Монгол Улсын Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон хот-Иргэний оролцоо” хаврын мод тарих аяны нээлтийн өдрүүд 2022.05.06-2022.05.15-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын албан хаагчид тус хөдөлгөөнд нэгдэж БГД, 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн урд байрлах “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарьлаа. Агаарын бохирдлыг бууруулдаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол ой мод юм.
