Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
Онцлох, улс төр,

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар сонгогдов

нийтлэсэн Site Default4 сар 20, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
722f8775-67bb-412c-91b9-50ac2c1ef620

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр (2022.04.20) 09 цаг 20 минутад 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Хянан шалгах түр хороо байгуулагдсан. Уг тогтоолд Хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахаар тогтоосон гэдгийг танилцуулав. Мөн Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасны дагуу Түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналтай гишүүдийг нэрсийг авав.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг нэр бүхий 20 гишүүний санаачилгаар байгуулагдсан болохыг дурдаж, аливаа улс орны парламент нь ард түмний эрх ашгийг зөрчсөн хэрэгт хяналт тавих ёстой. Иймд хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан, мөн Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбатаарыг Түр хорооны даргаар нэр дэвшүүлэх саналтай байгаагаа хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Монгол Улсын Хөгжлийн банкны асуудалд шударга, улс төрийн эр зоригтой, асуудалд бодитой ханддаг хүн байх ёстойг тэмдэглэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын нэрийг дэвшүүлэхээ мэдэгдсэн.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Хөгжлийн банкны асуудал нийгэмд маш их хүлээлт бий болгосон. Иймд зөв ойлголтыг нийгэмд хүргэх, хариуцлагатай ажлын өмнө нүүр тулж байгааг онцолж, парламентын цөөнхийн төлөөллөөс Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандын нэрийг дэвшүүлэв.

Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Т.Доржханд нарын нэрийг дэвшүүлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, Хөгжлийн банкны асуудалд улс төрийн манлайлагч, хуульч гишүүн байх нь зүйтэй хэмээгээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг дэмжиж байгаагаа илэрхийлэн,  нэрээ татлаа.

Ингээд Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар 75.0 хувь, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд 25.0 хувийн саналаар тус тус дэмжигдэв.

Ийнхүү Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг сонгох тухай тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

514
Өмнөх

Нийслэлийн нийгмийн даатгалын газар “Хур” системийг бүрэн нэвтрүүлжээ

4 сар 20, 2022
Дараах

Дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг “O” төгрөг болголоо

4 сар 20, 2022

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт