Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • Эдийн засаг
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • Эдийн засаг
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3129.56₮
  • Евро
    3293.24₮
  • Японы иен
    23.26₮
  • Швейцар франк
    3255.21₮
  • Шведийн крон
    308.44₮
  • Английн фунт
    3839.34₮
  • Болгарын лев
    1683.92₮
  • Унгарын форинт
    8.21₮
  • Египетийн фунт
    166.69₮
  • Энэтхэгийн рупи
    39.96₮
  • Хонгконг доллар
    398.71₮
  • ОХУ-ын рубль
    58.61₮
  • Казахстан тэнгэ
    6.68₮
  • БНХАУ-ын юань
    467.4₮
  • БНСУ-ын вон
    2.42₮
  • БНАСАУ-ын вон
    24.07₮
  • Канадын доллар
    2411.43₮
  • Австралийн доллар
    2160.02₮
  • Чех крон
    133.04₮
  • Тайван доллар
    105.23₮
  • Тайланд бат
    88.11₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    710.3₮
  • Сингапур доллар
    2254.16₮
  • АНЭУ-ын дирхам
    852.02₮
  • Кувейт динар
    10211.64₮
  • Шинэ Зеланд доллар
    1970.06₮
  • Данийн крон
    442.74₮
  • Польшийн злот
    698.55₮
  • Украйны гривн
    106₮
  • Норвегийн крон
    314.31₮
  • Непалын рупи
    24.97₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.4₮
  • Туркийн лира
    180.18₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    5730067.88₮
  • Мөнгө /унцаар/
    65861.59₮
  • Зээлжих тусгай эрх
    4172.94₮
Онцлох,

Ж.Батбаясгалан: Ногоон хотыг бий болгохын төлөө төр, иргэн хоёр хамтын дүрмээ тохирно

нийтлэсэн Site Default3 долоо хоног өмнө
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
629b01130cac1f5e6c03ca44

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг, уулзалтыг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь түр хорооны гишүүд, Нийслэлийн ИТХ-ынм дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн төлөөлөгчид, Захирагчийн ажлын алба, холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагууд оролцсон юм. Энэ долоо хоногт хуралдсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар хүүхдийн паркийн эзэмшилд байгаа 31.4 га газартай холбоотой тогтоолын баталж гаргасан. Тэгэхдээ тус газрыг зөвхөн хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглаж талбайн хэмжээ болон зориулалтад өөрчлөлт оруулахгүй байхаар баталсан. Тэгвэл өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний соёл амралтын хүрээлэн болон Баянзүрх дүүрэгт баригдаж буй “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн эзэмшлийн нийт газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг батална гэж мэдэгдлээ. Ингэснээр Нийслэлийн ИТХ-аас баталсан тогтоолыг хэрэгжилт бүрэн баталгаатай болж байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зөвлөлгөөний өмнө хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод хөдөлгөөн үндэсний хэмжээний арга хэмжээ болон хэрэгжиж байна. Улаанбаатар хот нийт 120 сая мод тарьж ургуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэрээг байгуулж, төлөвлөгөө боловсруулан ажлаа эхэлсэн. Хотын удирдлагын баг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг эрс нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана” гэсэн юм. 

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байна. Гэхдээ энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага үзүүлэлт. Иймд Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг эн тэргүүнд бүрдүүлнэ гэж хотын Ерөнхий архитектор Б.Нацагдорж хэлэв. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд дараах гурван зорилгын хүрээнд хэрэгжүүлэх аж. Тэгэхдээ Улаанбаатар хотын ойн сангийн хомсдол, доройтлыг бууруулах, түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулах нөхөн сэргээх замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлнэ. Энэ зорилгын хүрээнд 6,288 га талбайд зориудаар ойжуулах, 6,660 га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах нөхөн сэргээлтийн ажлыг тус тус хийж гүйцэтгэн нийт 20.7 сая мод тарьж ургуулах юм. Уулзалт, зөвлөлгөөний төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “… Бид хөгжлийг өндөр байшин, өргөн замаар дүгнэж байсан бол одоо дэлхий даяараа орон зай, амар тайван байдал, бүр цаашлаад суурьшмал соёлд дасан зохицож амьдрах хэв маягаа өөрчлөх нь хөгжил болон хувирч байна. Иргэд маань тайван алхах зам талбай, үр хүүхдээ тоглуулж, салхилуулах орон зайг хөгжлийн суурь гэж харж байна. Бидний зогсож, зөвлөлдөж байгаа энэ газар 60 жилийн түүхтэй. Энэ хүрээлэнгийн төв цэгт хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлтөөр санаа бодлоо уралдуулж байгаа УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг дарга, түүний баг хамт олон яг энэ асуудлаар зургадугаар сард тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж байна. Улаанбаатар хотыг зөвхөн төрийн шийдвэр, төсвийн хөрөнгөөр босгоогүй. Энд үеийн үед ажиллаж, амьдарч байсан иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн оролцоогоор бий болсон. Тиймээс энэ хүрээлэнгийн орон зайг хадгалж ирсэн аж ахуйн нэгжүүддээ мөн талархал илэрхийлье. Одоо бүгдээрээ эрүүл аюулгүй, ногоон хотыг бий болгохын төлөө иргэд болон төрийн хамтын дүрмээ тохирно” гэлээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

27
Өмнөх

“Энх тунх-Мөнх тунх” баярын арга хэмжээ эхэллээ

3 долоо хоног өмнө
Дараах

ХӨГЖЛИЙН БАНКНЫ 243 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ТӨЛӨГДЖЭЭ

3 долоо хоног өмнө

Төстэй нийтлэлүүд

c26e661f55c28ef6d58a70b6584068c2
Онцлох,

ХӨГЖЛИЙН БАНКНЫ 243 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ТӨЛӨГДЖЭЭ

нийтлэсэн Site Default3 долоо хоног өмнө
6296f9080cac1f5e6c03ca43
Онцлох,

“Энх тунх-Мөнх тунх” баярын арга хэмжээ эхэллээ

нийтлэсэн Site Default3 долоо хоног өмнө

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНКНЫ 243 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ТӨЛӨГДЖЭЭ

    ХӨГЖЛИЙН БАНКНЫ 243 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ТӨЛӨГДЖЭЭ

    3 долоо хоног өмнө
  • Ж.Батбаясгалан: Ногоон хотыг бий болгохын төлөө төр, иргэн хоёр хамтын дүрмээ тохирно

    Ж.Батбаясгалан: Ногоон хотыг бий болгохын төлөө төр, иргэн хоёр хамтын дүрмээ тохирно

    3 долоо хоног өмнө
  • “Энх тунх-Мөнх тунх” баярын арга хэмжээ эхэллээ

    “Энх тунх-Мөнх тунх” баярын арга хэмжээ эхэллээ

    3 долоо хоног өмнө
  • ОХУ-аас орж ирсэн түймрийн голомтод Үндэсний аврах бригадын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж байна

    ОХУ-аас орж ирсэн түймрийн голомтод Үндэсний аврах бригадын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж байна

    1 сар өмнө
  • Шадар сайд С.Амарсайхан Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвд ажиллалаа

    Шадар сайд С.Амарсайхан Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвд ажиллалаа

    1 сар өмнө
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд төр бүх талын дэмжлэг үзүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд төр бүх талын дэмжлэг үзүүлнэ

    1 сар өмнө
  • Нийслэлийн 2021 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг өргөн барилаа

    Нийслэлийн 2021 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг өргөн барилаа

    1 сар өмнө
  • Н.Мандуул: Галтай газар орсон ч ухрахгүй, эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзнэ

    Н.Мандуул: Галтай газар орсон ч ухрахгүй, эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзнэ

    1 сар өмнө
  • ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА УИХ-ЫН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНД ТАНИЛЦУУЛЛАА

    ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА УИХ-ЫН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНД ТАНИЛЦУУЛЛАА

    1 сар өмнө
  • Нийслэл хотын нийтийн тээврийг хоёр үе шаттай бүрэн шинэчилнэ

    Нийслэл хотын нийтийн тээврийг хоёр үе шаттай бүрэн шинэчилнэ

    1 сар өмнө

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • Эдийн засаг
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт