Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.52₮
  • Евро
    4134.96₮
  • Японы иен
    22.93₮
  • Швейцарийн франк
    4417.27₮
  • Шведийн крон
    376.62₮
  • Английн фунт
    4734.33₮
  • Болгарын лев
    2114.65₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.53₮
  • Энэтхэгийн рупи
    39.38₮
  • Хонконгийн доллар
    455.49₮
  • ОХУ-ын рубль
    46.71₮
  • Казахстаны тэнгэ
    7.05₮
  • БНХАУ-ын юань
    501.56₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2542.05₮
  • Австралийн доллар
    2348.73₮
  • Чехийн крон
    170.84₮
  • Тайванийн доллар
    113.5₮
  • Тайландын бат
    111.25₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.97₮
  • Сингапурын доллар
    2737.75₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11551.18₮
  • Шинэ Зеландын доллар
    2047.18₮
  • Данийн крон
    553.66₮
  • Польшийн злот
    977.55₮
  • Украины гривн
    84.04₮
  • Норвегийн крон
    351.03₮
  • Непалын рупи
    24.61₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.3₮
  • Туркийн лира
    83.62₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14977213.56₮
  • Мөнгө /унцаар/
    206436.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.86₮
Онцлох, Хот,

Соёлын өвийг хамгаалж, салбар хоорондын уялдааг сайжруулж ажиллахыг санууллаа

нийтлэсэн Site Default4 сар 13, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
62566587fc271c21b1ba3c1f

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газарт ажиллаж  2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний мэдээллийг сонсон, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.

Тус газрын өнгөрсөн онд зохион байгуулсан томоохон ажлуудаас дурдвал, Үндэсний номын сангийн хуучин барилга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театрын барилгуудыг соёлын өвийн бүртгэлд бүртгүүлжээ. Мөн Үндэсний урлагийн их театр, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн соёлын өв, хөгжлийн төв, Хүүхэд залуучуудын театрын барилгыг шинээр барих газрын асуудлыг шийдвэрлүүлсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон салбар 4 номын сан, алслагдсан 3 дүүргийн Соёлын ордны номын санд фондын баяжилтыг хийж эхэлжээ.

Уулзалтын үеэр төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг иргэдэд хүргэхэд төрийн захиргааны анхан шатны нэгжийн бүтэц хязгаарлагдмал, соёлын өвийг хамгаалах үүрэг бүхий байгууллагуудын уялдаа холбоо сул, сайжруулж ажиллах шаардлагатай байгааг албаны хүмүүс онцоллоо. Мөн салбарын хүний нөөцийн мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх тогтолцоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, санхүүжилт хязгаарлагдмал, харьяа байгууллагуудтай харилцах эрх зүйн зохицуулалт дутагдалтай байгааг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр хэлэв.

Нийслэлийн Соёл урлагийн газраас  энэ удаагийн уулзалт зөвлөгөөнийг Улаанбаатар хотын музейд зохион байгуулсан бөгөөд хотын музейн сан хөмрөгт бүртгэлтэй 3500 орчим үзмэрээс 130 гаруйг  дэлгэж сонирхуулсан юм. Тус музейн барилгыг засварлаж үйл ажиллагааг боловсрол, түүх соёлын танин мэдэхүйн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж буй явцын талаар П.Даваасүрэн танилцууллаа.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр ерөнхий боловсролын сургуулиудын урлаг, соёлын дугуйланг эрчимжүүлэх, сурагчдад багаас нь урлагийн  боловсрол олгох хэрэгтэйг хэлж байлаа. Харин төлөөлөгч Ү.Оюунзул Улаанбаатар хотын музейн засвар, арчлалтад анхаарах, бусад байгууллагуудтай хамтран ажиллах уялдааг сайжруулах зэрэг саналыг хэлэв.

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүдээс гарсан саналыг цаашдын ажлуудад тусгаж, хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллана гэдгээ нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр илэрхийллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ХМОНХТ

606
Өмнөх

З.БАТЫРБЕК: Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцнаас иргэд худалдан авалт хийвэл барьцаанаас хэсэгчлэн чөлөөлнө

4 сар 13, 2022
Дараах

ХУГАЦАА НЬ ДУУССАН, ЧАНАРГҮЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРХЭН ТАНИХАД ХҮҮХДҮҮД СУРАЛЦАВ

4 сар 14, 2022

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт