэгцээ Турк улсад хосоороо аялах урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны мэдээллийн лавлах 1800-1881 дугаараас лавлаарай. 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

565
Өмнөх

ХҮҮХДҮҮДТЭЙ ХАМТРАН УНДНЫ УСНЫ ХИМИ, НЯН СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ СОНИРХОЛТОЙ ТУРШИЛТУУДЫГ ХИЙВ

3 сар 22, 2022
Дараах

“Дэлхийн мөнгөний долоо хоног 2022” аяны хүрээнд Бүх нийтийн гүйлт болно

3 сар 25, 2022

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт