Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • Эдийн засаг
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • Эдийн засаг
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3129.56₮
  • Евро
    3293.24₮
  • Японы иен
    23.26₮
  • Швейцар франк
    3255.21₮
  • Шведийн крон
    308.44₮
  • Английн фунт
    3839.34₮
  • Болгарын лев
    1683.92₮
  • Унгарын форинт
    8.21₮
  • Египетийн фунт
    166.69₮
  • Энэтхэгийн рупи
    39.96₮
  • Хонгконг доллар
    398.71₮
  • ОХУ-ын рубль
    58.61₮
  • Казахстан тэнгэ
    6.68₮
  • БНХАУ-ын юань
    467.4₮
  • БНСУ-ын вон
    2.42₮
  • БНАСАУ-ын вон
    24.07₮
  • Канадын доллар
    2411.43₮
  • Австралийн доллар
    2160.02₮
  • Чех крон
    133.04₮
  • Тайван доллар
    105.23₮
  • Тайланд бат
    88.11₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    710.3₮
  • Сингапур доллар
    2254.16₮
  • АНЭУ-ын дирхам
    852.02₮
  • Кувейт динар
    10211.64₮
  • Шинэ Зеланд доллар
    1970.06₮
  • Данийн крон
    442.74₮
  • Польшийн злот
    698.55₮
  • Украйны гривн
    106₮
  • Норвегийн крон
    314.31₮
  • Непалын рупи
    24.97₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.4₮
  • Туркийн лира
    180.18₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    5730067.88₮
  • Мөнгө /унцаар/
    65861.59₮
  • Зээлжих тусгай эрх
    4172.94₮
Онцлох,

Шадар сайд мэдэгдэл гаргалаа

нийтлэсэн Site Default1 сар өмнө
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
Untitled-01

“Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан “Эрдэнэт медипас” эмнэлэг, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэгүй завшсан этгээдүүд 70 гаруй хувийн хувьцааг нь эзэмшдэг МИК компаниараа дамжуулан ипотекийн зээлд хамрагдсан 110 мянга гаруй айлын эргэн төлөлтөөс хумсалсаар ирснийг та бид хүлээн зөвшөөрсөөр байх уу? Цаашид зээлд хамрагдах хүсэлтэй мянга мянган айл өрх, залуу гэр бүлүүдийн мөнгийг дундаас нь шимэгчлэх энэхүү схемийг нь харсаар байж үргэлжлүүлсээр байхуу?

 Үгүй! 

Тэд өөрсдийнх нь хулгай луйвар, хууль бус үйл ажиллагааг илчилсэн, нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө дуугарсан нэгнийг 2 аргаар замаасаа зайлуулдаг шилдэг технологитой.

Эхнийх нь өөрсдийн талд оруулах замаар барьцаалж, хууль бус үйлдэл, хулгай луйврын гар хөл, дохиураа болгодог. Тэгэхгүй бол дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийнхний нэрийг барин шантааж хийдэг хөлсний бичээчдээрээ дамжуулан элдвээр гүтгэх, доромжлох, ойр дотныхных нь нэр төрд халдан гутаах, залхаан цээрлүүлэх зэрэг захиалгат сэтгүүл зүйгээр амыг нь үддэг. Яг л энэ аргаараа намайг ч худалдаж авахыг, өөрсдийн талд оруулахыг олонтаа оролдсон. Худалдагдахгүй гэдгийг мэдсэн учраас сүүлийн үед зохиомлоор гүтгэж, гүжирдэх ажлаа бүх сувгаар явуулж, хулгайн мөнгөөрөө сэтгүүлчдийн нэр барьсан хөлсний бичээчдийг угжин турхирч байна. Гэхдээ би няцахгүй, буцахгүй, бас ухрахгүй. Цаашид үүнээс ч илүү ноцтой асуудлууд хөвөрнө! Төрийн өмчийг хулгайлаад сурчихсан “но” нь илрэнгүүт “Тэр хулгайчийг бариарай” гэж хашгирч байгаа жинхэнэ луйварчид болон тэдний гар хөл бологсдод үүнийг албан ёсоор мэдэгдье!

Эдгээр “Мянганы луйврууд”-ын ард нэг эзэн байдгийг иргэд, олон нийт одоо мэддэг болсон.Хамгийн сүүлд Монголын Ипотекийн Корпораци иргэдийн сар бүрийн зээлийн эргэн төлөлтөөс 35 хувийн ашиг хүртэж, өнгөрсөн хугацаанд 1 их наяд орчим төгрөгийн орлого, олон зуун тэрбумын ашиг олсон хууль бус үйл ажиллагаа, санхүүгийн луйврынх нь талаар миний бие Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрыг эрхэлсэн Монгол Улсын Шадар сайдын хувьд олон нийтэд мэдээлэл хүргэсэн.

Энэ хүрээнд төрийн санхүүжилтийн зарцуулалтыг үр ашигтай болгох, МИК гэх компанийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар иргэдэд олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Гэтэл МИК бодит нөхцөл байдлыг зориуд мушгин гуйвуулж, ипотекийн зээлийг зогсоох гэж байгаа мэтээр иргэдийг төөрөгдүүлээд зогсохгүй миний эрхэлж байсан ажил хэрэг, улмаар гэр бүл, төрөл төрөгсөд рүү минь илтэд дайрсан зохиомол гүтгэлэг доромжлолууд явуулж байгаа нь хэрээс хэтэрлээ.

Миний хувьд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар 2019-2020 онд ажиллаж байхдаа олон арван нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хотын мэдэлд буцаан авч, НИТХ-ын тогтоол гаргуулж байснаас бус өөрийн ах дүүсдээ газар олгож байсан тохиолдол огт үгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Тухайлбал, Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газар, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын замын урд талын цэцэрлэгт хүрээлэн, Драмын театрын арын зогсоол бүхий талбай, Хөрөнгийн биржийн урдах автозам бүхий газруудыг өдгөө МИК-ийн 70 гаруй хувийг эзэмшигч Худалдаа хөгжлийн банкны эзэд эзэмшиж байсан бөгөөд Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар банкинд 10 сая ам.долларын барьцаанд тавьсан байсныг хотын мэдэлд буцаан авч, өнөөгийн хэл ам дагуулаад буй усан оргилуур бүхий талбайг тохижуулсан юм. Төв талбайн өмнөх энэхүү газрыг тэд буцаан авахын тулд өнөөг хүртэл шүүхээр явж байгаа бөгөөд усгүй усан оргилуур гэх худал ташаа мэдээллийг олон нийтэд эрчимтэй тарааж, өөрсдийн санаагаа гүйцэлдүүлэхээр улайрч буйг энэ дашрамд дурьдах нь зүйтэй болов уу. 

Энэ мэтээр тэдний олон жилийн нуугдмал булхай, луйврын схемийн асуудлыг хөндөж гаргасантай холбоотойгоор миний хувь хүний болон ажил албаны, цаашлаад гэр бүл, ойр дотнынхон, 30 гаруй жил хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн нэр төрд үндэслэлгүйгээр халдаж байгаа элдэв гүтгэлэг, доромжлол, захиалгат мэдээ мэдээлэл түгээж буй тэдний гар хөл болсон нэр, хаяг бүхий этгээдүүдийг холбогдох хуулийн дагуу шалгуулж, үнэн мөнийг нь тогтоолгуулахаар хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

89
Өмнөх

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

1 сар өмнө
Дараах

Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах талаар зөвлөлдлөө

1 сар өмнө

Төстэй нийтлэлүүд

c26e661f55c28ef6d58a70b6584068c2
Онцлох,

ХӨГЖЛИЙН БАНКНЫ 243 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ТӨЛӨГДЖЭЭ

нийтлэсэн Site Default3 долоо хоног өмнө
629b01130cac1f5e6c03ca44
Онцлох,

Ж.Батбаясгалан: Ногоон хотыг бий болгохын төлөө төр, иргэн хоёр хамтын дүрмээ тохирно

нийтлэсэн Site Default3 долоо хоног өмнө

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНКНЫ 243 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ТӨЛӨГДЖЭЭ

    ХӨГЖЛИЙН БАНКНЫ 243 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ТӨЛӨГДЖЭЭ

    3 долоо хоног өмнө
  • Ж.Батбаясгалан: Ногоон хотыг бий болгохын төлөө төр, иргэн хоёр хамтын дүрмээ тохирно

    Ж.Батбаясгалан: Ногоон хотыг бий болгохын төлөө төр, иргэн хоёр хамтын дүрмээ тохирно

    3 долоо хоног өмнө
  • “Энх тунх-Мөнх тунх” баярын арга хэмжээ эхэллээ

    “Энх тунх-Мөнх тунх” баярын арга хэмжээ эхэллээ

    3 долоо хоног өмнө
  • ОХУ-аас орж ирсэн түймрийн голомтод Үндэсний аврах бригадын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж байна

    ОХУ-аас орж ирсэн түймрийн голомтод Үндэсний аврах бригадын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж байна

    1 сар өмнө
  • Шадар сайд С.Амарсайхан Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвд ажиллалаа

    Шадар сайд С.Амарсайхан Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвд ажиллалаа

    1 сар өмнө
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд төр бүх талын дэмжлэг үзүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд төр бүх талын дэмжлэг үзүүлнэ

    1 сар өмнө
  • Нийслэлийн 2021 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг өргөн барилаа

    Нийслэлийн 2021 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг өргөн барилаа

    1 сар өмнө
  • Н.Мандуул: Галтай газар орсон ч ухрахгүй, эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзнэ

    Н.Мандуул: Галтай газар орсон ч ухрахгүй, эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзнэ

    1 сар өмнө
  • ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА УИХ-ЫН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНД ТАНИЛЦУУЛЛАА

    ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА УИХ-ЫН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНД ТАНИЛЦУУЛЛАА

    1 сар өмнө
  • Нийслэл хотын нийтийн тээврийг хоёр үе шаттай бүрэн шинэчилнэ

    Нийслэл хотын нийтийн тээврийг хоёр үе шаттай бүрэн шинэчилнэ

    1 сар өмнө

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • Эдийн засаг
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт